УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа


4-р сарын 26
8 цаг 36 минут

     “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын хурал 2 дахь жилдээ Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хүрээнд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоох” асуудлаар хуран чуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар /2024.04.25/ тус чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, олон улсын төвшний аюулгүй байдлыг хангаж, энх тайвнаар зэрэгцэн оршиход Таны манлайлал чухал гэдгийг талархан илэрхийлж байна. Дэлхийн хэмжээний бэрхшээл сорилтууд буюу цаг уурын өөрчлөлт, эдийн засгийн хямрал, хүнс, эрчим хүчний хомсдол зэргийг шийдвэрлэхэд Эрхэм та дэлхийн лидерүүдийг чиглүүлж, идэвхжүүлж байгааг талархан дэмжиж байна. Анх таны удирдлага дор 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2015 онд санаачилж батлуулсан. Ер нь бол тогтвортой  хөгжлийг энхтайван оршихгүйгээр төсөөлөхгүй аргагүй юм. Тиймээс тулгамдсан асуудлаа  эрэмбэлж, анхаарал хандуулах нь чухал гэж үзсэн учраас энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонголоо. Монгол Улсын хувьд хөгжлийн олон бэрхшээлтэй тулгарч байна. Ялангуяа монголчууд уур амьсгалын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил зэрэгт анхаарал хандуулж, үр хүүхэд,  ирээдүйнхээ төлөө санаа тавьж байна. Энэхүү асуудлыг мөн тогтвортой хөгжлийн зорилтуудтайгаа уялдуулах шаардлагатай хэмээн үзэж байна гэв.

НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Таны удирдлага дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаад талархаж байна. Энэ жилийн чуулга уулзалтад өндөр төвшний төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл, өндөр төвшний төлөөлөгчид буюу шийдвэр гаргагчид хамтран ажиллаж байж, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх боломж илүү нээгдэнэ. “Бан Ги Мүн” сан, Стэнфордын Их сургууль хамтран улс орнуудын удирдлагуудыг тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахыг уриалан ажиллаж байна.

Таны чухал зүйлээ эрэмбэлж, энэ удаагийн тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээрийг тогтвортой хөгжлийн 16 дахь зорилт буюу энхтайван шударга ёс, тогтуурьтай тогтолцоо хэмээх сэдвийг сонгосон  санаачлага цагаа олсонд талархаж байна. Яагаад гэвэл тогтвортой хөгжлийн зорилтоосоо бид хоцорч явна. Зорилтынхоо 15-20 хувийг л биелүүлж байна. Тиймээс зорилтдоо бүрэн хүрэхэд бараг 50 жил шаардлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлтийг нэн тэргүүнд авч үзэх ёстой. Уур амьсгалын хямрал тохиоход бусад зорилтууд өртөж, тогтвортой хөгжилд маш том саад болно. Харамсалтай нь улс орнууд үүнд анхаарал хандуулах нь сул байна. Буурай улс орнууд боломж тааруу. Харин хөгжингүй орнууд илүү их харицлага үүрэх шаардлагатай юм. Дараагийн Алтай дамнасан чуулга уулзалтаар  энэхүү уур амьсгалын өөрчлөлт рүү чиглүүлэхийг хүсч байна гэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо7 цаг 38 минутын өмнөНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга7 цаг 45 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна7 цаг 51 минутын өмнөҮнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ10 цагийн өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45Хачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.