Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа


4-р сарын 19
14 цаг 08 минут

      Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан /2024.04.18/ 18 цаг 25 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дүгээр захирамжаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Т.Энхтүвшин нар, тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлтэй 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсгийн хамт 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажилласныг дурдсан. 

Мөн Ажлын хэсгийн болон ажлын дэд хэсгийн гишүүд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Барс” худалдааны захад гурилын үнийн судалгаа хийж, “Алтантариа” ХК, “Миллхаус” ХХК, “Хангай миллс” ХХК, “Од” групп ХХК-ийн гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарт хэмжил зүйн газар, Хөдөө аж ахуйн корпораци, Үндэсний итгэмжлэлийн төв, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны холбогдох мэдээллүүдийг сонслоо. Ажлын хэсэг 10 хоногийн хугацаанд холбогдох төрийн байгууллагуудын танилцуулга, мэдээлэлд үндэслэн санал, дүгнэлт боловсруулсныг онцлов.

Уг Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд гурилын салбарт харьцангуй цөөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа тул цаашид өрсөлдөөнийг бий болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг зөв тогтоож, тогтолцоог өөрчлөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол Улсын худалдааны төрөл, бүтэц, арга хэлбэр, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг, худалдаанд төрийн бус байгууллагын оролцоо, худалдааны бүртгэл, мэдээллийн цахим сан бүрдүүлэх, худалдааг төрөөс зохицуулах, дэмжих, хөнгөвчлөх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагын хүрээнд Худалдааны тухай хуулийг шинээр боловсруулж батлах шаардлагатай гэсэн байв.

Түүнчлэн Демпингийн эсрэг арга хэмжээг 1994 оны тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу эхлүүлэх, явуулах мөрдөн шинжилгээний үр дүнд Демпингийн эсрэг хууль тогтоомж болон дүрэм, журмыг хуульчлан тогтоох хэрэгтэй байна. Бараа, ажил, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулах замаар тухайн зах зээлд шударга бусаар өрсөлдөж монополь үүсгэх эсдэлтэй тул Демпингийн эсрэг эрх зүйн орчныг тодорхой болгох, газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн хооронд буудайн үнэ тогтоохтой холбоотой маргааныг эцэслэх зорилгоор буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр арилжих тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судалж, шийдвэрлэх, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн элеваторыг тариалан эрхлэгчдэд ашиглах боломжийг бүрдүүлэх, хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр тодорхой хэмжээний улаанбуудайг улсын нөөцөд худалдан авах, олон улсын жишигт нийцүүлэн импортын гаалийн албан татварыг тоо хэмжээний хязгаарлалттай уян хатан бодлогоор хэрэгжүүлэх, зах зээлийн үнийн өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай гэж дүгнэсэн байлаа.

Мөн гурил үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний улаанбуудайн чанарыг  итгэмжлэгдсэн хараат бус лабораторын сорилтын үр дүнд үндэслэн баталгаажуулах, импортыг орлох, экспортод гаргах боломжтой улаанбуудайнаас бусад таримлуудын үр үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх, тариаланчдыг тариалах арга, технологид сургах, техникийн өөрчлөлт сонголтуудыг санал болгох ажлуудыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай эхлүүлэх, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу гурилын болон улаан буудайн стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь холбогдох сонирхогч талуудад нээлттэй тул шинжлэх ухаан, техникийн түвшинд стандартыг боловсруулах шаардлагатай байна гэж дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд боловсруулах шаардлагатайг дурдаад гурилын үйлдвэрүүд үгсээд зохиомлоор үнэ өсгөсөн нь үнэн эсэх,  гаднаас татварыг нь хөнгөлсөн гурил тоо, хэмжээгүй оруулж ирснээр газар тариалангийн салбар эл ачааг дааж гарч чадах талаар илүүтэй лавлав.  

Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хариултдаа, “Ажлын хэсгээс нэн тэргүүнд ард иргэдийн хэрэгцээт гурилын үнийг буулгах нь зүйтэй гэсэн бодлогыг барьсан. Гурилын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд 18 хувийн ашигтай ажиллаж байна. Тэдний зүгээс менежментээ өөрчлөх, тодорхой хэмжээний үнэ буулгах арга хэмжээнүүдийг авна гэсэн. Бидний хувьд үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй” гэж байлаа. Мөн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд уг төсөлд  жил бүр 100 орчим мянган тонн улаан буудайг улсын нөөцөд авах,  зохицуулалтыг тусгасан гэж байлаа.  

Хүнсний аюулгүйн зөвлөл хэлэлцээд Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтоох бүрэн боломжтой, тэр эрх нь бас байгаа тул УИХ-аар хуулийн төсөл эцэслэн шийдэгдсэний дараа хэдий хэрийн хэмжээтэй гурил оруулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Мөн тариалангийнхаа салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнээ тогтоодог тэр боломжийг бүрдүүлж өгнө. Жил бүр 100 хүртэл мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудай биржээр худалдаалах нөхцөл боломжийг Засгийн газар, Ажлын хэсгийн зүгээс санаачилж Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан. Ингэснээр газар тариалангийн салбар жинхэнэ утгаараа бизнес зарчмаараа хөгжих боломж нь бүрдэнэ" гэсэн нэмэлт тайлбарыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өгөв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэсний дагуу уг хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл болон 2 дугаар зүйлийн “улаан буудайн” гэсний дараа  “баяжуулсан” гэснийг тус тус хасах саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжлээ. Мөн хуулийн төсөлд “Энэ хуулийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн 3 дугаар зүйл нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингээд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ3 цаг 2 минутын өмнө“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо3 цаг 5 минутын өмнөМонголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа3 цаг 9 минутын өмнөШаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө3 цаг 14 минутын өмнөТөрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо3 цаг 20 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 24 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө5 цаг 22 минутын өмнөЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 цаг 27 минутын өмнөХэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа5 цаг 30 минутын өмнө“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ5 цаг 38 минутын өмнөЭрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 43 минутын өмнөДэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав5 цаг 46 минутын өмнө"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ5 цаг 54 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа6 цаг 3 минутын өмнөЭм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо6 цаг 10 минутын өмнөӨнөөдөр улаан бар өдөр6 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан6 цаг 23 минутын өмнөЭрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39Н.Өнөрцэцэг төрийн нууцад хамаарах баримтыг хадгалж байсан гэв5 сар 1. 12:28Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 сар 1. 12:182023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов5 сар 1. 12:13Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих боломж бүрдлээ5 сар 1. 8:44АНУ-аас дөрвөн шинэ зүтгүүрийг хилээр оруулж ирлээ5 сар 1. 8:33“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 8:28Өнөөдөр хөхөгчин үхэр өдөр5 сар 1. 8:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан5 сар 1. 8:19"Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл" сэдэвт сургалт зохион байгууллаа4 сар 30. 22:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.