3-р сарын 30-нд дэлхийн өнцөг булан бүрт Монголоор амьсгална


3-р сарын 27
20 цаг 30 минут
Хүннү Рок урсгалаар дамжуулан Монгол өв соёлоо дэлхий дахинаа таниулан сурталчилж, эх орныхоо нүүр царай болж яваа Хү хамтлагийн Менежментийн баг, АНУ-д ажиллаж амьдардаг Монгол гэр бүлийн нэг Б.Тэмүүжин, Б.Солонго нарын ярилцлагыг хүргэж байна.
 
Монголчуудын бахархал болсон алдарт Хү хамтлагийн ард ямар баг ажилладаг нь сонирхолтой байна, өөрсдийгөө танилцуулаач. 
 
Б.С: Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Биднийг Батхүүгийн Тэмүүжин болон Батболдын Солонго гэдэг. Америкийн Нэгдсэн Улсын Калифорниа мужийн Сан Франциско хотод байрлах WLVS Entertainment компанийг үүсгэн байгуулагчид. Манай компани нь олон улсад артист болон энтертайнер чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгууллага болон хувь хүмүүсийг олон улсын тавцанд гаргах артист менежментийн компани юм. Бид өөрсдөө маркетингийн чиглэлээр нилээдгүй олон жил ажилласны үндсэн дээр энэ компаниа байгуулсан. Жишээлбэл, олон улсын корпораци болох Facebook, Ubisoft, BMW, Fenty beauty гэх зэрэг газруудад тус чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. 
 
Анх хэзээ Америкт ирж байв, гадны улс оронд амьдрахын хажуугаар эх орныхоо нэрийг дэлхий дахинд сурталчлах их үйлсийг бүтээж яваа нь бахархууштай байна.
 
Б.Т: Баярлалаа. Америкт хамгийн анх манай эхнэр Солонго 2012 онд ирж, Сан Францискогийн их сургуулийг төгссөн, миний хувьд 2015 онд Америкт ирсэн, өмнө МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийг төгсөж ирээд UC Berkley-ыг сурч дүүргээд байна. Монгол хүн болж төрснөө бид маш том хувь заяа гэж эрхэмлэж явдаг. Гадаадад ажиллаж амьдарч олон жил болоход өвөг дээдсийн маань сургаал, уламжлал, аж ахуй олон зүйлээрээ их өвөрмөц үндэстэн угсаатан юм байна гэж их бодож бахархах болсон. Тийм ч учраас дэлхий дахинаа Монгол гэж ийм уламжлалтай, агуу үндэстэн байдаг юм шүү гэж харуулахын тулд өв соёлоо сурталчлах ажил руу эргэлт буцалтгүй орсон. Энэ нь эргээд Монгол Улсаа олон улсад сурталчлаад зогсохгүй хөрөнгө оруулалт татах, жуулчид болон гадны валютыг эх орон руугаа чиглүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй байдаг. Бидний зүгээс аливаа улсын хөгжил соёл урлагаас эхэлдэг гэж боддог.
 
Хү хамтлагтай анх хэрхэн холбогдож, хамтран ажиллах болсон бэ? 
 
Б.С: Хү хамтлагтай хамтран ажилласнаас хойш их хугацаа өнгөрчээ. Хамгийн анх манай хамтлагийн продюсер Дашка ах болон хамтлагийн ах нар маань бид хоёрт санал тавьснаар бид хамтран ажиллаж эхэлсэн. Ер нь бол хамтрагч гэхээсээ илүүтэйгээр гэр бүлийн хэмжээнд дотночлон бүх сэтгэл зүрхээ зориулан ажилладаг.
 
Хү хамтлагийн үнэт зүйл юундаа оршдог юм бэ? 
 
Б.Т: Хү хамтлаг маань өөрөө үндэсний хэв маягийг орчин үеийн рок урсгалтай цогцлоон гаргаж ирснээрээ маш онцлог хамтлаг.
 
Хамтлагийн продюсер Дашка ах маань энэ 2 тэс ондоо ялгаатай зүйлийг төгс цогцлоож, дундаас нь үндэсний хэв шинж болон яаж ч сонссон Монгол бахдал, омогшил төрөхөөр рок хэв маягтай хүннү рок хэмээх гайхалтай урсгалыг бий болгосон.
 
Мөн хамтлагийнхан маань өөрсдөө маш хичээнгүй уйгагүй хүмүүс учраас үргэлж шинэ зүйлийг харж, үргэлж илүү байхын төлөө хичээдэг нь хамгийн том үнэт зүйл гэж бид боддог.
 
Хү хамтлаг олон улсад гарч, дэлхий нийтийг байлдан дагуулахад юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ? 
 
Б.Т: Хэзээ ч давтагдашгүй хөгжим болон яг тохирсон өнгө төрхөө олсон байдал нь өөрөө дэлхийг байлдан дагуулахад хүргэсэн маш том хүчин зүйл. Мөн үүний ар талд манай менежментийн компани болон рекорд лэбел гэх мэт маш хүчтэй баг хамт олон ажиллаж дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн брэнд хэв маягаа гаргаж чадсан хамтлагийг бий болгож яваа. 
 
Метаверс дээр тоглолт хийх болсон шалтгаан? 
 
Б.Т: Мэдээж бид өнөөдөр технологийн эрин зуунд амьдран аж төрж байна. Үүнийхээ хэрээр Монгол гэдэг үндэстэн маань дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээний чадалтай, чадвартай үндэстэн шүү гэж үзүүлэхийн тулд салбартаа тэргүүлж буй Ч.Ганхуяг ахын тэргүүлдэг Ард Санхүүгийн Нэгдэл болон технологиор тэргүүлж буй Метафорс компанитай хамтран энэ ажилд эргэлт буцалтгүй бид орсон. Мөн өөр нэг томоохон шалтгаан бол өөрсдийн бодож сэтгэж явдаг хамтлагийн үнэт үйлээ үүгээр дамжуулан дэлхийн өнцөг буланд буй Хү хамтлагийн фенүүддээ хүргэхийг зорьсны улмаас энэ ажлыг эхлүүлсэн билээ.
 
Метаверс дээрх тоглолтоос бид юу үзэх вэ?
 
Б.С: Метаверсын тоглолтоос Монголчуудын уламжлал, түүх, соёл болон домгийг амьд концертын хамтаар үзэх боломжтой. 2023 оны 3 сарын 30-ны оройг бид дэлхийн өнцөг булан бүрт “Монголоор амьсгалах орой” гэж нэрлэж байгаа. Хү хамтлагийн фенүүддээ нэгэн гайхалтай үдшийг Монголын түүх соёлтой, тоглоом наадгайтай, галзуу шоутай өнгөрүүлцгээе гэж уриалмаар байна.
 
Монголчуудын хувьд энэ тоглолтоор дамжиж ямар үнэт зүйл бий болж байна вэ? 
 
Б.Т: Монголчуудын хувьд Метаверст тоглолт хийснээр бид зөвхөн морь унаад, мах идээд, эрийн 3 наадмаа хийгээд тал нутагтаа Монгол гэрт амьдраад байж байдаггүй, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, бүр анхны Рок тоглолтыг дотоодын баг хамт олон хамтран бүтээж байгаа нь бахархам хамтрал болж байгаа. Бид олон улсад өөрсдийгөө таниулан мөр зэрэгцэн алхахад 100 хувийн боломж бий.
 
Учир нь Монгол залуучууд маань хөдөлмөрч, хичээнгүй, уйгагүй чанартай. Үүнээс гадна Монгол маань өөрөө олон 1000 жилийн үүх түүхтэй баялаг үндэстэн. Үүнийгээ хэрэв зөв ашиглаж орчин үеийн хэв шинжийг үнэт өв соёлтойгоо хослуулан гарч ирж чадвал дэлхийн тавцанд өрсөлдөх бүрэн боломж бий. Хү хамтлагийн хувьд хамтлагийн продюсер Дашка ах маань Монгол үндэстний соёл уламжлал болон орчин үеийн соёлыг гайхалтай сайхан олж өгч чадсан, мөн хамтлагийн ах нар маань хувь хүн талаасаа сахилга баттай, хичээнгүй, эрч хүчтэйн зэрэгцээ урлагийн хүн талаасаа гайхалтай чадвартай хүмүүс. Тун удахгүй бүгдээрээ 3 сарын 30-нд Метаверст уулзацгаая.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв5 цаг 58 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ6 цаг 18 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.