​Ж.Ганбат: 'Бодь Интернэшнл' нүүрсний гэрээгээ өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Бид дахиад хүсэлт тавина


1-р сарын 3
1 цаг 14 минут

“Эрдэнэс-Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоохоос өмнө сард дунджаар 0.7 сая тонн нүүрс тээвэрлэж байсан байна. Харин аравдугаар сарын 26-нд тус компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсны дараа сард 2.5 сая тонн нүүрс тээвэрлэж, өнгөрсөн арваннэг, арванхоёрдугаар сард нийтдээ таван сая тонн нүүрс тээвэрлэж, улсын валютын нөөцийг 500 сая орчим ам.доллараар нэмэгдүүлжээ. Өнгөрсөн хоёр сард нийтдээ 4.2 сая нүүрс олборлож, таван сая нүүрсийг уурхайн амнаас ачуулж, 3.9 сая нүүрсийг Цагаан хадаас Гашуунсухайт боомтоор гаргаж, Монголбанкинд 410 сая ам.долларыг бэлнээр тушаасан байна. 2023 оноос "Эрдэнэс-Тавантолгой" компани тээвэрлэлтийг илүү боловсронгуй болгож, нүүрсээ зөвхөн хил нөхцөлөөр зарж эхлэх юм байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/ Ж.Ганбатаас цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.

-2023 онд тээвэрлэлтийг яг ямар байдлаар зохицуулах вэ?

-Засгийн газрын 2022 оны 362-р тогтоолыг бид хэрэгжүүлж ажиллана. Энэ тогтоолын хүрээнд нүүрсийг зөвхөн хил нөхцөлөөр борлуулна. Өнөөдрийг хүртэл хил нөхцөлөөр нүүрсээ зараагүй, дандаа ам нөхцөлөөр зарж ирсэн. Энэ түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг ирж байна. Хил нөхцөлөөр зарахын тулд тодорхой зохицуулалтыг хийх шаардлага үүсч байгаа. Зарим иргэн, аж ахуйн нэгж үүнийг ойлгохгүй, эсэргүүцэж байгаа. Гэхдээ том зургаа, улсаа бодвол хил нөхцөлд шилжих нь хамгийн зөв. 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ЭТТ хил нөхцөлөөр нүүрсээ зарсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох байсан. Гэтэл бид өнөөдрийг хүртэл ам нөхцөлөөр зарж 4.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, хоёр дахин бага үнээр зарж, ийм боломжоо алдсан гэсэн үг. Тиймээс цаашдаа хил нөхцөлөөр цаашаа явах нь чухал. 

Цаашдаа ЭТТ тээвэр явуулах шаардлагагүй. Худалдан авах тал өөрөө машинтайгаа уурхай дээр ирээд нүүрсээ ачаад явдаг болно. Хэрвээ ам нөхцөлөөр авч байгаа бол тээврээ өөрөө хариуцаад хилээр гараад явдаг байх. Тэнд тээвэр бидэнд ямар хамаагүй болно. Энд манай тээвэрчид бухимдаж байгаа тал бий. Худалдан авагч иргэн Ли-гээр ачуулах уу, монгол тээвэрчдээр ачуулах гээд маргаан гараад байгаа. 

Мөн нэгдүгээр сараас биржийн үнээр нүүрсээ зарж эхэлнэ. Эхлээд 500 мянган тонныг зарна. Биржээр нүүрсээ зарж эхлэхээс өмнө бид тээвэрлэлтийн асуудлаа шийдсэн байх ёстой. Биржээр зарахад худалдан авагч Хятадын талынхан нүүрсээ авлаа гэж бодоход тухайн нүүрсийг хэзээ авах хугацаагаа хэлнэ. Хугацаанд нь нүүрсийг хүргэхэд тээвэрлэлт хэн хийх нь тодорхой байх ёстой. Тиймээс нэгдүгээр сарын 17, 18-аар тээвэр хийх компанийг шалгаруулах тендерээ зарлана. Шалгарсан компаниудтай гэрээгээ хийж, нүүрсээ ачуулаад төлбөрийг нь өгөөд явна.  

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "Бодь Интернэшнл" ХХК-тай байгуулсан гэрээг нууцаас гаргаж ил болгосон. Тус компанид төслийн санхүүжилтийг  нүүрсээр барагдуулах гэрээр хоёр тал хийсэн. Гэхдээ зах зээлийн өртгөөс хэт бага үнээр гэрээлсэн нь асуудал дагуулж буй. Энэ асуудлыг цаашдаа хэрхэн шийдвэрлэх вэ. Гэрээг шууд цуцалбал захиалагч өөрөө 20 хувийн торгуультай юм билээ?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч "Бодь Интернэшнл"-ийн нүүрсээр төлбөр барагдуулах гэрээг цуцлаагүй. Манай талаас "Бодь Интернэшнл" рүү энэ гэрээндээ өөрчлөлт оруулъя гэдэг хүсэлтээ албан ёсоор тавьсан. Хариу нь арванхоёрдугаар сарын 27-нд ирсэн. Тэд “Гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй” гэдгээ илэрхийлсэн. Бид хариуд нь “Ийм ийм нөхцөлөөр гэрээнд өөрчлөлт оруулъя” гэдэг хүсэлтээ дахиад тавьсан.

Ер нь  "Бодь Интернэшнл" компани  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг зах зээлийн нөхцөлөөр өөрсдөө босгосон бол хүү, алданги бүгдийг нь тооцоод өгөх нь зөв. Энэ бол шударга зарчим. Гэтэл "Бодь Интернэшнл"-ийн энэ гэрээ бол нүүрсээр төлбөр хийх нөхцөлтэй. Энэ бол санхүүжилт татахаас тэс өөр схем. Нүүрс нь зарагдахгүй гэх шалтгаангүй, тогтсон үнэтэй. Тиймээс нүүрсээр төлбөр барагдуулах гэрээнд тодорхой өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэд Чалькогийн гэрээтэй барьцаж ярих асуудал гаргасан. Гэтэл Чалько бас л тэс өөр нөхцөлтэй. Монголчууд 2011 онд Чалькогоос 350 сая ам.долларын урьдчилж аваад хэрэглээд дууссан. Дахиад ч мөнгө авсан. Авсан мөнгө болгон нь хүүтэй байсан. Харин "Бодь Интернэшнл"-ийн төмөр зам барьсан мөнгийг нүүрсээр барагдуулж, тэрэндээ 10 гаруй хувийн хөнгөлөлт өгөх нь зөв үү, эсвэл тодорхой хувь дээр тохироод явах уу гэдэг асуудал юм.

Өнөөдрийг хүртэл “Бодь Интернэшнл”-ийн нүүрсийг тасалдуулаагүй, хэвийн өгөөд явж байна. Нүүрч ачилт 19 хувьтай явж байсныг 11 хувь руу буулгасан. Бидэнд мөнгө хэрэгтэй байгаа учраас Хятадаас гуйгаад ачилтыг нь багасгасан. “Бодь Интернэшнл” аравдугаар сарын 26-нд 22, 27-нд 49, 28-нд 66 гээд хамгийн оргил үе нь нүүрс арваннэгдүгээр сарын 30-нд 171 тээврийн хэрэгсэл зэргээр нийтдээ 3963 тээврийн хэрэгслээр 72 мянган тонн нүүрс гаргасан байна. Өдөр болгох нүүрс тээвэрлэлт явж байна, зогссон өдөр байхгүй. Нүүрсээр төлбөр барагдуулалт хэвийн явж байгаа гэсэн үг. Тавантолгой-Гашуунсухайт төсөл улсдаа хэрэгтэй учраас төлбөр тооцоог дуусгаад салах нь зөв. Харин өртөг үнэтэй юу, бага уу гэдэг нь цэвэр төмөр замын тусдаа яригдах асуудал.

-Богдхан төмөр замын төсөл мөн нүүрсээр төлбөр барагдуулах гэрээтэй. Энэ төслийн санхүүжилтэд бас нүүрс ачилт хийж байгаа юу?

Богдхан төмөр зам дээр "Бодь Интернэшнл"-тэй ажлыг зогсоосон. Энэ төмөр зам эхлээгүй байгаа. Тиймээс нүүрсээр төлбөр барагдуулах ачилт хийж байсныг зогсоосон. Наадмын өмнө төслийн урьдчилгаа болгож 100 тэрбум төгрөг өгснөөс 57 тэрбум төгрөгийн үлдэгдэл Тавантолгой төмөр замын компанийн дансанд байсныг буцаан татсан. Богдхан төмөр замыг зогсоох албан ёсны Засгийн газрын шийдвэр гараагүй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн шийдэх асуудал биш. Үүнийг шийдэх албан ёсны газар нь Зам тээвэр хөгжлийн яам юм.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн хоёр жил хэд хэдэн удаагийн бонд босгосон. Зах зээлээс хэчнээн төгрөгийн санхүүжилт татсан бэ. Эх үүсвэрийг юунд зарцуулсан, эргэн төлөлтүүд хэзээ хийгдэх вэ?

-2023 оны дөрөвдүгээр сард 420 тэрбум төгрөгийн дотоод бондын төлбөрийг төлнө. Болж өгвөл өөрийн эх үүсвэрээс хугацаанд төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт бондын үлдэгдэл төгрөгөөр 620 тэрум, доллараар 52.3 сая байна. Нийт дөрвөн удаагийн транчаар бонд босгоод ковидын үеийн сул зогсолтод хэрэглэсэн. Зарим хэсгийг нь төслүүд оруулсан. Төгрөгийн бондыг 728 иргэн, 16 аж ахуйн нэгж, долларын бондыг 772 иргэн, 13 ААН эзэмшиж байна. Хагас жил болгон бонд эзэмшигчдэд төлбөрөө төлөх нөхцөлтэй.

-"Эрдэнэс Тавантолгой" ХК тойрсон олон асуудал ил боллоо. Өмнөх удирдлагын багийнхныг хууль хяналтынхан шалгаж байна. Энэ их хулгай, луйвар явж байхад ТУЗ нь яагаад мэдсэнгүй вэ гэдэг асуулт гарч байгаа. Та БЭТ-өөр томилогдоод эдгээр асуудлаа анх мэдэж байгаа юм шиг аашилсан. Гэтэл та Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн нэг байсан. Яагаад ТУЗ-д байхдаа дуугараагүй юм бэ?

-Би 2022 оны нэгдүгээр сарын 19-нд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Энэ албан тушаалаараа ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болдог. Харин өмнө огт байгаагүй, өнгөрсөн хавар албан тушаалаараа орж ирсэн гэсэн үг. Одоо ажиллаж байгаа ТУЗ бол шинэ, өнгөрсөн дөрөвдүгээр сард томилогдсон баг. ТУЗ-ийн дэргэд Дотоодын аудитын алба гэж бий. ТУЗ-ийн нүд чих, хяналт тавих чиг үүргээр хангаж ажиллах ёстой газар нь Дотоод аудитын алба юм.

Хоёрт, ТУЗ-д оруулж байгаа материалын үнэн бодит эсэх, шаардлага хангаж байгаа эсэхэд ТУЗ-ийн нарийн бичиг анхаардаг юм. Өөрөөр хэлбэл, ТУЗ-дөө бүрэн мэдээлэл танилцуулж байна уу, үгүй юү гэдгийг Дотоод аудит, нарийн бичиг хянана. Гэтэл өнгөрсөн хугацаанд тэгж яваагүй гэсэн үг. Үүнээс болж ТУЗ-д хаалттай мэдээллүүд өгч байсан. 2017, 2018 оны оффтейк гэрээнүүд, "Бодь интернэшнл"-тэй хийсэн гэрээг бүрэн үзүүлээгүй, “нууц”-ын зэрэглэлээр халхавчилж танилцуулаагүй, гүйцэтгэх захирал нь хаалттай мэдээллээр хангаж байсан байхыг үгүйсгэхгүй. ТУЗ бүрэн механизмаар ажиллаагүй, дутуу мэдээлэл тараагдсанаас болж зарим зөрүүтэй шийдвэрүүд гарч байсныг үгүйсгэхгүй юм. Дотоод аудитын албаны даргыг үүссэн асуудалтай холбогдуулан баривчилсан байгаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой9 сар 24. 16:56COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.