УИХ-ын дарга Г.Занданшатар Токиогийн Их сургуулийн профессор Эсаки Хирошиг хүлээн авч уулзлаа


4-р сарын 23
17 цаг 04 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.23) Япон Улсын Токиогийн Их сургуулийн профессор Эсаки Хирошиг хүлээн авч уулзав.
       Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт профессорыг Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, дизель түлшний технологийг ашиглах асар их нөөц бололцоотой, бид нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахыг зорьж байгаа бөгөөд нэн ялангуяа гэр хороололд утаагүй түлш хэрэглэх шинэ технологийг нэвтрүүлэх нь чухал юм. Үүнд профессор Эсаки Хирошигийн санаачилсан дижитал болон шинэ эрчим хүчний хэтийн төлөв болоод хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн дэлхий нийтэд цахим шилжилт эрчимтэй явагдаж буй өнөө үед хууль, эрх зүйн орчин, дагалдан гарах эрсдэлийг сайтар судлан, арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна гэв.

Профессор Эсаки Хироши Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад мөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцох урилга илгээсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, Япон Улсын болоод өөрийн хуримтлуулсан туршлагаа хуваалцах нь нэр төрийн хэрэг юм. Токиогийн Их сургууль нь хэмнэлттэй эрчим хүчний менежментэд тулгуурласан бие даасан байгууламжтай. Бид нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг саармагжуулахын тулд хамгийн сүүлийн үеийн дижитал технологи, инновацыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн миний бие Япон Улсын Засгийн газарт дижитал агентлагийн ерөнхий архитектораар ажилладаг. Иймд дэвшилтэт технологид суурилсан туршлагаа Монголын эрдэмтэн профессоруудтай хуваалцахад баяртай байх болно гэв.

Талууд дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудын цахим шилжилтийн тэргүүн туршлага, дижитал технологи, цахим боловсрол болоод бусад сонирхсон асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга1 цаг 50 минутын өмнөМалчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө1 цаг 59 минутын өмнөНийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа5 цаг 14 минутын өмнөШинэ хоршоо хөдөлгөөн Төвийн бүсэд эхэллээ5 цаг 19 минутын өмнөБоолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ5 цаг 39 минутын өмнөӨмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна5 цаг 47 минутын өмнөБ.Сэр-Од 6 дахь Олимпдоо оролцох болзлоо хангалаа5 цаг 55 минутын өмнө“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо6 цаг 8 минутын өмнөӨмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ6 цаг 14 минутын өмнөГамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ6 цаг 19 минутын өмнө4.3 магнитудын газар хөдлөлт болжээ6 цаг 23 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.06-05.106 цаг 28 минутын өмнөӨнөөдөр нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр6 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан6 цаг 37 минутын өмнөБНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ5 сар 5. 15:14Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 14:01Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа5 сар 5. 13:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 5. 13:392024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 5. 13:33Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 13:27Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа5 сар 5. 12:29Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно5 сар 5. 12:18Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 5. 12:04Өмнөговьд "Говь, хангай төгөл" цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 сар 5. 12:01“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:50Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.