Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 19
8 цаг 44 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2024.04.18) Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь мянга мянган өрхийн амьжиргааны эх үүсвэр болж, орон нутгийн, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг нь 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д 13.1 хувийг, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын орлогын 5.4 хувийг тус тус бүрдүүлж, нийт ажиллах хүчний 24.9 хувь нь тус салбарт ажилладаг.

Сүүлийн жилүүдэд даяаршил, уур амьсгалын өөрчлөлт, гадаад, дотоод аялал жуулчлал, Мал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт, дотоод худалдааны өсөлт, хүн, мал, амьтны гадаад, дотоод шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлээс хамаарч халдварт өвчнүүд ихээр гарах болсон төдийгүй өмнө нь гарч байгаагүй өвчнүүд шинээр бүртгэгдэн хүн, мал, амьтны эрүүл мэнд, нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зооноз гэх бөгөөд дэлхий дээр 1500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувь нь зооноз өвчин байна.  Жил бүр хүний 4-5 халдварт өвчин шинээр бүртгэгдэж байгаагаас 3-4 нь буюу 75-80 хувь нь амьтнаас хүнд халдварлаж (зооноз өвчин) байгааг судалгаагаар тогтоосон. Нийт зооноз өвчний 60 хувь, сүүлийн 20 жилд шинээр бүртгэгдсэн зооноз өвчний 80 хувь нь вирусээр үүсгэгддэг байна.

Монгол Улсад хүний болон мал, амьтны зориулалттай эм, биобэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлтийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулж байна.

Эмийн тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосон бөгөөд 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулснаас хойш нийтдээ 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч зарчмын хувьд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн талаарх зарчмын суурь зохицуулалт, хяналт шалгалтын талаар бүрэн тусгагдаагүй.

Одоо мөрдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хүний эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулалтыг нарийн тусгагдсан бөгөөд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зохицуулалт дүйцүүлэх байдлаар тусгагдсан нь учир дутагдалтай зохицуулалттайгаар хэрэгжүүлж ирсэн.

Иймд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, оношлуур, ариутгалын бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл, бүртгэл, үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, хангамж, хэрэглээ, хяналт шалгалттай холбогдсон харилцааг зохицуулахаар Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг 7 бүлэг, 24 зүйлтэйгээр боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар мал, амьтны эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын чиг үүрэг, хяналтын үүрэг илүү тодорхой болж, эмийн чанар, аюулгүй байдал, хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нэмэгдэх юм. Мал, амьтны гоц халдварт, халдварт, халдваргүй, шимэгчтэх, өвчнөөс урьдчилан болон эмчлэн сэргийлэх арга хэмжээний үр дүн сайжирч, мал, амьтны өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчинг бүрдэнэ гэдгийг төслийн танилцуулгад дурджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа1 цаг 52 минутын өмнөГудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо1 цаг 57 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв2 цаг 1 минутын өмнөВьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна2 цаг 5 минутын өмнөЧингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо2 цаг 12 минутын өмнөТавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь2 цаг 17 минутын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо2 цаг 25 минутын өмнөХуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав2 цаг 35 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ2 цаг 39 минутын өмнөТөрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ6 цаг 49 минутын өмнө“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо6 цаг 52 минутын өмнөМонголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа6 цаг 56 минутын өмнөШаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө7 цаг 1 минутын өмнөТөрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо7 цаг 6 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 11 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө9 цаг 9 минутын өмнөЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цаг 14 минутын өмнөХэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа9 цаг 17 минутын өмнө“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ9 цаг 24 минутын өмнөЭрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 29 минутын өмнөДэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав9 цаг 32 минутын өмнө"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 41 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа9 цаг 50 минутын өмнөЭм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо9 цаг 57 минутын өмнөӨнөөдөр улаан бар өдөр5 сар 2. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 2. 8:23Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.