Ерөнхий сайд аа, С.Зоригийг хөнөөсөн хэргийг нуун дарагдуулсан хүн нь Х.Баттулга гэсэн үг үү


3-р сарын 29
18 цаг 23 минут

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хов базав. Монголын 14 телевизээр 15 удаагийн давтамжтайгаар гаргаж эхэлсэн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийнх нь гол сэдэв экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэрэг. Товчхондоо, нөгөө л эл дол болсон сэдвүүд. Гэвч УИХ-ын 2024 оны сонгууль болохоос хэдхэн сарын өмнө МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд өгсөн энэхүү ярилцлагыг олон нийт анхааралтай сонсож байна. Ц.Элбэгдорж өөрийг нь онцолж ярьсан энэхүү ярилцлагынх нь эсрэг “Өөртөө дурласан жаалын тархин дотор түрээсгүйгээр амьдарч байна” гэсэн утгатай хариу барив. Гэвч Л.Оюун-Эрдэнэ яагаад экс Ерөнхийлөгчийг онилох болов...?

   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдорж, Х.Баттулга нартай холбоотой ноцтой зүйл ярив. “Ц.Элбэгдорж Х.Баттулгад тамгаа гардуулахдаа “С.Зоригийг хөнөөсөн хэргийг битгий сөхөөрэй” гэж хэлсэн” гэж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ бол хариуцлагатай мэдэгдэл. Өндөр түвшний мэдээлэлтэй Засгийн газрын тэргүүний үг бол үг. Дээрх ярианаас харвал, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар С.Зоригийг хөнөөсөн хэргийг хав дарахаар хуйвалдсан болж таарах нь. Хуйвалдаад зогсохгүй Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах үедээ төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг Ц.Элбэгдоржийн захисан ёсоор хав дарж, нуун дарагдуулсан уу гэдэг асуулт гарч ирлээ. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьсан нь үнэн бол хүн амины онц ноцтой гэмт хэргийг нуун дарагдуулсан этгээд нь Ерөнхийлөгч Х.Баттулга болж таарав уу. Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатараас улаан цайм ингээд ярьчихлаа шүү дээ. Тэгэхээр Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрыг яг одоо нүүрэлдүүлье, Ерөнхий сайд аа. Эрх баригч хүчний дарга, Ерөнхий сайдын мэдэлд цагдаа, тагнуул, АТГ бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийг үгсэн хуйвалдаж нуун дарагдуулсан гэх үндэслэлээр экс Ерөнхийлөгч нарыг шалгуулъя. “Хүн нь байвал хэрэг нь олддог” гэдэгчлэн Ерөнхий сайдын нэр дурдсан хоёр хүн байна. Өөрөөр хэлбэл, эзэд нь байна. Эзэд нь байхад нь хууль нь олдохгүй болох учиргүй, Ерөнхий сайд аа. “Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ц.Элбэгдоржийн захиас, зааврын дагуу С.Зоригийг хөнөөсөн хэргийг нуун дарагдуулсан уу” гэдгийг шалгуулах нь Ц.Элбэгдоржийн сошиал “элэглэл”-д өгөх гоё хариу бус уу. Түүнээс гадна Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохдоо “Ажлаа авсан даруйдаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлана” гэж байсан. Гэвч зарлаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч МАН-ыг сонгуульд анх удаа удирдаж оролцох гэж байна. Тэгэхээр Ц.Нямдоржийн амлаж байсанчлан С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг сонгуулиас өмнө зарлачих.

                                                                                                                                                     Д.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо6 минут 10 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ11 минут 20 секундын өмнөТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө2 цаг 44 минутын өмнө“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо3 цаг 14 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана3 цаг 18 минутын өмнөН.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан3 цаг 26 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй5 цаг 45 минутын өмнөСонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө5 цаг 52 минутын өмнөМалчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”6 цаг 2 минутын өмнөЭлчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо6 цаг 12 минутын өмнөХүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 цаг 15 минутын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.036 цаг 17 минутын өмнөӨнөөдөр харагчин гахай өдөр6 цаг 22 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан6 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.