Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


4-р сарын 25
15 цаг 29 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.25) Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцон, манай улсад ажлын айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.

Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирснийг онцлоод хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байдаг. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар өнгөрсөн гуравдугаар сард Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд олон чухал асуудлыг хөндөн хэлэлцэж, харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулсныг эргэн дурсахад таатай байна гэв. Энэхүү айлчлал нь монголын талаас 17 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд хийсэн айлчлал болсноор чухал бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох урилга илгээсэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд Монгол Улсад анх удаа ирж буйгаа дурдав.

Тэрбээр, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн мэндчилгээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт уламжлаад Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд олон талт хамтын ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхийн төлөө чухал санаачилга гарган ажиллаж байгаад баяр хүргэв.

Дэлхий нийтээр геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа энэ цаг үед энх тайвныг цогцлооход олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа нягтаршуулж, хамтын хүчээр аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахын чухлыг тэмдэглэсэн юм.

Хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд парламент болон парламентын бүлэг хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэхийг талууд санал нэгтэй онцлоод ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Их Хурлын болон Европын холбооны сонгуулийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Монгол, Унгар улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо4 цаг 32 минутын өмнөНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга4 цаг 40 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна4 цаг 45 минутын өмнөҮнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ6 цаг 55 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо7 цаг 3 минутын өмнөХачгаар дамжих халдвараас сэргийлье8 цаг 56 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа9 цагийн өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа9 цаг 14 минутын өмнө“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав9 цаг 18 минутын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа9 цаг 24 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа9 цаг 27 минутын өмнөЧингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа9 цаг 31 минутын өмнөХөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо9 цаг 34 минутын өмнөУГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ9 цаг 38 минутын өмнө“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа9 цаг 42 минутын өмнөӨнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.