МАН-ын жагсаалт “эвдэрчээ”


3-р сарын 4
8 цаг 24 минут

     УИХ-ын сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ утгаараа, 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль шинэ дүрмээр явагдана. Одоохондоо нэр дэвшигчид тодорхой болоогүй байна. Өмнөх сонгуулиудаар өдийд нэр дэвшигчид хэдийнэ тодорчихсон “далд” сурталчилгаа эхэлчихдэг байв. Бас улс төр ч сүрхий бужигнаатай болдог байлаа. Харин энэ удаад намууд тойрогт өрсөлдүүлэх, жагсаалтад бичих хүмүүс дээрээ бодлогын хувьд тогтох гээд дотоод тохироогоо хийцгээж буй аж.

Энэ тухайд эрх баригч МАН ерөнхийдөө хөзрөө түрүүлээд дэлгэж байх шиг байна. Тус намын Удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 29-нд хуралдсан. Түүгээр “...Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, сонгуультай холбоотой бусад асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдээлсэн. Тэгвэл тэр дунд “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллүүдийг оруулах” тухай асуудал оржээ.

Энэ талаар арваад цагийн турш хэлэлцжээ. Ямартай ч багш нарын, малчдын зэрэг нийгмийн төлөөллийг 2024 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын нэрийн жагсаалтад оруулах талаар ярьсан байна. Ингэхдээ багш нар, малчид гэхэд л өөрсдөө төлөөллөө сонгоно. Түүнийг нь намынхаа жагсаалтад бичнэ. Ийм зарчим дээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөл үүнийг дэмжсэн байна. Дашрамд, МАН-ын Удирдах зөвлөлд Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд, Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Д.Сарангэрэл, Б.Тулга, Г.Амартүвшин, Т.Аубакир, Т.Аюурсайхан, Ж.Батжаргал, П.Баттөр, Э.Батшугар, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, О.Буяннэмэх, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Г.Золзаяа, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Номин, Ц.Нямдорж, Б.Оюунбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Сумьяабазар, Д.Тогтохсүрэн, Н.Уламбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын 36 хүн багтдаг байна. Маргааш нь 2024 оны гуравдугаар сарын 1-нд уг асуудлыг МАН-ын Улс төрийн бодлогын зөвлөлөөр хэлэлцжээ. Энэ бүтцийг 2021 оны сүүлчээр болсон МАН-ын 30 дахь Их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтөөр Намын даргын дэргэд намын бодлого, үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго бүхий Улс төрийн бодлогын зөвлөлийг ажиллуулахаар болсон.

Энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд үе үеийн Ерөнхий сайд, намын даргаар ажиллаж байсан гишүүдээ багтаахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байсан эрхмүүд хуралдаж, “...Намын жагсаалтад нийгмийн төлөөллийг бичих нь зүйтэй” гэдгийг дэмжжээ.

Гэхдээ энэ нь жагсаалт горилж байсан улстөрчдөд томоохон “цохилт” болчих талтай. Яагаад гэхээр сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш цөөнгүй улстөрч “...Би эрэмбээрээ жагсаалтад бичигдэнэ” гэдгээ ил тодорхой ярьж байсан. Бэлтгэлээ ч базаагаад явж байсан биз. Тэр утгаараа, МАН-аас нэр дэвшихийг горилогчид дахин хөдөлгөөнд орох нөхцөл үүсэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, намын жагсаалтад нийгмийн төлөөллүүд орж ирснээр жагсаалтыг бүрдүүлэх хүмүүс ч түүнд нийцсэн бодлогоор бичигдэж таарна. Өөрөөр хэлбэл, ингэснээр МАН-ын жагсаалт “эвдэрч” байгаа хэрэг юм. 

Эх сурвалж: Б.Гарьд "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ45 минут 49 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна50 минут 13 секундын өмнөМэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв55 минут 56 секундын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм57 минут 56 секундын өмнөХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 цаг 55 минутын өмнөНэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ7 цаг 58 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв8 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа8 цаг 13 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна8 цаг 19 минутын өмнөАхмадын аварга шалгаруулах “Граунд гольф”-ын тэмцээн боллоо5 сар 3. 11:39НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 11:36“Шинэ хоршоо” хөдөлгөөний Зүүн бүсийн нээлт Дорнод аймагт эхэллээ5 сар 3. 11:33Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна5 сар 3. 8:57Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 3. 8:51Засаг дарга Н.Батсүмбэрэл Бэтүб хийдийн үйл ажиллагаатай танилцлаа5 сар 3. 8:48“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно5 сар 3. 8:38Элчин сайд Зоан Хань Дамд талархал илэрхийллээ5 сар 3. 8:33УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв5 сар 3. 8:27Өнөөдөр дөрвөн ногоон улаагчин туулай өдөр5 сар 3. 8:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 3. 8:18Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа5 сар 2. 16:41Гудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо5 сар 2. 16:36Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 2. 16:32Вьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна5 сар 2. 16:28Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо5 сар 2. 16:21Тавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь5 сар 2. 16:16“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо5 сар 2. 16:08Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав5 сар 2. 15:58“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ5 сар 2. 15:54Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.