Лу.Гантөмөр: Р.Базараа гэдэг хүнийг огт танихгүй. МАН-ынхан “Гөлөг төөрүүлж” байна


4-р сарын 15
18 цаг 53 минут

       УИХ-ын сонгуулийн өмнө АТГ, цагдаагийнхан улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс, аль эсвэл бизнесийн салбарынхныг саатуулдаг үзэгдэл уламжлал болсон гэхэд хилсдэхгүй. Үүний нэг тод жишээ нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2012 онд “оймсдож” байсан явдал юм. Харин энэ удаад “Алтайн хүдэр” ХХК-ийн захирал, олны дунд “Баян” Р.Базараа гэж нэрлэгддэг хүнийг Эрүүгийн цагдаагийн албаныхан хойшлуулшгүй ажиллагаагаар саатууллаа. Зарим хэвлэл болон сошиалд “Р.Базараа нь Нарийнсухайтын уурхайгаас борлуулж нуусан нүүрсний 20 сая ам.долларын орлогыг Сингапурт бүртгэлтэй компани руу шилжүүлж ОХУ-аар дамжуулан Монголд оруулж ирсэн байж болзошгүй. Р.Базараагийн холбогдсон хэрэгт АН-ын дарга Лу.Гантөмөр, дэд дарга С.Баярцогт, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарын нэр бүхий улстөрчид холбогдож болзошгүй байна. Р.Базарааг улстөрчдийн сонгуулийг санхүүжүүлэх гэж байсан гэх үндэслэлээр бас шалгаж байна” гэдэг мэдээлэл түгж байна. АН-ын дарга Лу.Гантөмөрөөс энэ талаар тодруулахад “Р.Базараа гэх хүнийг би огт танихгүй, уулзаж ч байгаагүй. МАН-ынхан өөрсдийнхөө зодоонд миний нэрийг ашиглаж байна. Хүмүүсийн хэлдэгчлэн “Гөлөг төөрүүлэх” арга шүү дээ. МАН-ын зарим дарга хэрэг явдлыг өөрөөсөө холдуулахын тулд миний эсрэг гүтгэлэг болгон ашиглаж байна. Би сая С.Баярцогтоос асуулаа. С.Баярцогт “Р.Базараа гэдэг хүнийг танихгүй” гэж байна. Одоо хүмүүс хэрсүү болсон. Эрх баригчдын сонгуулийн өмнөх зодоон гэдгийг гадарлаж л байгаа шүү дээ. АН энэ талаар мэдэгдэл гаргана” гэлээ.   

                                                                                                                                               Ж.Долгион



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.