Э.ЦЭНДБААТАР тэргүүтэй боксчид ОЛИМПЫН ЭРХИЙН тэмцээнд оролцохоор шалгарлаа


4-р сарын 8
9 цаг 01 минут

      "Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын хамгийн сүүлийн тэмцээн ирэх 5-р сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөж, Парисын рингэнд хэдэн ширэн бээлийтнүүд улсаа төлөөлөх хувьтайг шийдэх юм. Олимпын чухал эрхийн тэмцээнд оролцох тамирчдыг Монголын боксын холбоо 4-р сарын 6,7-ны өдрүүдэд сонгон шалгаруулах сорил тулаанаар шийдвэрлэв. Мөн Казахстан улсад болох сонирхогчдын боксын 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөх тамирчдыг эдгээр өдрүүдэд тодруулсан юм.

Э.ЦЭНДБААТАР тэргүүтэй боксчид ОЛИМПЫН ЭРХИЙН тэмцээнд оролцохоор шалгарлаа

Олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон тамирчдын нэрс:

  • Эрэгтэй 57 кг: Х.Энх-Амар

Эрэгтэй 57 кг жинд Ардис бокс клубийн тамирчин Г.Лундаа болон Азийн аварга, Армийн дэлхийн аваргын мөнгөн медальт Алдар клубийн тамирчин Х.Энх-Амар нар учраа таарч, Х.Энх-Амар ялалт байгуулав. Залуу тамирчин Г.Лундаагийн хувьд эхний үед илүүрхсэн ч үлдсэн цагт Х..Энх-Амар туршлага заан ялалт байгуулж, олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Э.ЦЭНДБААТАР тэргүүтэй боксчид ОЛИМПЫН ЭРХИЙН тэмцээнд оролцохоор шалгарлаа

  • 63.5 кг: Э.Цэндбаатар

Олимпын эрхийн тэмцээнд явах эрхийн төлөөх хамгийн өрсөлдөөнтэй жин 63.5 кг байлаа. ДАШТ-ий хүрэл, 2019, 2021 оны Азийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга МУГТ Э.Цэндбаатар сорил тэмцээнд АНУ-аас зорьж ирсэн гэхчлэн энэ жинд 4 тамирчин өрсөлдөж, Тайландыг зорих цор ганц эрхийн эзэн тодорсон. Сорил тулааны эхний өдөр Э.Цэндбаатар, Б.Буяндалай нар тааран тоглож, шүүгчдийн саналаар 3-2-ын харьцаагаар Э.Цэндбаатар шалгарч, Дэлхийн цомын хүрэл медальт О.Тулга, Дэлхийн цомын хүрэл медальт Т.Энхтөр нар тааран тоглож, Т.Энхтөр 4-1-ээр илүүрхсэн. Ийнхүү өнөөдөр буюу 04/07-нд шийдвэрдэх тоглолтод Э.Цэндбаатар, Т.Энхтөр нар тулснаар Э.Цэндбаатар 4-1-ээр ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна.

Э.ЦЭНДБААТАР тэргүүтэй боксчид ОЛИМПЫН ЭРХИЙН тэмцээнд оролцохоор шалгарлаа
  • Эрэгтэй 71 кг: О.Бямба-Эрдэнэ 

ААШТ-ий хүрэл медальт О.Бямба-Эрдэнэ, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт нар учраа таарч 3-2-оор О.Бямба-Эрдэнэ ялалт байгуулав. 

  • Эмэгтэй 57 кг: Т.Болортуул

Т.Болортуул /Монголын эмэгтэй боксчдоос хамгийн анхны Азийн аварга, 2024 оны улсын аварга/,Т.Номин-Эрдэнэ /2022 оны ААШТ-ий мөнгөн медальт, 2024 оны УАШТ-ий мөнгөн медальт/ нар таарч 4-1-ээр Т.Болортуул илүүрхэн, Тайландыг зорихоор болов.

Э.ЦЭНДБААТАР тэргүүтэй боксчид ОЛИМПЫН ЭРХИЙН тэмцээнд оролцохоор шалгарлаа

Эмэгтэй 54 кг: М.Энхжаргал

Эмэгтэй 54 кг-д /ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, Дэлхийн цомын аварга, 2024 оны УАШТ-д мөнгөн медальт Э.Мичидмаа, ДАШТ-ий хүрэл, 2024 оны УАШТ-д алтан медальт М.Энхжаргал нар өрсөлдлөө. 04/06-нд улсын аваргын мөнгөн медальт Э.Мичидмаа, Л.Алтанцэцэг нар таарсан. Хоёр тамирчны ялсан нь М.Энхжаргалтай өнөөдөр олимпын эрхийн тэмцээнд хэн шалгарахаа тодруулах байв. Улмаар Э.Мичидмаа 3-2-оор илүүрхснээр өнөөдөр улсын аваргын финалын өрсөлдөөнд шалгарсан тамирчдын тулаан явагдлаа. Ийнхүү М.Энхжаргал туршлага заан 5-0-ээр илүүрхэж, Тайландыг зорихоор боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо1 цаг 49 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо1 цаг 53 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо2 цаг 1 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ2 цаг 10 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 цаг 8 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 цаг 12 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 цаг 21 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 цаг 26 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 цаг 32 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ7 цаг 15 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо7 цаг 27 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа7 цаг 35 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ9 цаг 13 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм9 цаг 26 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна9 цаг 54 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.