Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу


4-р сарын 17
8 цаг 38 минут

      ЭЦА-наас уржигдар “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базарыг саатуулсан нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээлээ. Түүнийг ЭЦА-ны хаалгаар орж амжаагүй шахам байхад л “…Р.Базар улстөрчдийг санхүүжүүлсэн” гэдэг мэдээлэл түгсэн юм. Үүнийг түүний эзэмшлийн гэгдэх Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор яригдаж эхэлсэн.

Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд “…Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан талаар мэдээлэл алга. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ түүнтэй холбоотой нэг хэрэг байсныг мэднэ. Хоёр жилийн өмнө “5Ш” ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хүрээнд иргэн Р. Базар ЕСБХБ-нд нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн байсан. Шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой гомдол ЕСБХБ-наас надад ирсэн. Одоогоор түүнээс 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан. 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Р.Базарыг энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй. Би оролцдоггүй” гэв.

Харин ЭЦА-наас “…. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Мөн “…Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 9-11 дүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох” гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл Майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк зэрэг 10 объектод нэгжлэг хийж санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан” гэж мэдээлэв.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Р.Базарыг баривчилсан нь Тээвэр хөгжлийн банкиндаа нэр бүхий хүмүүсийн зургаан сая орчим ам.долларыг “төвлөрүүлсэн”-ээс болжээ. Гэхдээ хууль хяналтынхан дээрх мөнгийг “…Улс төрийн санхүүжилт байж болзошгүй” гэж үзэж шалгаж байгаа юм байна. Харин дээрх мөнгө нь уржигдраас “шуугиад” байгаачлан улс төрийн аль нэг нам, ялангуяа АН-тай холбоотой гэдэг нь одоогоор тогтоогдоогүй бөгөөд ташаа мэдээлэл бололтой.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ1 цаг 23 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм1 цаг 36 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна2 цаг 3 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав2 цаг 13 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна2 цаг 20 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана2 цаг 27 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна2 цаг 34 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо3 цаг 23 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна3 цаг 32 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа3 цаг 40 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ3 цаг 59 минутын өмнөӨнөөдөр нохой өдөр4 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан4 цаг 17 минутын өмнөБНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.