Нийгэм

АХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина6 цаг 41 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2019-2029 онд хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн  хоёрдугаар шатны ажил хэрэгжиж эхлээд байна.Уг төслийн хоёрдугаар шатанд Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөл, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын эрүүл мэндийн төв, нийслэлийн зургаан өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр төлөвлөсөн.  Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн X хороонд  Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх санамж бичигт  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар өнөөдөр /2024-05-20/ гарын үсэг зурж баталгаажууллаа.ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Чингэлтэй дүүрэг нь Нэгдсэн эмнэлэггүй, оффиссын зориулалттай барилгад тусламж үйлчилгээ үзүүлж ирснийг дурдаад “Өнгөрсөн жилүүдэд дүүргийн хэмжээнд эмнэлэг барих 5 га газрын асуудал маргаантай байсан

УГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ7 цаг 9 минутын өмнө

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг БНАЛАУ буюу Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод зүрх судасны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг туршлагаа хуваалцаж лаос эмч нарыг чадавхижуулах, хамтран ажиллах, нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр энэ сарын 6-10-нд ажиллаад ирлээ.Монгол Улсад зүрх судасны өвчлөл жил бүр нэмэгдэж буй ч зүрх судасны өвчнөөс шалтгаалах нас баралт жилээс жилд буурч байгаа нь УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв нь аймаг, дүүргийн эмч нарыг телемедицинээр нэгтгэх, тоног төхөөрөмжийг сайжруулж хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулахад чиглэсэн Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Зүрх судасны төв төслийн үйл ажиллагааны үр дүн, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чармайлт, нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.  Лаос улс нь 7,5 сая хүн амтай, дундаж наслалт нь ±56

"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд үнэ төлбөргүй мэргэжлийн ур чадвар олгох сургалтад элсэлт авч байна7 цаг 12 минутын өмнө

"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд үнэ төлбөргүй мэргэжлийн ур чадвар олгох сургалтад дараах 7 мэргэжлээр нэмэлт элсэлт авч байна. Үүнд: 1. Барилгын засал чимэглэлчин 2

Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх бүрэн тоноглогдсон 20 машиныг эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө8 цаг 10 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх ёслол УНТЭ-ийн талбайд боллоо.Машин хүлээлгэн өгөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч  Стефан Хейнович болон эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.С.Чинзориг сайд ёслолын нээлтэд хэлсэн үгэндээ БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарыг дэмжин урт хугацааны туршид үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэнд талархал илэрхийлээд “Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.Дэлхий даяар КОВИД-19 цар тахал дэгдэж, мөн Украины дайны нөхцөл байдлын улмаас төслийн хэрэгжилт удааширсан ч өнөөдөр түргэн тусламжийн автомашинуудаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөд бэлэн болсонд баяртай байна” гэв.  Уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн 33 түргэн тусламжийн автомашин, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээ хийх зориулалттай Pick up загварын 2, нийт 35 автомашиныг нийлүүлэхээс эхний ээлжийн 20 машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байгааг сайд онцлоод “Түргэн тусламжийн эдгээр машин нь яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон” гэсэн юм.Мөн удахгүй ирэх Pick up загварын 2 автомашин нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах 5 нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийх боломж бүрдэх юм байна

С.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ5 сар 20. 15:41

“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагад сонгогдсон 6 орны нэг нь Монгол улс. ДЭМБ-аас АНУ-ын Хорт хавдрын судалгааны хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн “Хүүхдийн хорт хавдрын эмийг үнэ төлбөргүй олгох” энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс хүүхдийн хавдар өвчинд хэрэглэх 35 төрлийн эмийг таван жилийн хугацаанд үнэ төлбөргүй авах эрхтэй болсон юм

Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгав

"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй "Төрийн бүтээмжийн сэргэлт цахим эрүүл мэнд" сургалт энэ сарын 16-нд  Дархан-Уул аймагт боллоо.Сургалтад аймгийн удирдлагууд болон бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 450 гаруй хүн хамрагдаж төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах тэр дундаа эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн  талаар тодорхой мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.   Үндэсний сургалтыг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Дархан-Уул амйгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нар нээж үг хэлсэн.Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, үзүүлэх үйл явцыг дижитал технологийн тусламжтай хэрхэн хялбаршуулж, хөнгөвчлөх боломжтойг Ковид-19 цартахал харуулсан. Цартахлын нөлөөгөөр эрүүл мэндийн дижитал технологи, үйлчилгээ улам эрчимжиж, дэлхий нийтэд нэг өдөрт л гэхэд 200 гаруй эрүүл мэндийн аппликейшн шинээр нэмэгдэж, дижитал эрүүл мэндийн дэлхийн зах зээлийн хэмжээ 2022 онд 217 тэрбум ам.доллар байсан бол 2032 онд 1,6 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.Эдийн засгийн үр ашгаас гадна цахим шилжилт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх арга замыг хялбаршуулж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх нөлөөтэй

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.13-05.19 /нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99  удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан

С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08

УИХ-аас Гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн  баталлаа.Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусийн халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм

Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05

Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Салбар бүрт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуу мэргэжилтэн, албан хаагчдыг дэмжих тусгайлсан бодлого, үйл ажиллагаа дутмаг байдаг учраас тухайн ажлын байран дээр хөгжих, дэвших боломж хязгаарлагдмал байхын зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулдаггүй сул талтай

Шинэ мэдээ

Хаврын бүх нийтээр мод тарих өдрөөр Богдхан ууланд шилмүүст мод тарьлаа14 минут 27 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав23 минут 33 секундын өмнө“Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой сонсголыг 05 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулна27 минут 1 секундын өмнөНийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна28 минут 59 секундын өмнөТөрийн банкны 4000 ажилтан орон даяар Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээг хийлээ1 цаг 6 минутын өмнө“Үндэсний номын баяр-2024” үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор “Шилдэг номын сан”-аар шалгарлаа6 цаг 21 минутын өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 27 Мэргэшсэн зөвлөх гэрчилгээгээ гардлаа6 цаг 27 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ6 цаг 34 минутын өмнөАХБ-ны төслөөр Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлэг барина6 цаг 41 минутын өмнөАвтобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ6 цаг 51 минутын өмнөХоршоо байгуулж төсөл хэрхэн бичих вэ ?6 цаг 56 минутын өмнө“OPEN MIC” соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа7 цаг 2 минутын өмнөУГТЭ: Лаосын эмч нарыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ7 цаг 9 минутын өмнө"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн хүрээнд үнэ төлбөргүй мэргэжлийн ур чадвар олгох сургалтад элсэлт авч байна7 цаг 12 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Залуучуудын спортын их наадмын аваргууд тодорлоо7 цаг 18 минутын өмнөЯаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх бүрэн тоноглогдсон 20 машиныг эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө8 цаг 10 минутын өмнөГовь-Алтай аймгийн "Чухал сүрэг", “Өсөх мөнгөн тулга" хоршооны гишүүн малчид хөрөнгө оруулалтын зээлийн шалгуур хангажээ8 цаг 22 минутын өмнө“Улс төрийн ЭЕШ” чангарчээ, УИХ-ын босго өндөрсөх үү?!8 цаг 24 минутын өмнөАН: 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа8 цаг 37 минутын өмнөӨнөөдөр хөхөгчин тахиа өдөр8 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан8 цаг 47 минутын өмнөС.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ5 сар 20. 15:41Цэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.