Цар тахалтай холбоотой томоохон залилангийн хэргийг Европт илрүүлжээ


4-р сарын 5
16 цаг 18 минут

      БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /CNN/. Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх зорилго бүхий Европын Холбооны /ЕХ/ тусгай сантай холбоотой залилангийн хэргээр цагдаа нар 22 хүнийг баривчилж, 600 сая гаруй еврогийн /650 сая ам.доллар/ эд хөрөнгийг хураан авчээ. Тодруулбал, ЕХ-ны прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дараа найман хүнийг цагдан хорьж, 14 хүнийг гэрийн хорионд оруулж, хоёр хүний мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хассан байна. Баривчлах ажиллагааг Итали, Австри, Румын, Словак улсуудад явуулжээ.

сонин mn

Италийн санхүүгийн цагдаа газрын мэдээлснээр, холбогдох этгээдүүдийн гэр, ажлын байрнуудад нэгжлэг хийж, Ламборгини, Порше авто машинууд, Ролекс цагнууд, Картьегийн үнэт эдлэл, криптовалют, тансаг зэрэглэлийн харшууд болон бусад эд хөрөнгийг хураан авсан байна.

Энэхүү луйврын хэрэг нь ЕХ-ны эдийн засгийг сэргээхэд туслах зорилго бүхий 800 тэрбум еврогийн санг зүй бусаар ашигласан гэх асуудлыг дахин сөхөхөд хүргэж магадгүй байна. Итали улс тус сангаас хамгийн их буюу 194 тэрбум гаруй еврогийн буцалтгүй тусламж авсан юм.

Гэмт хэргийн бүлэглэл нь 2021-2023 оны хооронд Италийн эдийн засгийг сэргээх багцыг луйвардах зорилгоор залилангийн механизмыг ашигласан хэмээн Европын Прокурорын газар /EPPO/ мэдэгджээ. 2021 онд уг бүлэглэл жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих нэрийдлээр буцалтгүй тусламж авах хүсэлт гаргаж байсан бөгөөд компаниуд идэвхтэй, ашигтай ажиллаж байгааг харуулахын тулд хуурамч тайлан баланс гаргаж байжээ. Тэдгээр нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, зохиомол компаниуд байсан байна. 

Италийн Үндэсний сэргээн босголтын төслөөс /NRRP/ 600 сая евро авсныхаа дараа тус бүлэглэл Австри, Румын, Словак дахь данс руугаа шилжүүлсэн байна. Мөн залилан хийснээ нуун дарагдуулахын тулд криптовалют, хиймэл оюун ухаан, оффшор үүлэн серверийг ашиглаж байжээ.

АНУ-д мөн адил “Ковид-19”-ийн тусламжийн эх үүсвэртэй холбоотой залилангийн гэмт хэргийг илрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Small Business Administration гэдэг байгууллага цар тахлын дараах тусламжийн сангаас 200 тэрбум гаруй доллар тараасан гэж нэгэн ТББ-аас өнгөрсөн оны зургаадугаар сард мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна2 цаг 4 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай2 цаг 9 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа2 цаг 18 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа2 цаг 23 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...2 цаг 28 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ4 цаг 12 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо4 цаг 24 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа4 цаг 32 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ6 цаг 10 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм6 цаг 23 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна6 цаг 50 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав7 цагийн өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна7 цаг 6 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана7 цаг 14 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна7 цаг 21 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо8 цаг 9 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна8 цаг 19 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа8 цаг 27 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ8 цаг 46 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр9 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан9 цаг 4 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.