Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 18
18 цаг 14 минут

       Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2024.04.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлаас анх 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг баталж, 2006 онд шинэчилсэн бөгөөд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Улсын Их Хурал, Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон тооны бодлого, эрх зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлсэн ч хөрөнгө, санхүүгийн хомсдол, салбарын бодлого, төлөвлөлтийн уялдаа холбоо сул, удирдлага, бүтэц, зохион байгуулалтын оновчгүй байдал зэргээс шалтгаалан тэдгээр баримт бичигт дэвшүүлсэн зорилтууд үр дүндээ хүрэхгүй байсаар байна.

1993-2022 онд шинжлэх ухааны салбарт нийт 178,6 тэрбум төгрөгөөр 4688 төслийг санхүүжүүлж, 54934 шинжлэх ухаан, технологийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгожээ. 

Монгол эрдэмтдийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлснээр патент 352, ашигтай загвар 304, зохигчийн эрх 166, бүтээгдэхүүний загвар 700, технологи 768, тоног төхөөрөмжийн туршилтын загвар 233, ном бүтээл 2473, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) 148, стандарт, зөвлөмж, заавар, аргачлал 3532, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн 723 үр дүнг тус тус баталгаажуулсан байна.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, бодлого, төлөвлөлт, хувийн хэвшлийн оролцоо, төрийн дэмжлэг, хүний нөөцийн хөгжил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчмыг хүний амьдралын чанар,  нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжил, улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байхаар зарим шаардлагатай нэр томьёог шинэчлэн тодорхойлсон байна. 

Мөн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үзүүлэх төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл болон суурь шинжлэх ухаан, хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, шинжлэх ухаан технологийн олон улсын хамтын ажиллагааны зохицуулалтыг оруулжээ.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг бэлтгэх, шинжлэх ухааны авьяастныг нээх, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг хангах талаар тусгасан төдийгүй санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэр, санхүүжилтийн журам, захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүрэг зэргийг нарийвчлан зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг салбарын сайд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа3 цаг 40 минутын өмнөГудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо3 цаг 46 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв3 цаг 50 минутын өмнөВьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна3 цаг 53 минутын өмнөЧингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо4 цаг 1 минутын өмнөТавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь4 цаг 6 минутын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо4 цаг 14 минутын өмнөХуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 цаг 24 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ4 цаг 28 минутын өмнөТөрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ8 цаг 38 минутын өмнө“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо8 цаг 41 минутын өмнөМонголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа8 цаг 45 минутын өмнөШаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө8 цаг 50 минутын өмнөТөрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо8 цаг 55 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цагийн өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө5 сар 2. 9:24Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:19Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа5 сар 2. 9:15“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ5 сар 2. 9:08Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:03Дэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав5 сар 2. 9:00"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ5 сар 2. 8:52Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа5 сар 2. 8:43Эм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо5 сар 2. 8:36Өнөөдөр улаан бар өдөр5 сар 2. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 2. 8:23Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.