Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой


4-р сарын 26
15 цаг 05 минут

      “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. Нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож үндсэн илтгэлийг танилцууллаа. Энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн малчин, хоршоологчдын 3100 гаруй төлөөлөгч оролцож байна.

 “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар энэ долоо хоногт баталсан.

Энэ өвлийн зузаан цас, зудын нөхцөл цаашид ч давтагдаж магадгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна. Иймд уламжлалт мал аж ахуй цаг агаарын нөхцөлийг давахад хүндрэлтэй болсон. Мөн малчид арилжааны банкны жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй зээл авч, орлогоосоо давсан зарлагатай амьдарч буй. Малчид хамгийн өндөр хүүтэй зээл авдаг ч хамгийн бага орлоготой амьдардаг. Энэ хэвээр малчин ардын амьдрал цаашид үргэлжилбэл мал аж ахуйн салбар сэргэхгүй, малчдын амьдрал улам дордоно гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үзээд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, зохион байгуулж байгаа.

Тэрээр “Малчид татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ тэглүүлдэг цаг өнгөрсөн. Тэд өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсдийн хүчээр амжилтад хүрч, ашиг орлогоо нэмж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй байна. Малын тоо толгойгоо өсгөх тусам улам ядуурсаар буй өнөөдрийн тогтолцоог өөрчилж, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай тул “Шинэ хоршоо”-г орон даяар амжилттай хэрэгжүүлнэ” гэв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжсэнээр:

-Малчид, мал бүхий иргэд сайн дураар хоршоо байгуулж болно.

-Хоршооны гишүүн малчин айл 20-50 сая төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авч болно.

-Хоршоондоо хөрөнгө оруулалт хийж хөгжүүлж, илүү ашиг орлого олсноор нэг малчин айлын сарын орлого 5 саяд хүрнэ.

-Нэг хоршоонд нэг удаад 5 га газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Тухайн газартаа мах боловсруулах, арьс шир, ноос ноолуурын гэх мэт өөрсдийн хоршооны үйлдвэрлэлийг явуулах боломжтой болно.

-Хоршооны талаар монголчууд, малчид ихээхэн сонирхож байгаа тул “Шинэ хоршоо”-ны талаарх мэдээллийг 1800-2024 дугаарын утсаар авч болох нь.

-Зээлийн батлан даалтын сан 80-100 хувийн баталгаа гаргана. Хангалттай хэмжээний барьцаагүй бол тус сан баталгаа гаргаж өгнө.

-Зээлийн батлан даалтын сан орж ирснээр 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байв.

Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны цогц бодлого ийнхүү эхэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо1 цаг 24 минутын өмнөНҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ1 цаг 43 минутын өмнөХүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо1 цаг 47 минутын өмнөУНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ1 цаг 52 минутын өмнөУИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа4 цаг 32 минутын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье4 цаг 35 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна6 цаг 32 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа7 цаг 48 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа7 цаг 58 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо8 цаг 13 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр8 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 цаг 25 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.