Г.Занданшатар: Монгол хүн баялагтаа эзэн болж, түүний үр өгөөжийг хүртэх боломжийг хуульчиллаа


4-р сарын 19
18 цаг 12 минут

Өнөөдрийн /2024.04.19/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулийн гол зорилго бол монгол хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх эрхийг хангахад оршиж байна.

Хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг заавал хэлэлцэн батлах ёстой, энэ бол бидний үүрэг, хариуцлага гэсэн итгэл үнэмшил энэ удаагийн Улсын Их Хуралд байсан. Ард иргэд ч итгэл найдвар тавьж хүлээсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, байгалийн баялгийг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоох талаар заасан. Энэ хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ тулгуур үзэл баримтлал бодитой хэрэгжих боломж бүрдэж байгаа нь нэн чухал ач холбогдолтой юм. Хууль батлагдсанаар монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх боломжтой гэв.

Мөн тэрбээр, Баялгийн сан нь ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэсэн 3 төрөлтэй байна. Ирээдүйн өв сан нь баялгийн үр өгөөжийг хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын санхүүгийн зах зээлийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар үнэ цэнийг нь өсгөх, арвижуулахад чиглэнэ. Хуримтлалын санд хуримтлуулсан орлогоор Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн, боловсролын, орон сууцны зэрэг зориулалтаар дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн сангийн хөрөнгөөр Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ. 

Монгол Улсын иргэн бүр Хуримтлалын нэрийн данстай байх бөгөөд Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг энэхүү нэрийн дансанд бүртгэнэ гээд монгол хүн болж төрсөн хүн бүхэн энэ эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр эдлэх ёстой. Монголын баялаг бол Монгол Улсын өнөө үеийн болон ирээдүйн иргэдийн өмч мөн. Тиймээс түүнийг иргэддээ тэгш, шударга хүртээх хуулийг ийнхүү баталж байна. Хуулиар бид баялагтаа эзэн болж, хуулиар түүний үр өгөөжийг хүртэх боломж ийнхүү бүрдэж байна гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна2 цаг 24 минутын өмнөТөсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ2 цаг 31 минутын өмнөЗасаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа2 цаг 33 минутын өмнө“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно2 цаг 43 минутын өмнөЭлчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ2 цаг 49 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв2 цаг 54 минутын өмнөӨнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр3 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан3 цаг 3 минутын өмнөGlobal Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо5 сар 2. 11:41Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа5 сар 2. 11:37Шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө5 сар 2. 11:32Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо5 сар 2. 11:26Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 11:22“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө5 сар 2. 9:24Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:19Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа5 сар 2. 9:15“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ5 сар 2. 9:08Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:03Дэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав5 сар 2. 9:00"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ5 сар 2. 8:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.