УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийлээ


4-р сарын 24
8 цаг 29 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев нар  (2024.04.23) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Жогорку Кенеш-ийн даргын түвшинд анх удаагаа Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалд парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Монгол, Киргиз улс хооронд ээлж дараалан төрийн дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг давтамж нэмэгдсэний үр дүнд нь хоёр улсын худалдааны эргэлт даруй 5 дахин нэмэгдээд байна. Үүнээс гадна Монголын хувийн хэвшлийн компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж байгааг УИХ-ын дарга тодотголоо.

Тэрбээр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын айлчлал нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа харилцан хуваалцаж, цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлов.

Талууд өнгөрөгч 02 дугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын БНКирУ-д  хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Парламент хоорондын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсонд санал нэгдэв. Тухайлбал, уг айлчлал нь Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг банк санхүү, даатгал, алт цэвэршүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах үндэс суурийг тавьснаараа онцлог болсныг тэмдэглэлээ.

Парламентын тэргүүн нар сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж, харилцан айлчлал идэвхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын ойр дотно харилцаа бэхжиж байгааг онцлов. Дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан санал санаачилгуудыг ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотоллоо.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай дахин уулзсандаа баяртай байна гээд бүс нутаг хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн улс төр, эдийн засаг соёл, хүмүүнлэг болоод иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжиж байгаа энэ цаг үед парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын парламент хоорондын байнгын механизмыг хөгжүүлэхэд чухал түлхэц болох “Монгол Улсын Их Хурал, Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалт” баримт бичгийг Таны айлчлалын үеэр байгуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Эрхэмсэг ноён Н.Шакиев цохон тэмдэглэв.

Тэрбээр, цаашид хоёр орны парламент болон парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногооны нийлүүлэлтэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд манлайлан ажиллахаа нотолсон юм.

Мөн төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд нь хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлж, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Элчин сайдын яамыг 2023 онд Монгол Улсад нээсэн нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна гэлээ. Цаашид аялал жуулчлал тэр дундаа агаарын тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Улаанбаатар-Бишкек чиглэлийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг сэргээх,  иргэдийн саадгүй зорчих урсгалыг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал хэмээн онцоллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн албан ёсны айлчлалын хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн яамд, төрийн албаны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааны эхлэл болох баримт бичгүүдийг байгуулахаар болсонд баяртай байна. Киргиз Улсад хийсэн миний албан ёсны айлчлалын үеэр Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болох хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцсон. Энэ ажлын хүрээнд мах болон сүүний үйлдвэрлэлийн үхэр, сарлагийн чиглэлийн хамтарсан аж ахуй байгуулах чиглэлд хамтран ажиллана. Мөн мах, махан бүтээгдэхүүний олон улсын гэрчилгээний загварыг харилцан тохиролцсон нь мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэхэд таатай байна” гэв.

Мөн “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хавсралтаар баталсан Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн тээврийн маршруттай холбогдох Киргизийн авто замын талаарх саналаа ойрын хугацаанд ирүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр талууд Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Хэлэлцээний төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Н.Шакиев болон киргизийн анд, нөхдөдөө эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсээд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцож, илтгэл тавихаар болсонд талархал дэвшүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо1 цаг 33 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа1 цаг 43 минутын өмнө“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв1 цаг 46 минутын өмнөОрхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ1 цаг 59 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ2 цаг 4 минутын өмнөТавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь2 цаг 8 минутын өмнөГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав2 цаг 15 минутын өмнө"Үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын санхүүжилт: шинэчлэл" сургалт боллоо2 цаг 19 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга5 цаг 25 минутын өмнөМалчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө5 цаг 35 минутын өмнөНийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа8 цаг 49 минутын өмнөШинэ хоршоо хөдөлгөөн Төвийн бүсэд эхэллээ8 цаг 54 минутын өмнөБоолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ9 цаг 14 минутын өмнөӨмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна9 цаг 23 минутын өмнөБ.Сэр-Од 6 дахь Олимпдоо оролцох болзлоо хангалаа9 цаг 30 минутын өмнө“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо9 цаг 43 минутын өмнөӨмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ9 цаг 49 минутын өмнөГамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ9 цаг 54 минутын өмнө4.3 магнитудын газар хөдлөлт болжээ9 цаг 58 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.06-05.105 сар 6. 8:25Өнөөдөр нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр5 сар 6. 8:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 6. 8:16БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ5 сар 5. 15:14Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 14:01Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа5 сар 5. 13:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 5. 13:392024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 5. 13:33Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 13:27Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа5 сар 5. 12:29Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно5 сар 5. 12:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.