Хамгийн аз жаргалтай улсаар Финланд дахин шалгарлаа


3-р сарын 20
13 цаг 36 минут

    НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 20 /AFP/. Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орноор долоо дахь жилдээ дараалан шалгарсныг Дэлхийн аз жаргалын тайлан харууллаа. Дэлхийн аз жаргалын өдрийг тохиолдуулан НҮБ-аас уг тайланг жил тутам танилцуулдаг юм.

Финландын дараа Дани, Исланд, Швед бичигдсэнээр Скандинавын орнууд хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний байруудад хэвээр үлдсэн байна. Харин 2020 онд талибуудын хяналтанд орсноор хүмүүнлэгийн сүйрэлд нэрвэгдээд буй Афганистан улс 143 орныг хамарсан жагсаалтын сүүлийг мушгилаа.

Дэлхийн аз жаргалын тайланг 10 гаруй жилийн өмнөөс гаргаж эхэлснээс хойш АНУ, Герман улсууд анх удаагаа хамгийн аз жаргалтай 20 орны тоонд багтаагүй бөгөөд 23 ба 24 дүгээрт бичигджээ. Тус хоёр улсын оронд Коста-Рика, Кувейт эхний 20-д багтан 12, 13 дугаарт жагссан байна.

Хамгийн аз жаргалтай улс орнуудын тоонд хамгийн олон хүн амтай улсуудын аль нь ч багтаагүй гэдгийг онцлох нь зүйтэй. Тодруулбал, эхний 10-т бичигдсэн орнуудаас зөвхөн Нидерланд, Австрали хоёр 15 саяас дээш хүн амтай байгаа бол эхний 20-д орсон улсуудаас зөвхөн Канад, Их Британи хоёр 30 саяас дээш хүн амтай.

Аз жаргалын түвшний үзүүлэлт 2006-2010 оноос хойш хамгийн их буурсан орнуудад Афганистан, Ливан, Йордан орсон бол Серб, Болгар, Латви зэрэг Зүүн Европын орнуудад хамгийн ихээр нэмэгджээ. Уг үзүүлэлтийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн хангамж, дундаж наслалт, хүмүүсийн өглөгч өгөөмөр байдал, эрх чөлөө, авлига зэрэгт үндэслэн гаргадаг. “Финландчууд байгальтай ойр байж, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалдаг нь амьдралдаа сэтгэл ханамжтай байхад голлон нөлөөлдөг” гэж Финландын Хельсинкийн их сургуулийн аз жаргал судлаач Женнифер Де Паола ярилаа.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо28 минут 57 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ34 минут 7 секундын өмнөТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө3 цаг 7 минутын өмнө“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо3 цаг 37 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана3 цаг 41 минутын өмнөН.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан3 цаг 49 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй6 цаг 7 минутын өмнөСонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө6 цаг 14 минутын өмнөМалчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”6 цаг 24 минутын өмнөЭлчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо6 цаг 34 минутын өмнөХүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 38 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.036 цаг 40 минутын өмнөӨнөөдөр харагчин гахай өдөр6 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан6 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.