Монголын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны Дэлхийн цом, ДАШТ-ээс нийт 9 медаль хүртжээ


3-р сарын 1
13 цаг 26 минут
     Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр мөсөнд авиралтын спортоор дэлхийн цомын цуврал тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, Монголын уулчдын үндэсний холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Манай улсын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны эхний хоёр сарын байдлаар дэлхийн цомын цуврал тэмцээн, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт есөн (алт 4, мөнгө 2, хүрэл 3) медаль хүртжээ.
Тодруулбал, Франц улсад болсон залуучуудын ДАШТ-ий хурдны төрөлд Б.Мөнхбаатар алт, А.Зоригтбаатар, Ц.Анар нар хүрэл, БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнээс Н.Хэрлэн алт, Ч.Мандахбаяр мөнгө, Швейцарь улсад болсон дэлхийн цомоос Ч.Мандахбаяр алт, Канад улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Н.Хэрлэн мөнгө, Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн байна.
Тэднээс онцолбол, Ч.Мандахбаяр дэлхийн цомын цуврал тэмцээний нийлбэр амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цомын эзэн болсон бол Б.Мөнхбаатар залуучуудын ДАШТ-ий Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авчирч, Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчид билээ.
Баг тамирчдыг хүлээн авах арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар зарим тамирчдыг шагнаж урамшуулахад Биеийн тамир, спортын Жуух бичгээр У.Анар, Ж.Амина, А.Зоригтбаатар нарыг, Олон улсын хэмжээний мастер цол тэмдэгээр Н.Сэлэнгэ, Б.Мөнхбаатар нарыг шагнасан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо3 минут 36 секундын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо7 минут 34 секундын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо15 минут 51 секундын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ24 минут 57 секундын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна3 цаг 23 минутын өмнөС.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай3 цаг 28 минутын өмнөУНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа3 цаг 37 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа3 цаг 42 минутын өмнөЗөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...3 цаг 47 минутын өмнөХэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 цаг 31 минутын өмнөДорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 цаг 43 минутын өмнөХамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 цаг 51 минутын өмнөСэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ7 цаг 29 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм7 цаг 42 минутын өмнө“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна8 цаг 9 минутын өмнөНалайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав8 цаг 19 минутын өмнөСонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна8 цаг 25 минутын өмнөД.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана8 цаг 33 минутын өмнөНэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна8 цаг 40 минутын өмнөГовь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо9 цаг 28 минутын өмнөСолонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна9 цаг 38 минутын өмнөХүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа9 цаг 46 минутын өмнөГовь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.