Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлд холбогдох шийдвэрийг танилцууллаа


4-р сарын 24
16 цаг 36 минут

      Монгол Улсын Их Хурлын дэд дарга Д.Мөнхбаатар өнөөдөр (2024.04.24) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга П.Хишигжаргал, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцов.
       Эргэн сануулахад өнгөрсөн гуравдугаар сард Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд тус үйлдвэрт ажиллахдаа ажилтнуудтай уулзаж, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчны зохицуулалт, ажилтнуудын нийгмийн асуудлын талаар ярилцаж, санал солилцсон билээ. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д үйлдвэрийн зарим ажлын байрыг нэмэлтээр оруулах, дүйцүүлэх, хасуулах саналыг дэмжиж ажиллах хүсэлтийг Улсын Их Хурлын дэд даргад уламжилсан. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2021-2023 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Ногоон титэм” ХХК болон “Эрүүл ахуй, хор судлалын лаборатори” ХХК-тай хамтран 41 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, судалгааг хийж, дүгнэлт зөвлөмж гаргуулсан аж. Тухайлбал, хүнд даацын автомашины жолооч (белаз ачааны даац 100.1 тн-оос их) хөдөлмөрийн хортой нөхцөлийн үнэлгээгээр хортой нөхцөлийн 4 дүгээр зэрэг хамаарах дүгнэлт гарчээ. Үйлдвэрийн белазын жолооч нар 256 метрийн гүнд ажилладаг бөгөөд ажлын байрны онцлогоос шалтгаалан уушгины цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт стандартаас 2-23 дахин их байжээ. Энэ нь урт хугацаандаа ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах болсон байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүсэлт шилжүүлсний дагуу асуудал шийдэгдсэн байна.  Эдгээр асуудлыг тусгасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн A/87 тоот тушаалыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудад танилцууллаа.

“Жагсаалт батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны A/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох  ажил мэргэжилд бутлуурчин,цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин, операторч, хүнд даацын авто машины жолооч (Белаз 100.1тн-оос их ), хими цехийн аппаратчин... гэх зэргээр “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийсний дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсныг дурдаад Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ажилтнуудыг хүнд, хортой нөхцөлд ажиллуулахгүй байхад анхаарлаа хандуулах шаардлагатайг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар УИХ-ын гишүүдийг Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэр тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөндөж тавьсан асуудлуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд шуурхай авч хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасанд талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо7 цаг 34 минутын өмнөНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга7 цаг 41 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна7 цаг 47 минутын өмнөҮнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ9 цаг 57 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.