Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа


4-р сарын 26
16 цаг 41 минут

     Улсын Их Хурлын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөөдөр /2024.04.26/ хуралдан Ажлын хэсэг байгуулах тухай Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх заалт, 28.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүүгээр ахлуулан, АН-ын дэд дарга Ж.Баярмаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоолын төсөлд тусгасан хэмээн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд, энэхүү дэд хороо нь УИХ-ын бүтцийн байгууллага болох Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагддаг гэдгийг онцлоод, тус байнгын хорооны зөвлөхийг бүрэлдэхүүнд нь багтаах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Г.Ганболдын гаргасан саналыг Дэд хорооны гишүүд дэмжсэн бөгөөд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа.  

Тус ажлын хэсгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүү ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуул, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нар ажиллах боллоо.

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийн судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах ажлыг зохион байгуулж үр дүнг 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэгт дээрх тогтоолоор даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо6 цаг 29 минутын өмнөНийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга6 цаг 36 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна6 цаг 42 минутын өмнөҮнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ8 цаг 51 минутын өмнөАшиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо9 цагийн өмнөХачгаар дамжих халдвараас сэргийлье5 сар 9. 9:52“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ техникүүдээ хүлээн авлаа5 сар 9. 9:48Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 9. 9:35“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав5 сар 9. 9:31Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа5 сар 9. 9:25Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа5 сар 9. 9:21Чингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа5 сар 9. 9:18Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо5 сар 9. 9:15УГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ5 сар 9. 9:11“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа5 сар 9. 9:07Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр5 сар 9. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 9. 8:38Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.