Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Зөвлөлд айлчиллаа


4-р сарын 19
14 цаг 48 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөлөөгчид Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-д ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын парламентын төлөөлөгчид БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджичтэй уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ хийлээ.

Уулзалтын үеэр БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич өнгөрөгч онд Монгол Улсад хийсэн айлчлалаа үр дүнтэй болсныг тэмдэглээд, түүний урилгыг хүлээн авч, айлчилж буй Монголын парламентын төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан өнгөрсөн 60 жилийн хугацаанд бий болсон хоёр улсын найрсаг харилцаа, улс төрийн өндөр итгэлцлийг тасралтгүй, идэвхтэй үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаад Австри Улсын Үндэсний Зөвлөл, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлэгт талархал илэрхийлэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд улс орноо харилцан сурталчлах, иргэд хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны түншлэлийг бий болгох нь чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэн хөгжүүлэхийн тулд иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын харилцааг эрчимжүүлэх өргөн боломж бий. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулдаг бөгөөд харилцааг улам батжин бэхжүүлэхэд парламентын хоорондын тэр дундаа парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны манлайлал чухал. Иймд хууль тогтоох байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах боломжтойг дурдав.

Ноён Эва Эрнст-Жиеджич болон Австри Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүд уг саналыг талархалтайгаар хүлээн авч, хоёр орны ардчиллын үнэт зүйлсэд суурилсан харилцааг бататгах хоёр талт хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л чиглэлээр өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа нотолсон юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин, Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа1 цаг 34 минутын өмнөГудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо1 цаг 40 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв1 цаг 44 минутын өмнөВьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна1 цаг 47 минутын өмнөЧингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо1 цаг 55 минутын өмнөТавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь1 цаг 59 минутын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо2 цаг 7 минутын өмнөХуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав2 цаг 17 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ2 цаг 22 минутын өмнөТөрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ6 цаг 31 минутын өмнө“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо6 цаг 34 минутын өмнөМонголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа6 цаг 39 минутын өмнөШаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө6 цаг 43 минутын өмнөТөрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо6 цаг 49 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 53 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө8 цаг 51 минутын өмнөЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 57 минутын өмнөХэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа9 цагийн өмнө“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ9 цаг 7 минутын өмнөЭрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 12 минутын өмнөДэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав9 цаг 15 минутын өмнө"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 24 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа9 цаг 33 минутын өмнөЭм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо9 цаг 39 минутын өмнөӨнөөдөр улаан бар өдөр9 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 цаг 52 минутын өмнөЭрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.