Ч.Анар: Уучлалт гуйхаар ирсэн жолоочийн толгойг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр шалны алчуураар боож унагаж байсан


4-р сарын 15
21 цаг 02 минут

       Ondo брэндийг үүсгэн байгуулагч Ч.Анар олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн пост оруулсан биш "Анти Оюун-Эрдэнэ" үзэл бодолтой хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн. Тэрбээр өчигдөр (2024.04.14) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой постыг цахим хуудастаа бичсэн нь өдгөө эрх баригч хүчнийг удирдаж буй Л.Оюун-Эрдэнийг эвгүй байдалд оруулахуйц мэдээлэлтэй аж. Ч.Анарын постыг бүрэн эхээр нь хүргэе.

КАМАЗ!!! 1-рт, Оюун-Эрдэнэ бид хоёр Хэнтийн Бэрхийн арван жилийн багын найзууд. Зүгээр ч энгийн андууд биш. 1994 онд Бэрхийн уурхайд манайх зундаа зусланд хөдөө гардаг айл байв. Нэг өдөр хөдөө гэрт аав ээжийн эзгүйд уурхайн дарга нар манайд ирж архи ууж, хоол хийхийг шаардсан. Би ганцаар хэдэн тугалаа харж үлдсэн 10 гаран насны хүү. Шарандаа очиж архинуудыг нь авч гарч гүйн нүдэн дээр нь бүгдийг нь хагалсан. Уурласан халамцуу хүмүүс тухайн үед КАМАЗ машинаар намайг дайрах гэж хөөгөөд манай тэр хавийн хөрсийг там болгож байсныг санаж байна. Тэр машинд байсан хүмүүсээс одоо Эрдэнэтийн уурхайд том дарга нар болсон сурагтай. Ээж аав ирээд эвдэгдсэн хөрсийг харж учрыг нь асуусан ч би буруу хэрэг хийсэн мэт санагдаж хэлээгүй боловч саахалт айлаас (Дугарсүрэн ах) учрыг нь мэдээд цочролд орж уурхай дээр очиж нилээн юм болсон байх. Хэсэг хугацааны дараа сургууль дээр дайрах гэж хөөсөн жолооч уучлал гуйхаар ирж буй бололтой орж ирэхэд нь Оюун-Эрдэнэ бид 2 таарч. Оюук тухайн үед 7р ангид надаас толгой өндөр байж. Жолоочийг бид 2 шалны алчуураар толгойг нь боож унаган зургийн дугуйлангийнхан бүгд хашрааж билээ. Тийм л цаг үе байсан. Одоо үеийхэнд бол итгэмээргүй сонсогдох байх. Бид эртний андууд. Тэрнээс биш Ерөнхий сайд болохоор нь долоогоод эсвэл дарамтлуулаад, авилга аваад яваад байгаа биш. Ямар зан чанартай хүн бэ гэдгийг нь мэднэ.

2-рт 2018 онд АНД Глобал компани маань тогтворжин үйл ажиллагаа жигдэрч эхлэх үеэс одоогийн ОНДО төслийг өдөр шөнөгүй ноцолдож байж 2020 онд Ондо нэрээр таниулж эхэлсэн. 2020 он хүртэл та нарын хийсэн технологи ажиллахгүй, бүтэхгүй гэдэг үгийг хэдэн мянгантаа л сонссон. Гэтэл ажиллаад ирэх үед зах зээл дээрх өрсөлдөгч компаниуд, төрийн байгууллагууд манай жижиг компанийг шахан боогдуулж 3 жил шүүхээр яван төрөл бүрийн хэрэг дээр 19 удаа ялж байж нээлтээ хийсэн. Зөвхөн нэг хэсгийг нь л Улаанбал нэвтрүүлгээр ярьсан. Би тэдгээр байгууллагуудыг буруутгадаггүй ээ. Бид ойлгохгүй мэдэхгүй зүйлээ угаасаа хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хугацаанд том хөрөнгө оруулалтууд шүүхийн маргаантай үндэслэлээр гацаж, бидэнд итгэж хөрөнгө оруулсан, зээл өгсөн хүмүүсийн өмнө бид амласандаа хүрч чадахгүй байдалд хүрч, цалингаа тавихад хүндрэл учирч, татварын дарамт, хуулийн хэрэгжилт, шийдвэрийн биелэлт байхгүй. Хуулиа хэрэгжүүлэхийг шат шатны дарга нараас шаардсан боловч бүгд улс төрийн нөлөө бүхий санхүүжүүлэгчдээс айсан юм уу яасан юм бэргэх болсон. Нулимсаар биш цусаар уйлж байсан өдрүүд байсан. Нуугаад яахав Ерөнхий сайд болсон байсан Оюун-Эрдэнэ сайдтай уулзах хүсэлт тавьсан боловч хэл амтай компани бас багын найз байсан болоод ч тэр үү уулзаж чадалгүй удсан. Эхний уулзалтаар би “Алсын хараа 2050-ийн чинь хүрээнд бид бодит ажил хийж байна. Та бүхэн хуулиа хэрэгжүүлнэ үү” гэж хүссэн. Шүүхийн шийдвэрээрээ болчих байхаа гээд өнгөрөв. Дараагийн уулзалт нь бүр удаж байж уулзаад би шууд л “Хууль чинь хэрэгжихгүй байна аа, яах ёстой юм бэ” хэмээн ах нарын аргаар үзэв. Тэр үед маш их уурлан би энэ л асуудлыг чинь улс төрийн хүрээнд, намын хүрээнд арилгах гэж тэмцэж байхад одоо бүр ЧИ ХҮРТЭЛ ИНГЭЖ ЯРИХ УУ гээд уурлаад гаргасан. Асуудлаа шийдүүлэх гээд чадахгүй дахин бүтэн жил явж 3 удаагийн ДЭЭД ШҮҮХ дээр ялж байж асуудал шийдэгдсэн. Тухайн үед өөрийнх нь тэргүүлсэн ЗГ, НАМ-ынх нь ярьсан зорьсон зүйлс нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаад миний асар их уур хүрч байсан боловч том системийн эсрэг тэмцэх тийм ч амар биш байгааг ойлгосон. Одоо бол багын найздаа ч давуу тал олгоогүйд баярладаг. Хэрвээ тэгсэн бол бид 2 ах нараас хэн хэн нь ямар ч ялгаагүй болох байв.

3-рт Бизнес эрхлэгч бид сонгууль болохоор хэн хэн хандив нэхэх бол, өгөхгүй бол дараа нь хэцүүдэх вий гэх айдас!!! Боломжтой компаниуд нь тэр миний ойлгодоггүй барууны, зүүний үзэл, намын мөрийн хөтөлбөр гэгч зүйлсийг хэзээ ч уншилгүй нэр дэвшигч хэн байх нь ч үл хамааран гарах өндөр магалдалтай хүмүүстээ албан болон албан бусаар маш их хандив татаас өгдөг. Улс төрийн сонголт, үзэл бодлоо ил тод, зоригтой, нээлттэй хэлдэггүй, мөрийн хөтөлбөр, бодлого тэдэнд огт хамаагүй, жижиг дунд бизнес эрхлэгчид шиг шаналах ч үгүй. Яагаад гэвэл хэн нь ч гарсан ашигтай. Хэнийг нь дэмжсэнийг хэн ч мэдэхгүй. Бүгд л нам харгалзахгүй авсан байдаг, эргүүлж төлнө. Гарч чадаагүй улс төрч нь ч төрийн нэг албанд дарга, цэргээр очино. Үүнийг л болиулах хэрэгтэй. Үүнийг л УЛС ТӨР - БИЗНЕС -н халаас нэг МАНАН бүлэглэл гэж нэрлэдгийг харлаа. Үүнтэй бид хувийн хэвшлийн зүгээс уриалга гаргаж тэмцэл өрнүүлнэ. Энэ бүлэглэл нь улс төр бол бохир гэдэг ойлголтыг залуусын дунд тарааж, шившигтэй зүйл хэмээн ойлгуулж жигшүүлэн, оролцоогүй болгож санал худалдан авдаг тогтолцоог бий болгосон байна. Үүний эсрэг би Оюун-Эрдэнийг явж байгаа гэж ойлгон өөрийн үзэл бодол итгэл үнэмшлээ илэрхийлсэн болохоос биш нам дагаж улс төрийн захиалгаар дуугарсан зүйл огт биш. Харин би багын найз, Ерөнхий сайд Оюун-Эрдэнээс дараах зүйлсийг шаардах болно. Шинэ БҮЛЭГЛЭЛ үүсгэхгүй байх Гэмт хэрэгт холбогдсон улсуудаа дэвшүүлэхгүй бас жагсаалтандаа оруулахгүй байх Би нам бус. Нам бус ч гэсэн иргэд, бизнес эрхлэгчид бид том, жижиггүй улс төрийн хариуцлагаа ухамсарлаж, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй. Би хүнийг надаас ОНДО улс төрийн үзэл бодлоос нь болж ангилан ялгаварлаж ирсэнгүй. Та ямар ч өнгөнд дуртай байж болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.