БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов


4-р сарын 24
14 цаг 16 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. 

Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейгээр өнөөдөр зочилж, Монгол-Киргизийн хамтарсан “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улстай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай байж, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлийг баримталж ирсэн. Монгол болон Киргиз улсын соёлын ижил төстэй байдал нь нүүдлийн соёл. Түүний зэрэгцээ Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэг цэг бол Алтай судлал юм. Ялангуяа нүүдлийн соёл, ахуйг өнөө хүртэл тээж ирсэн Монгол, Киргиз орны хувьд олон улсын тавцанд өөрийн гэсэн хамтлагтай болох шинэ боломжийг бүрдүүлж болох юм. Иймд эрдэмтэн судлаачдыг солилцож, эрдэм шинжилгээний хамтарсан хурал хийн, хамтарсан судалгаануудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна” гэв.  

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев, “Нүүдлийн соёл иргэншил бол эртний ард түмнүүдийн түүх төдийгүй өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн өв юм. Нүүдэлчдийн соёл иргэншлийн дурсгалыг судлах нь эртний уламжлал, зан заншил, соёл урлагийн ертөнцөд умбан орох боломжийг бидэнд олгодог. Тиймээс манай хоёр орны найрамдал, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн нягт харилцааг хөгжүүлэх, түүх соёлын өвийг харилцан судлах, уран бүтээлчдийг харилцан солилцох зэрэг үйл ажиллагааг 2024-2025 онд зохион байгуулах саналыг гаргаж байна” хэмээв. 

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев энэхүү үзэсгэлэн нь Киргиз Улсын Парламентын даргын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын нэг хэсэг болж байгаагийн хувьд үндэстэн хоорондын соёлын солилцоо, харилцан ойлголцох явдалд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болж байна. Түүгээр зогсохгүй манай хоёр улсын парламент хоорондын болон соёлын харилцааг бэхжүүлэхэд үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Монголд зочлох жилийн хүрээнд өнгөрсөн онд хоёр орны иргэд аль аль талдаа 1000 хүн аялсан статистик байгааг дурдаад, иргэд хоорондын харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэх хүрээнд улс хоорондын нислэгийг сэргээх чиглэлд холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байгааг хэлсэн юм. 

“Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд Чингис хаан Үндэсний музейн “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, албаны хүмүүс нээлтийн үг хэллээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд хоёр орны эрдэмтэн судлаачдын нийт 8 илтгэл хэлэлцүүлэх ба тус хурлаар Монгол, Киргиз хоёр орны түүхийн нийтлэг өв, онцлог тал, Чингис хаан болон түүний үр хойчсын үеийн Монгол Киргизийн харилцаа, соёл иргэншил зэрэг сэдвийг хөндөх юм. 

 

Уг үйл ажиллагааг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх угаастны зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ5 сар 5. 15:14Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 14:01Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа5 сар 5. 13:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 5. 13:392024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 5. 13:33Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 13:27Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа5 сар 5. 12:29Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно5 сар 5. 12:18Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 5. 12:04Өмнөговьд "Говь, хангай төгөл" цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 сар 5. 12:01“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:50Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.