200 гаруй сая доллараар тавхан сарын настай зам барих гэж…


4-р сарын 3
16 цаг 47 минут

      Улаанбаатар –Дархан чиглэлийн 204 км авто замыг барихын тулд эрх баригчид долоон жил ноцолдож,  өнгөрсөн өвөл ашиглалтад оруулсан ч энэ хаврын ганц цаснаар цөмөрч тараа таниулав.

Зам тээврийн дэд сайд Л.Халтарын тайлбарласнаар бол авто замыг барихад технологийн алдаа гарчээ.

Энэ тухай тэрбээр “Замын хажуу талын шанааг шар усны үер их угаасан байна гэсэн. Би бол газар дээр нь үдээс хойш очно. Урьдчилсан байдлаар харахад нийтлэг алдаа байна. Тэр нь замаар зорчиж байхад гүүрний хоёр тал буюу ус зайлуулах хоолойн хоёр тал суулт өгдөг. Тэр юу гэхээр ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологийн алдаа гаргадаг. Далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг. Газар дээр очиход бүх асуудал тодорхой болно” гэв.

Уг нь дээрх авто замыг барих үед хяналт тавьж ажилласан албаны хүн нь дэд сайд Л.Халтар. Халтайтлаа л зам сахиж ажиллаж байгаагаа мэдэгдэж явсан удаатай.  Гэтэл технологийн алдаа гарсан болж таарч байна.  Хэдийгээр урьдчилсан байдлаар дээрх дүгнэлт гаргаад байгаа ч гэлээ ганц хаврын шар усны үерийг даахгүй зам барина гэдэг бол энэ зуны борооны аяыг даах уу гэдэг асуудлыг тавихаас аргагүйд хүргэж буй.

Хэрвээ дээрх авто зам энэ зун орох борооны аяыг даахгүй дахиад л эвдэрвэл өрөө дарж амжаагүй суутал зам эвдэрч байна гэсэн үг.

Уг авто замыг барихын тулд Монгол Улсын Засгийн газар анх Азийн хөгжлийн банкнаас 83.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 225 сая ам.доллар шаардсан тул үлдсэн санхүүжилт болох 137 сая ам.долларыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлсэн. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байхаар талууд тохиролцсон.

Тиймээс “манай авто зам эвдэрсэн, бид зээлээ төлөхгүй” гэх эрх байхгүй. Авсан зээлээ  эргэн төлөх л ёстой. Харамсалтай нь, өр зээл тавин байж барьсан авто зам таван сар болов уу үгүй юу эвдэрч эхэлсэн нь цаашид баригдах авто замуудаас чанар шаардахгүй бол татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй төсөлд зарцуулснаас ялгаагүй болж хувирч байна.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барихын тулд тендер зарласан байдаг. Тендерт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд шалгарсан. Үүнд,

  • Баруун аймаг салах тойрог уулзвараас-Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замыг БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи реүд энд бридж компани /$13.1 сая/
    Хар модот давааны араас- Урьхан хүртэлх 45.5 км авто эамыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$13.8 сая/
    Урьханаас- Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг БНХАУ-ын Гуйжоу хайвэй инженеринг групп /$14.5 сая/
    Сүмбэрийн уулзвараас -Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$11.7 сая/
    Цайдамын хөндийгөөс -Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замыг БНХАУ-ын Чайна жео- инженеринг корпораци /$9.8 сая/ тус, тус гүйцэтгэхээр шалгарсан юм.

Авто зам барих ажил эхэлсэн ч Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд Хятадын компаниудаас авлига авсан асуудал босч, баривчилгаа явуулав.

Дараа нь цар тахал гарч, авто зам барих ажил гацаанд оров. Хуучин замыг нь хуулж хаясанаас иргэд автомашинаа эвдэж хохирсноос гадна эрүүл мэндээрээ ч хохирсон тохиолдлууд олон гарсан. Энэ бүх асуудлыг иргэд тавьснаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан “Чартер нислэгээр хятад ажилчдыг оруулж ирнэ” гэдэг асуудлыг ярьсан ч цар тахалтай үед гадаадаас ажиллах хүчин олноор оруулж ирэх нь аюултай гэж үзсэнээр хойшилсон.

Дээр нь авто замын 2 болон 4 дүгээр багц дээр тендерт ялсан компани Монголд төлөөлөгчийн газаргүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй болсон, Монголд ажиллуулах менежер хайж байгаа. Зам барихад шаардагдах тоног төхөөрөмжийг Монгол руу явуултал хил дээр гацсан зэрэг асуудал үүсч, дахин тендер зарлахаас аргагүй болов. Эцэстээ үндэсний компаниа татан оруулсан байдаг.

Авто замын хатуу хучилт нь олон улсын жишгээрээ 30 см зузаан байдаг бол Монголд суурь хучилтын зузаан 5 см, өнгө хучилт мөн 5 см тавигддаг. Дээр нь авто замд ус зайлуулах суваг шуудууг стандартын дагуу барьж байгуулдаггүй нь замын насжилтад нөлөөлсөөр ирснийг мэргэжлийн хүмүүс анхааруулж ирсэн.

Албаныхан харин хөрөнгө мөнгөндөө тааруулж, замын зузааныг 10 см-ээс илүү зузаан тавих боломжгүй гэдэг хариулт өгсөөр ирсэн юм.

Гэвч цаашдаа авто замын чанарт анхаарахгүй бол улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар тавьж буй олон авто зам Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын нэгэн адил ганц хаврын цас даахгүй эвдэрч болзошгүй нь.

Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн хүрээнд энэ онд 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд 1205 урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулахаа Засгийн газар мэдэгдээд байгаа.

Ингэхдээ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Нутгийн зам төслийн хүрээнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замуудыг шинэчилж засахаар төлөвлөсөн. Мөн Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1205 метр гүүрийн их засвар хийхээр болсон.Энэ бүх ажлаас чанар л шаардахгүй бол цас бороонд хамаг бурууг тохчихоод сууж мэдэхээр л байна.

                                                                                                                                Г.ХОРОЛ

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.