Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлд холбогдох шийдвэрийг танилцууллаа


4-р сарын 24
16 цаг 36 минут

      Монгол Улсын Их Хурлын дэд дарга Д.Мөнхбаатар өнөөдөр (2024.04.24) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга П.Хишигжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцов.
       Эргэн сануулахад өнгөрсөн гуравдугаар сард Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд тус үйлдвэрт ажиллахдаа ажилтнуудтай уулзаж, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчны зохицуулалт, ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярилцаж, санал солилцсон билээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д үйлдвэрийн зарим ажлын байрыг нэмэлтээр оруулах, дүйцүүлэх, хасуулах саналыг дэмжиж ажиллах хүсэлтийг Улсын Их Хурлын дэд даргад уламжилсан. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2021-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Ногоон титэм” ХХК болон “Эрүүл ахуй, хор судлалын лаборатори” ХХК-тай хамтран 41 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, судалгааг хийж, дүгнэлт зөвлөмж гаргуулсан аж. Тухайлбал, хүнд даацын автомашины жолооч (белаз ачааны даац 100.1 тн-оос их) хөдөлмөрийн хортой нөхцөлийн үнэлгээгээр хортой нөхцөлийн 4 дүгээр зэрэг хамаарах дүгнэлт гарчээ. Үйлдвэрийн белазын жолооч нар 256 метрийн гүнд ажилладаг бөгөөд ажлын байрны онцлогоос шалтгаалан уушгины цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт стандартаас 2-23 дахин их байжээ. Энэ нь урт хугацаандаа ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах болсон байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүсэлт шилжүүлсний дагуу асуудал шийдэгдсэн байна.  Эдгээр асуудлыг тусгасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн A/87 тоот тушаалыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудад танилцууллаа.

“Жагсаалт батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны A/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох  ажил мэргэжилд бутлуурчин,цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, операторч, хүнд даацын авто машины жолооч (Белаз 100.1тн-оос их ), хими цехийн аппаратчин... гэх зэргээр “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийсний дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсныг дурдаад Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ажилтнуудыг хүнд, хортой нөхцөлд ажиллуулахгүй байхад анхаарлаа хандуулах шаардлагатайг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар УИХ-ын гишүүдийг Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэр тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөндөж тавьсан асуудлуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд шуурхай авч хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасанд талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ5 цаг 14 минутын өмнөСангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 27 минутын өмнөСагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа6 цаг 34 минутын өмнө“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо6 цаг 48 минутын өмнө2024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ6 цаг 54 минутын өмнөТөрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв7 цагийн өмнөЭрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа7 цаг 59 минутын өмнөИргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно8 цаг 10 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив8 цаг 24 минутын өмнөӨмнөговьд "Говь, хангай төгөл" цэцэрлэгт хүрээлэн байгуулна8 цаг 27 минутын өмнө“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:50Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48Ахмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.