БНКУ-ын Парламентын дарга Н.Шакиев Чингис хаан Үндэсний музейд зочлов


4-р сарын 24
14 цаг 16 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. 

Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейгээр өнөөдөр зочилж, Монгол-Киргизийн хамтарсан “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улстай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай байж, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлийг баримталж ирсэн. Монгол болон Киргиз улсын соёлын ижил төстэй байдал нь нүүдлийн соёл. Түүний зэрэгцээ Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэг цэг бол Алтай судлал юм. Ялангуяа нүүдлийн соёл, ахуйг өнөө хүртэл тээж ирсэн Монгол, Киргиз орны хувьд олон улсын тавцанд өөрийн гэсэн хамтлагтай болох шинэ боломжийг бүрдүүлж болох юм. Иймд эрдэмтэн судлаачдыг солилцож, эрдэм шинжилгээний хамтарсан хурал хийн, хамтарсан судалгаануудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна” гэв.  

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев, “Нүүдлийн соёл иргэншил бол эртний ард түмнүүдийн түүх төдийгүй өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн өв юм. Нүүдэлчдийн соёл иргэншлийн дурсгалыг судлах нь эртний уламжлал, зан заншил, соёл урлагийн ертөнцөд умбан орох боломжийг бидэнд олгодог. Тиймээс манай хоёр орны найрамдал, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн нягт харилцааг хөгжүүлэх, түүх соёлын өвийг харилцан судлах, уран бүтээлчдийг харилцан солилцох зэрэг үйл ажиллагааг 2024-2025 онд зохион байгуулах саналыг гаргаж байна” хэмээв. 

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев энэхүү үзэсгэлэн нь Киргиз Улсын Парламентын даргын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалын нэг хэсэг болж байгаагийн хувьд үндэстэн хоорондын соёлын солилцоо, харилцан ойлголцох явдалд ихээхэн ач холбогдолтой үйл явдал болж байна. Түүгээр зогсохгүй манай хоёр улсын парламент хоорондын болон соёлын харилцааг бэхжүүлэхэд үр нөлөөгөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Монголд зочлох жилийн хүрээнд өнгөрсөн онд хоёр орны иргэд аль аль талдаа 1000 хүн аялсан статистик байгааг дурдаад, иргэд хоорондын харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэх хүрээнд улс хоорондын нислэгийг сэргээх чиглэлд холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байгааг хэлсэн юм. 

“Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хурлын эхэнд Чингис хаан Үндэсний музейн “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, албаны хүмүүс нээлтийн үг хэллээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд хоёр орны эрдэмтэн судлаачдын нийт 8 илтгэл хэлэлцүүлэх ба тус хурлаар Монгол, Киргиз хоёр орны түүхийн нийтлэг өв, онцлог тал, Чингис хаан болон түүний үр хойчсын үеийн Монгол Киргизийн харилцаа, соёл иргэншил зэрэг сэдвийг хөндөх юм. 

 

Уг үйл ажиллагааг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх угаастны зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.