Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо


4-р сарын 25
9 цаг 49 минут

     Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,  6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тунхагласан.  Гэвч өнгөрсөн хугацаанд байгалийн баялаг ард түмний өмч биш тодорхой хувь нь хэсэг бүлэг хүмүүсийн гарт байсаар ирсэн нь нууц биш. Тиймдээ ч энэ хуулийн төсөл  улс төр, парламентын босго давж чадалгүй 10 гаруй жил яригдсан.  Дөнгөж батлагдаад байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн онцлох заалтуудыг хүргэе.

Дэлхийн баялаг ихтэй 49 улсад 156 төрлийн баялгийн сан үйл ажиллагаа явуулдаг. Бусад улс орнуудын хувьд том төслүүдээ санхүүжүүлэх, ирээдүйд хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах, иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр тараах гээд олон хувилбараар ашигладаг.   Товчхондоо баялгийн сангийн тухай хууль нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Уул уурхайн баялгаас зөвхөн нэг удаагийн ногдол ашиг болгож бэлэн мөнгө тараах зэргээр үр ашиггүй зарцуулахаас илүү томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, зөвхөн өнөөдөр уул уурхайн баялгаа ашиглаад дуусах бус ирээдүйн Монгол Улсын иргэдэд хүртээхийн тулд сан байгуулж, уул уурхайгаас орж ирэх мөнгийг хуримтлуулах ийм л зарчимтай хууль боллоо.

Баялгийн сангийн хууль батлагдсанаар гурван сан байгуулж, орлого төвлөрүүлнэ.

Ирээдүйн өв сан: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдэнэ.

Хөгжлийн сан: Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгаас бүрдэнэ.

Хуримтлалын сан: Эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.Орлого төвлөрүүлэгч этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшихээр зохицуулжээ. Энэ сангуудад төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн жилийн орлогоос тодорхой хувийг төвлөрүүлэхээр зохицуулсан. Үндэсний баялгийн сан зөвлөлтэй, түүнийг нь Ерөнхий сайд ахалж, төсвийн зарцуулалтыг УИХ-д тайлагнахаар болжээ.

Хуулийн төсөл хэлэлцэх үед нэг маргаан дагуулсан асуудал нь нэг гэр бүл стратегийн ордыг дангаараа эзэмших бус тэд бирж дээр нээлттэй компани болж, олон нийтэд нээлттэй компани болох заалт юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн ил тод байдал хангагдаж, эдийн засаг илүү их тэлэх боломжтой. Эдийн засаг 36 их наядаас 74 их наядад тэлсэн. 100 их наяд руу аваачих хэрэгтэй. Эдийн засагт ил тод байдал ирснээр энэ байдал ирж байгаа. Цаашид нэг гэр бүл стратегийн ордыг эзэмшихгүй. Үүнд хуулиар цэг тавьж, хязгаарлаж байгаа юм. Тэд бирж дээр нээлттэй компани байгуулж, олон улсын аудитаар байнга хянуулдаг болно. Ингэснээр ил тод байдал дээшилнэ. Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар төлөх эрх зүйн орчин ч бүрдэж байна. 30 хувь гэдэг эхлэлийн том цэг. Бусад улс оронд 80 хүртэл хувийн татварын орчин тогтсон байдаг. Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий.  Монголын баялаг дээр эзэн суусан хэдэн хүн нэгдэх байх. Үүн дээр улс төрийн намууд сонор сэрэмжтэй байж, хуулийн төслөө хамгаалаасай гэж хүсэж байна. Далд эдийн засгаас авлига авч байгаа хүмүүс бий. Нууц данстай, түүнийгээ гоё нэрээр нэрлэсэн хүмүүс байгаа. Удахгүй ил болно. Цагийн аясаар бүх зүйл үнэн дээр очно. Мөнгөний ул мөр алга болохгүй. Ярвигтай маргаантай байсан ч парламентын гишүүд нам харгалзахгүйгээр хуулийн төслийг эцэслэн  баталж байна. Монгол Улсын хувьд маш том эргэлтийн цэг болж байна” гэдгийг тодотгосон.

Баялгийн сангийн хөрөнгийн зарцуулалт нь:

10.1.1. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;

10.1.2. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангах;

10.1.3. Хөгжлийн сан нь нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэж заажээ.

Түүнчлэн, 

10.2. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.

10.3. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.

10.4. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.

Уул уурхайн баялаг ашигласан цагаас эхлэн яригдсан баялгийн сангийн хууль ийн батлагдсанаар уул уурхайн баялгаас олон нийтийн хүртэх ашиг илүү хүртээмжтэй, өгөөжтэй байна гэж үзэж буй.

Ирээдүйн өв сан Норвегтой адилхан, “үржүүлэхийн хүрд”-ийн зарчмаар ажиллах нөхцөл энэ хуулиар нээгдэнэ. Нөгөө талаар Ирээдүйн өв сангийн хуримтлал валютаар хадгалагдахаар тусгасан. Валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг арвижуулах том боломж гарч ирж байна. Бүх иргэдэд хүртээмжтэй байхаар тусгаж.

Хуримтлалын санг Сингапурын жишгээр, суурь зарчимд нь тулгуурлаж боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд орон сууцжуулах ажлыг реформын хэмжээнд хийж чадаагүй. Шалтгаан нь эх үүсвэр нь үнэтэй байсантай холбоотой. Жилд дунджаар 500-700 тэрбум төгрөгийг ипотекийн хөтөлбөрт зарцуулдаг. Монголбанктай ярилцаад, хувийн хэвшилтэй хамтраад ажиллаж чадвал жил бүр нэг их наядаас давсан хөрөнгийг орон сууцны салбарт оруулах, улмаар хүүг нь өөрсдөө удирдах боломж энэ хуулиар бүрдэнэ. 

Ийнхүү Стратегийн ордын 34 хувийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулахад зарцуулдаг болж буйгаараа чухал хуультай болж байна. 

Эх сурвалж: Т.Батсайхан "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо6 цаг 43 минутын өмнөНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга6 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна6 цаг 56 минутын өмнөҮнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ9 цаг 6 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо9 цаг 14 минутын өмнөХачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.