Амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч: Бүх насаараа хорих ял авсан этгээдийн төлөх хохирлыг Тусгай сангаас гаргадаг байя


4-р сарын 24
12 цаг 04 минут

      Дорноговь аймагт сургуульдаа явахаар гэрээсээ гараад онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч олон нийтэд хандан мэдээлэл өглөө.

Хохирогчийн өмгөөлөгч: Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль болон Иргэний хуулийн 511-д сэтгэл санааны хохирлыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хохирогчийн эрх зүйн байдал улам дордоод байна.

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 13-д гурван хэлбэр л байгаа. Ямар нөхцөлд тусгай сангаас хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх вэ гэхээр нэгд, оршуулгын зардал. Хоёрт, эмчилгээний зардал. Гуравт, хөдөлмөр алдалтын цалин, орлогыг олгох зохицуулалттай. Үүнээс гадна дөрөвт, шүүхээс гэм буруутай этгээд бүх насаараа хоригдох ял авсан тохиолдолд энэ хуулиар зохицуулах нь зүйтэй юм байна.

Тиймээс энэ хуулиа засан сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулаад өгөөч. Тэгэхээр бүх насаараа хорих ял эдэлж байгаа тохиолдол цөөхөн байдаг юм байна. 20 хүрэх үү, үгүй юу. Эдгээрийн хохирогчдод энэ хуулиар зохицуулаад сэтгэл санааны хохирлыг нь гаргаж өгье.

Хорих анги хоёр төрөл байна. Бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд бол ямар нэг ажил хийхгүйгээр ганцаарчлан хоригдож байгаа. Харин бусад хоригдлууд бол ажил хийж, ажлын хөлсийг нь хохирогчийн сэтгэл санааны хохиролд нь олгох боломж байгаа. Ийм хоёр төрөл нь хорих ангид байна. Тиймээс бүх насаар нь хорих ял эдэлж байгаа этгээдийн хохирогчид хэзээ ч сэтгэл санааны хохирол олдохгүй. Иймд Тусгай сангийн хуульд оршуулгын зардал, эмчилгээний зардал, хөдөлмөр алдалтын цалин орлогыг олгох гэж байгаа дээр дөрөвт нь гээд энэ заалтыг л оруулчихмаар байна. Бүх насаар нь хорих ял эдэлж байгаа ялтны хохирогчид гээд оруулчихвал энэ хууль сайжрах гээд байна.

Манай хохирогчид 182 сая 500 мянган төгрөгийн сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдсэн байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч энэ мөнгийг ялтан Гантулгаас гаргуулж авах юм байна гэдэг А4—ийн цаастай л үлдсэн гэлээ.

Тус хэргийн тухайд өнгөрсөн онд гарсан бөгөөд гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл ийнхүү хохирогчдын зүгээс сэтгэл санааны хохирлыг ялтангаас авах боломжгүй болсон талаараа мэдээллээ.

Эх сурвалж: Лхагвасүрэн ГАНТӨГС itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо2 цаг 15 минутын өмнөНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга2 цаг 22 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна2 цаг 28 минутын өмнөҮнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ4 цаг 38 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо4 цаг 46 минутын өмнөХачгаар дамжих халдвараас сэргийлье6 цаг 39 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа6 цаг 43 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа6 цаг 56 минутын өмнө“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав7 цаг 1 минутын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа7 цаг 7 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа7 цаг 10 минутын өмнөЧингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа7 цаг 14 минутын өмнөХөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо7 цаг 16 минутын өмнөУГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ7 цаг 20 минутын өмнө“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа7 цаг 24 минутын өмнөӨнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр7 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цаг 53 минутын өмнөХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.