УИХ-ын дарга Г.Занданшатар Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


4-р сарын 25
9 цаг 55 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2024.04.24) “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлээд өнгөрсөн жил бид хамтдаа “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцсэн бол маргааш Тогтвортой хөгжлийн Зорилго 16 болох “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо”-г хэлэлцэнэ. Маргаашийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Казахстан Улсын парламентын Сенатын гишүүн зэрэг олон арван хүндэт зочид оролцоно. Бид цаашид ч гэсэн уг арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг өргөтгөх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл явцыг нэг алхам урагшлуулснаар энх тайван, тогтвортой байдлыг цогцлооход бидний хамтын ажиллагаа чухал хэмээн онцлон тэмдэглэв.

Профессор, доктор Жи Вук Шин НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаад Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Стэнфордын Их сургуулийн удирдлагын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгууд, түүнийг хэрэгжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал гэдэгт Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Нэн ялангуяа Алтай судлалыг дэмжиж, соёл, түүхийн хэлхээ холбоотой ард түмэн нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхлынхоо дагуу хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтдаа урагшлах боломжийг бүрдүүлэхэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн Зорилго 16: “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалт чухал  ач холбогдолтой юм хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох хууль тогтоох байгууллагын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зарим зүйлийг тодруулж лавласан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль ирэх 6 дугаар сард болох талаар дурдаж, Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй, Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Талууд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, цаашдын зорилт болон бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 цаг 9 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 цаг 28 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 цаг 32 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 цаг 37 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа8 цаг 17 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье8 цаг 20 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.