Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан


3-р сарын 26
9 цаг 04 минут

       Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч болон ачаа тээврийн нөхцөл байдал, тээврийн үнэ, жуулчин тээврийн талаар Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын холбогдох албаныхнаас тодрууллаа.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН АЧАА ТЭЭВРИЙН ХЭЛТСИЙН ДАРГА О.ЭНХБАТ

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ковидын үед бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, тээвэр зуучийн ханш өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн.

Цар тахлын үед нэг чингэлэг ачаа 50-60 мянган юань хүрч байсан. Харин өнөөдөр 8500 юань буюу 5-6 дахин буурсан үзүүлэлттэй байна. Тээвэрчид өөрсдийн дураар тээврийн үнэ, ханшаа нэмээгүй. Ихэнх барааг бөөгнүүлж, тээвэрлэгчдэд олгодог ачаа илгээгч нар нь БНХАУ-ынх байдаг учраас тээврийн ханшийг юаниар хэмждэг.

Ковидын өмнө юань 300 гаран төгрөгийн ханштай байсан. Өнөөдөр 470 юанийн ханштай байна. Үүнийг дагаад тээвэрлэлтийн ханш өссөн юм шиг харагдаад байгаа.  

Өнөөдрийн байдлаар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал сайжирсан.  Өдөрт дунджаар 250 тээврийн хэрэгсэл хил нэвтрүүлж байгаа. Хилээр олон тээврийн хэрэгсэл гарах тусам, ачаа барааны эргэлт сайжирч, үнэ тогтвортой байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийг аль болох шуурхай, саадгүй нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ЗАМЫН-ҮҮД ДЭХ САЛБАРЫН ДАРГА Д.БОЛОР-ЭРДЭНЭ2024 ОНД ЗАМЫН-ҮҮДЭД УЛС ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТО ВОКЗАЛ БАЙГУУЛНА

2023 онд 324 мянган зорчигч Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрүүлсэн. 2024 онд улс хоорондын зорчигч тээврийн авто вокзал байгуулах ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна.

2023 оны зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчилсэн. Зорчигчийн 8-аас дээш суудалтай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын хотууд руу аялал жуулчлалын зорилгоор зорчих эрхзүйн боломжтой болсон. Хоёр тал холбогдох журам, зохицуулалт хийснээр удахгүй бодит ажил хэрэг болно гэж харж байгаа.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.ЭРДЭНЭЦЭЦЭГХОВД АЙМГИЙН БУЛГАН БООМТ- БНХАУ-ЫН ТАКАШИКЕН, ДОРНОД АЙМГИЙН ХАВИРГЫН БООМТООС МАНЖУУР ЧИГЛЭЛД ЖУУЛЧИН ТЭЭВЭР ЭХЭЛСЭН

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд Зочлох жил болгон зарлаж Аялал жуулчлалыг эрчимжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор улс хоорондын жуулчин тээвэрлэлт өссөн.

Улаанбаатар-Эрээн, Замын-Үүд-Эрээн, Эрээн-Хөххот, Хөххот-Бээжин гэсэн улс хоорондын 4 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Мөн тодорхой эрэлт үүссэн үед

Жуулчин тээвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдэд гурван төрлийн зөвшөөрөл олгож эхэлсэн. Мөн Ховд аймгийн Булган боомт- БНХАУ-ын Такашикен, Дорнод аймгийн Хавиргын боомтоос Манжуур чиглэлд жуулчин тээвэр эхэлсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-тай автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг шинэчилсэн. Цаашид хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, БНХАУ-ын аялал жуулчлалын бүс рүү хувийн машинтайгаа зорчих боломж бүрдэнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав4 сар 25. 12:32БШУЯ: Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтад бүртгэж байна4 сар 25. 10:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.