12 мянган тонн батарейг хоргүй технологиор дахин боловсруулна


4-р сарын 12
8 цаг 31 минут

       Монгол Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагджээ. "Электрокем Монгол" ХХК байгаль орчинд ээлтэй технологи ашиглан хар тугалганы батарей дахин боловсруулах “Дэлхийн жишиг үйлдвэр”-ийн нээгээд байна. Тус үйлдвэр нь жилд 12 мянган тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах хүчин чадалтай аж. Олон Улсын стандарт мөрдсөн энэхүү жишиг үйлдвэрийг Монгол залуус нээн ажиллуулж байгаагаараа давуу талтай юм.

Нэг ширхэг хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулдаг

сонин mn

Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6.250 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалгат хүхрийн хүчлийн батарей байгаль орчинд хаягддаг гэсэн тооцоо бий. Харин үүнээс ердөө 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортолж байна. Энэ нь нийт хаягдлын 19 хувийг эзэлж байна. Үлдэж буй 80 гаруй хувь нь байгальд шууд хаягдаж байгаа нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм. Машины аккумлятор байтугай нэг ширхэг жижигхэн хуруу зай 20 мкв талбай, 400 литр усыг бохирдуулах хор хөнөөлтэй аж.

Хаягдал батарей хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорно

“Электрокем Монгол” ХХК төслийнхөө дараагийн шатанд ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хуучин аккумлятор, батарейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог. Тиймээс хаягдал батарей энд тэндгүй тарж, хөрс, усыг хордуулдаг үе ард хоцорч байна. Урт хугацааны туршид судалгаа хийсний үр дүнд энэ ажил бодит үр дүнд хүрчээ. Орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд долоон мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой боллоо. Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний шинэ ажлын байр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэдгийг "Электрокем Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ганболд хэлж байлаа.

Нөхөгдөхгүй байгалийн баялгийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж байна

сонин mn

М.Санжмядаг

“Электрокем Монгол” ХХК-ийн ерөнхий инженер М.Санжмядаг “Аккумляторыг дөрвөн үе шатаар боловсруулдаг. Хар тугалга, хуванцар, хүхрийн хүчил зэргийг бутлан жингээр нь автоматаар ангилдаг. Хар тугалгыг хайлуулан 99.97 хувиас дээш цэвэршилттэй гулдмай болгон цутгадаг. Үүнийг Лондонгийн металлын бирж дээр арилжаалахаар экспортод гаргана. Хуванцрыг 2-3 сантиметр квадрат болгон хайлуулж үйлдвэрүүдэд түүхий эд болон очдог. Тэдгээр үйлдвэрүүд барилгын арматур, бохир, худгийн таг, сандал зэргийн түүхий эд болгон ашигладаг.

Хүхрийн хүчлийг шохой болон зарим химийн бодистой урвалд оруулан, саармагжуулж гөлтгөнө буюу гипс хийдэг. Энэ нь цемент болон хар замаскны түүхий эд болдог. Манай улс гөлтгөнийн түүхий эдийн 70 хувийг импортоор авдаг юм билээ. Тиймээс ямар ч хаягдалгүй эко үйлдвэр юм.

Уулын орой дээрх антен нь тог тасрах үед батарейгаар ажиллаж байдаг. Тэдгээрийн хугацаа дууссан батарей, автомашины батарей, малчдын нарны эрчим хүчийг хадгалдаг батарей зэргийг түүхий эдэд авч байна. Монголд хаягдал батарей, аккумлятор цуглуулдаг таван компани бий. Мөн уул уурхай, тээвэр логистик компаниудтай хамтран ажиллаж түүхий эдээ цуглуулж байна. Өмнө хар тугалганы батарейг боловсруулдаг дөрвөн үйлдвэр байсан ч технологийн бус арга ашигладаг байсан тул бүгд хаагдсан. Тэдгээр үйлдвэрүүд зөвхөн нүдэнд харагдаж буй хар тугалгыг нь аваад шингэн хүчлийг газарт асгаж, хар тугалганы тоосонцрыг нь хогийн цэгт хаядаг нь байгаль орчныг маш их бохирдуулах шалтгаан болсон. Монгол Улсад хар тугалганы бохирдол агаарын бохирдлын дараа орохоор байна гэдгийг Олон улсын судалгааны байгууллага тогтоосон байна. Технологийн бус орчинд хар тугалгыг боловсруулах, хаях нь бохирдол үүсэх шалтгаан болж байна. Металл хар тугалга гэдэг нь хүнд хор учруулаад байгаа гол шалтгаан бус харин хар тугалганы тоосонцор юм. Аккумлятор нураад ашиглалтаас гарахаар нунтаг хэлбэрийн зүйл нь тоосонцор юм. Тиймээс хар тугалгыг зөв технологиор дахин боловсруулах нь нөхөгдөхгүй байгалийн баялгийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах эерэг талтай” гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: Б.АЛТАНГЭРЭЛ “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна3 минут 30 секундын өмнөТөрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ17 минут 9 секундын өмнө“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа23 минут 7 секундын өмнөТүймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа27 минут 7 секундын өмнөАмерикт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа33 минут 40 секундын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна38 минут 36 секундын өмнөДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа49 минут 30 секундын өмнөӨнөөдөр хөх хулгана өдөр52 минут 8 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан55 минут 23 секундын өмнөЧингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.