О.Номинчимэг: Зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг олон улс орон хэрэгжүүлж байна


2-р сарын 15
21 цаг 04 минут
“Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Хоёр дахь шатны санал асуулга өчигдөр Төрийн ордонд боллоо.  Уг асуудлаар УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэгтэй ярилцлаа. 
 
-Парламент зөвлөлдөх зөвлөлийг байгуулж, “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг орон даяар явуулж байна.  Энэ санал асуулгын гол зорилго нь юу вэ?
 
-Санал асуулга агуулгын хувьд нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлогын тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдэвт багцлагдаж байгаа. Эдгээр багц сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг өрнөж байна. 
 
УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эхлээд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Мөн түүний дараа улс төрийн нам, иргэний нийгэм, иргэд оролцсон “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулсан. Эдгээр уулзалтуудаар хамгийн их хөндөгдсөн асуудлуудаар Зөвлөлдөх зөвлөл асуултуудаа боловсруулсан.
 
-Монголчууд зөвлөлдөж шийдэх асуудлаар туршлага, ойлголт багатай.  Өмнө нь улс даяар нэг удаа зохион байгуулж байсан гэж сонссон.  Тэр талаар тодруулахгүй юу?
 
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Зөвлөлдөх санал асуулгын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоо, төлөөллийг хангах асуудал.  Үүний дагуу өмнө нь 2017 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх асуудлаар улсын хэмжээнд анх удаа зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан.  Мөн 2018 онд Налайхын уурхайн асуудлаар Налайх дүүргийн хэмжээнд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан туршлага бий. 
 
-Олон улсад зөвлөлдөж шийдэх энэ ойлголт хэрхэн хөгжиж, ямар ямар үр дүнд хүрсэн байдаг вэ?
 
-Deliberative polling буюу зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг улс төрийн өөр өөр тогтолцоотой, хөгжлийн янз бүрийн шатанд яваа улсууд хэрэгжүүлж байгаа олон улсын туршлага бий.
 
Тухайлбал АНУ, Япон, БНСУ, Англи, Европын Холбооны гишүүн орнууд, БНХАУ, Африкын орнууд зэрэг улсууд тухайлсан асуудлуудаар иргэд, гишүүдийнхээ санал бодлыг авдаг. Эдгээр санал асуулгын хамрах хүрээ, сэдэв харилцан адилгүй.
 
1994 онд Английн Манчестер хотод гэмт хэргийг бууруулах бодлогын хэд хэдэн шийдлийн талаар хэлэлцэж байсан бол 2000 онд Дани улс еврог албан ёсны мөнгөн тэмдэгтээ болгох эсэх асуудлаар санал асуулга зохион байгуулж байсан гэх мэт маш олон жишээ байна. Ерөнхийдөө зөвлөлдөх санал асуулга бол ард иргэд тэнцвэртэй мэдээлэл авсны үндсэн дээр хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлж төрийн үйл хэрэгт оролцох зөвлөлдөх ардчилалын зарчмын дагуу зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм.
 
-Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат хэрхэн үргэлжилж, санал асуулгын хүрээнд ямар асуудлууд яригдах вэ.  Процессын тухай тодруулахгүй юу?
 
-Санал асуулгыг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд явуулж буй. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл байгуулагдан ажиллаж байна.
 
Хоёрдугаар шат буюу Зөвлөлдөх уулзалт хоёр өдөр дамнаж Төрийн ордонд болж байна. Зөвлөлдөх уулзалтад нэгдүгээр шатанд оролцсон 1570 хүний 50-аас доошгүй хувь хоёр дахь шатанд оролцоно гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу 801 иргэд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос оролцож байна.
 
Процессын хувьд хоёр дахь шат буюу зөвлөлдөх уулзалтад эдгээр 800 гаруй иргэдэд санал асуулгад дурдагдсан асуудлаар мэргэжилтнүүд судлаачид тэнцвэртэй хоёр талын мэдээллийг өгнө. Өөрөөр хэлбэл санал асуулгад дурдсан асуудал, түүний шийдлийн талаар дэмжих, дэмжихгүй гэсэн  эерэг, сөрөг байр сууриас тэнцвэртэй мэдээллийг өгнө гэсэн үг. Үүний дараа оролцогчид маань жижиг бүлгийн хэлэлцүүлгийг хийнэ. Нэг бүлэг нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байна.
 
-Иргэдийг төлөөлж санал асуулгад оролцож байгаа төлөөллийн тухай тодруулахгүй юу? 
 
-Зөвлөлдөх санал асуулгад Монгол Улсын насанд хүрсэн нийт иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулдаг. Тиймээс энд бүхий л нас хүйс, мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх иргэд цугларсан байгаа. 80 гаруй настай буурал ч байхад 18 настай залуус ч байна. Үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд бүхий л сегментийг төлөөлөл оролцож байгаа.  Жижиг бүлгийн хэлэлцүүлгээр эдгээр янз бүрийн ажил мэргэжил, нас, орон нутгийн хүмүүс нэг бүлэг болон өөрсдийн санал бодлоо хуваалцаж хэлэлцэнэ. Яагаад хэлэлцүүлгийг жижиг бүлэгт хувааж байна вэ гэхээр судалгаагаар 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байх нь олон талын үзэл бодол сонсож, өөрсдийнхөө үзэд бодлыг хангалттай илэрхийлж ярилцах хамгийн үр дүнтэй хэмжээ гэж үздэг. Хэт цөөн байвал олон талын үзэл бодол, өнцөг гарахгүй. Үүний дараа сонирхсон эсхүл эргэлзээтэй асуудлаар тухайн асуудлын талаар мэдлэгтэй экпертүүдээс асуулт асууж, хариулт авах боломжтой.
 
 
Т.Баярсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо8 минут 17 секундын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна17 минут 50 секундын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа25 минут 49 секундын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ45 минут 8 секундын өмнөӨнөөдөр нохой өдөр59 минут 29 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан1 цаг 3 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.