“Тогтвортой хөгжил - Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа эхэллээ


4-р сарын 23
16 цаг 55 минут

       Төрийн банкнаас санаачлан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д өчигдөр нээлтээ хийлээ.

 “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа нь байгальд ээлтэй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөгөө талаас иргэдэд байгаль орчинд ээлтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаагаараа  онцлог аж.

Үзэсгэлэнгийн үеэр “Амины орон сууцны шинэ технологийн шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэн байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгчид болон байгууллагуудын саналыг сонсч шийдлийг эрэлхийлжээ.

 Мөн энэ үеэр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих болон энэ төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй харилцагчдад зөвлөмж өгөх зорилгоор мэргэжлийн экспертүүд илтгэл тавьсан юм.

Эрхэм харилцагч та үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирснээр дараах зээлүүдийг шуурхай шийдвэрлүүлэн авах боломжтой.

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц;
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж;
  • Эко бохирын систем;
  • Дулаалгын материал;
  • Эко тээврийн хэрэгсэл;
  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа;
  • Унадаг дугуй, скүүтер;

Үзэсгэлэн МҮЭСТО-д энэ сарын 28-ныг дуустал долоо хоногийн турш 11:00-19:00 цагт нээлттэй байх юм. Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил- Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна27 секундын өмнөБ.Сэр-Од 6 дахь Олимпдоо оролцох болзлоо хангалаа7 минут 44 секундын өмнө“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо20 минут 55 секундын өмнөӨмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ26 минут 51 секундын өмнөГамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ31 минут 57 секундын өмнө4.3 магнитудын газар хөдлөлт болжээ35 минут 30 секундын өмнөУИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.06-05.1040 минут 42 секундын өмнөӨнөөдөр нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр46 минут 37 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан50 минут 16 секундын өмнөБНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ5 сар 5. 15:14Сангийн сайд Б.Жавхлан Татварын суурийг багасгах тухай олон талт конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 14:01Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй шигшээ баг олимпийн эрх авах тэмцээний хагас шигшээд шалгарлаа5 сар 5. 13:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 5. 13:392024 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ5 сар 5. 13:33Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 5. 13:27Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Глобаль санд гепатиттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа5 сар 5. 12:29Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх цогцолбор барилгатай болно5 сар 5. 12:18Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив5 сар 5. 12:04Өмнөговьд "Говь, хангай төгөл" цэцэрлэгт хүрээлэн байгуулна5 сар 5. 12:01“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:53“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна5 сар 4. 15:50Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 21:21“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна5 сар 3. 21:17Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 3. 21:11“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарын тойм5 сар 3. 21:09Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 3. 14:13Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ5 сар 3. 14:09Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв5 сар 3. 14:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа5 сар 3. 13:54Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 3. 13:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.