Дмитрий Медведев: Оюутнуудыг цаазаар авах ёстой


11-р сарын 3
13 цаг 44 минут

Уфа хотын Советский/Зөвлөлтийн/ дүүргийн шүүхээс дөрвөн оюутныг зохион байгуулалттай бүлэглэл байгуулж террорист халдлага үйлдсэн хэргээр баривчилсан гэж Башкирийн шүүхүүдийн хамтарсан хэвлэлийн алба мэдээлэв. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар тэд "Украинд тусгай ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, Башкирийн эрх баригчдын ажлыг тогтворгүй болгох зорилгоор, төмөр замын цахилгаан тоног төхөөрөмжийг гэмтээхийг оролдсон" гэжээ.

"Шүүх мөрдөн байцаагчийн хүсэлтээр, дөрвөн яллагдагчийг арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ" гэж Башкирийн шүүхийн хэвлэлийн алба мэдээлснийг Интерфакс агентлагаас иш татан мэдээлэв. Гурван 18-н настай, нэг 17-н настайшүүгдэгчийг террорист ажиллагаа явуулахыг завдсан, алан хядах ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа талаар тус агентлагаас тодруулжээ. Эрүүгийн хуулийн эдгээр зүйл анги 12-20 жил хорих ял оноодог.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хэргийн яллагдагчаар 18 настай Фаррухжон Зокиров, Мустафа Шахбазов, Эмин Садыгов болон түүний 17 настай дүү нар байгаа юм. Мустафа Шахбазов өөрийн “ВКонтакте” хуудсандаа ОХУ-ын Дотоод хэргийн яамны Уфа хуулийн дээд сургуульд сурдаг, тулааны урлаг, рэп урлагт дуртай гэж "Коммерсант" сонинд бичжээ. Эмин Садыгов Уфа хотын нисэхийн коллежид, дүү нь Муса Гареевын нэрэмжит агаарын десантын кадет корпуст сурдаг.

Шүүхийн хэвлэлийн албаны мэдээлснээр шүүгдэгчид "Украинд тусгай ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, Башкирийн эрх баригчдын ажлыг тогтворгүй болгоно хэмээн найдаж" төмөр замын цахилгаан хэрэгслийг гэмтээхийг дор хаяж таван удаа оролдсон гэж тэмдэглэжээ. Эдгээр дөрвөн оюутны хоёрыг өнгөрсөн сарын 27-нд Башкирийн “ФСБ” буюу ҮАХА-ны ажилтнууд Куйбышевын төмөр замын гол гарцын баруун “Белая" постыг шатаах гэж байхад нь баривчилсан гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээлэв.

Уфа дүүргийн шүүхийн шийдвэр гарсан өдөр Аюулгүйн зөвлөлийн дэд дарга, ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев өөрийн “Telegram” сувагтаа "хорлон сүйтгэгчид" болон ийм хүмүүст цаазаар авах ял оноох ёстой гэжбичжээ.Тэрээр цэргийн дайчилгаа эхэлснээс хойш пайчилгааны байрыг галдах зэрэг янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа нэмэгдсэнийг дурдаад Медведев үүнийг "хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оногдуулах ялыг сэргээх сайхан боломж" гэж бичсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.88.159Жрод   • 2022, 11 сарын 7. 20 цаг 57 минут

Тийм.ч.муу.биш.ажил.байна..тусгаар .улсад.халдаж.аллаг .хүчирхийлэл.үйлдэх.нь.тийм.сайн.гэжүү



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв9 цаг 21 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ9 цаг 41 минутын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.