Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 19
13 цаг 44 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ (2024.04.18) Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн  52 дугаар  тогтоолоор  баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг ... ” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх”-ийн тулд 2021-2030 онд Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх тухай заасан.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ” гэж заасан нь Биеийн тамир, спортын тухай хуулийг үзэл баримтлалын түвшинд эргэн харах, шинэчлэх шаардлага бий болсон.

Үндэсний статистикийн хорооноос 2019 онд зохион байгуулсан Цаг ашиглалтын судалгааны үр дүнгээс үзвэл Монгол Улсын Хэмжээнд 12-оос дээш насны хүн амын хувьд дунджаар өдөрт 6 минутыг биеийн тамир, спортоор хичээллэхэд зарцуулжээ. Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай гэсэн судалгааны дүн гарчээ. Илүүдэд жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-35 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн байна. Харин 35-69 насны арван хүн тутмын зургаа нь илүүдэл жин, таргалалттай болжээ.

Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн найруулж, 8 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Уг хуулийн төслийн зорилгыг биеийн тамир, спортоор дамжуулан бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны болон олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино гэж заасан. Урьд өмнөх хуулийн зорилгоос ялгаатай зүйл нь “бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны боловсрол олгох” болон “зөв дадал хэвшлийг дэмжих” гэж заасан нь сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар өрнөж буй биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийнхээ хэрэгцээнд нийцүүлэх, бие бялдар болон оюун санааны хувьд эрүүл, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй иргэний тоог нэмэгдүүлэх чиг хандлагыг Монгол Улсад хуульчлах боломжийг нээхийг зорьсон байна.

Улс үндэстний эрүүл чийрэг байх нь хувь хүний өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг, оролцоо хамгаас чухал болохыг тодорхойлж, эрх үүргийг зохицуулж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл”-ийг шинээр нэмж тусгажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг тул гэр бүлийн хүрээнд биеийн тамир, спортын талаар дараах хандлагыг эрхэмлэвэл зохих хэм хэмжээг томьёолон шинэчилсэн найруулгын төслийн 5 дугаар зүйлд тусгасан байна.

Биеийн тамир спортын салбарын ёс зүйн зарчим, хэм хэмжээг тодорхойлох,  нийгэмд хүмүүнлэг боловсролын үлгэр дуурайллыг биеийн тамир, спортын салбар манлайлан оролцох, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол хариуцлага хүлээж байх зохицуулалтыг оруулжээ.

Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулиар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эдийн засаг, санхүүжилтийн зохицуулалтыг төвлөрсөн төсвийг захиран зарцуулах эрхийн хэмжээнд батлуулж аймаг дүүрэгт хуваарилдаг зарчмаар явж байгаа боловч удирдлага, хүний нөөцийн асуудлыг тухайн аймаг, нийслэлийн удирдлага өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг холимог тогтолцоотой байна. Харин хуулийн шинэчилсэн найруулгад биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага удирдлага, зохион байгуулалтын асуудал буюу аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын хорооны даргыг томилж, чөлөөлөх босоо удирдлагын тогтолцоонд шилжихээр тусгасан гэдгийг хуулийн төсөл санаачлагч онцоллоо. 

Мөн спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа1 цаг 22 минутын өмнөГудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо1 цаг 28 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 31 минутын өмнөВьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна1 цаг 35 минутын өмнөЧингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо1 цаг 43 минутын өмнөТавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь1 цаг 47 минутын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо1 цаг 55 минутын өмнөХуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав2 цаг 5 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ2 цаг 9 минутын өмнөТөрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ6 цаг 19 минутын өмнө“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо6 цаг 22 минутын өмнөМонголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа6 цаг 26 минутын өмнөШаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө6 цаг 31 минутын өмнөТөрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо6 цаг 37 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 41 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө8 цаг 39 минутын өмнөЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 45 минутын өмнөХэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа8 цаг 48 минутын өмнө“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ8 цаг 55 минутын өмнөЭрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цагийн өмнөДэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав9 цаг 3 минутын өмнө"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 11 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа9 цаг 20 минутын өмнөЭм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо9 цаг 27 минутын өмнөӨнөөдөр улаан бар өдөр9 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 цаг 40 минутын өмнөЭрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.