Хүннү рок урсгалаар Европыг сэрээсэн “The Hu”


11-р сарын 10
7 цаг 41 минут

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” буландаа хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, эх орноосоо илүү дэлхийд алдаршиж, Европын орнуудыг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн тухай түүхийг хүргэж байна.

 

ЭХЛЭЛ ЦЭГ. ЕСӨН ЖИЛИЙН ХАЙЛТЫН ҮР ДҮН

Монголын хөгжмийн ертөнцийн анхдагч студийн нэг нь “Сонор” студи билээ. Энэхүү студийг хөгжмийн зохиолч Б.Халиун, Б.Дашдондог нар хамтран байгуулсан түүхтэй. Манай рок поп хөгжмийн урсгалын уран бүтээлчдийн хувьд “Сонор” студиэр дуугаа бичүүлээгүй, уран бүтээл нь дамжаагүй дуучин гэж үгүй. Тус студи  хүчээ авсан буюу 2000 оны ихээр хөгжмийн зохиолч, продюссер Б.Дашдондогийг монгол язгуур урлагаа дэлхийд хэрхэн сурталчлах вэ гэсэн бодол ээрэх болжээ. Энэхүү бодлынх нь учиг зангилаа нь хүннү рок чиглэлээр уран бүтээл хийх хамтлаг болж өргөжсөн гэдэг. Энэ бодолдоо хөтлөгдөн есөн жил хайсны эцэст хүсэл зорилго, хүрэх цэг нь тодорхой өнөөдрийн “The Hu” хамтлагийн эхлэл 2016 онд тавигдсан түүхтэй. Тус хамтлагийн анхны хамгийн алдартай бүтээл нь “Yuve yuve” дуу нь юм. Энэ дуу тухайн үед “Youtube” хуудсанд 49 мянган хүний хандалт авч байлаа. Энэхүү амжилтынхаа дараа  нэгэнт гол зорилго нь тодорхой байсан тул тэд эргэлт буцалтгүйгээр Европ тивийг зорив.

 

ӨРНӨЛ ЦЭГ. “BILLBORD”-ИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ

 

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, хичээнгүй хөдөлмөрлөсний хүчинд 2019 оноос The Hu” хамтлагийн нэр Европод цуурайтаж эхэлсэн юм. Тус оны есдүгээр сарын 13-нд анхны цомог болох “Гэрэг”-ийг өлгийдөж авчээ. Энэ цомог 12 хоногийн дотор дэлхийн хамгийн алдартай хөгжмийн суваг болох “Billbord”-ийн “World albums” төрлийг тэргүүлсэн байдаг. Энэ бол Азийн элгэнд орших гурвөн сая хүн амтай монголчуудын дэлхийн хөгжмийн ертөнцөд хийсэн хамгийн том тэсрэлт байлаа. “Гэрэг” цомогт хамтлагийн хит бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve Yuve”, “Shoog shoog” зэрэг нийт есөн дуу багтсан байдаг. Энэ цомог өдгөө ч дэлхийн зах зээл дээр хамгийн борлуулалт өндөртэй цомгийн нэгээр нэрлэгдсээр байгаа билээ.  Үүнээс гадна “iTunes” чаартын рок дууны төрөлд тус хамтлагийн “Wolf Totem” бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu дуу нь тавдугаарт  жагссан билээ. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү.

 

УРАГШЛАХ ЦЭГ. АМЖИЛТТАЙ АЯЛАН ТОГЛОЛТУУД

Хүннү рок урсгалыг дэлхийд сурталчилж, үргэлж үндэсний хувцсаараа гоёсон залуусын хувьд 2019 оноос албан ёсоор аялан тоглолтууд нь эхэлж байлаа. Тус хамтлаг 2019 оны есдүгээр сараас АНУ болон Латин Америкийн орнуудаар 20 гаруй аялан тоглолтыг хийсэн юм. Харин он дуусах мөчид энэ тоо 40 болж нэмэгдээд байв. Харин 2021 оны байдлаар тэд дөрөвдүгээр сард аяллаа эхлүүлж, есөн сарыг дуустал дуу хоолойгоо хүргэж  байв. 2019-2021 оны хооронд “The Hu” хамтлаг давхардсан тоогоор Хойд Америкийн нутгийн  56 хотоор 60 удаагийн том тоглолтыг зохион байгуулсан байдаг. Мөн тэдний дууг сонсогчид “iTunes store”-оос хамгийн их татаж авснаар шилдэг 100 рок дууны чаартыг тэргүүлж байсан удаатай. Үүнээс гадна тус хамтлаг  Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү цэнгэлдэхэд тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан.  “The Hu” хамтлагийн өөр нэгэн тэсрэлт нь домогт "Metallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчилсэн явдал юм. Ингэснээр, "Spotify"-д 142 сая хүн сонссон нь рекорд болж мөнхрөв. Ингэхдээ, анхын хувилбарыг гажуудуулалгүй монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн билээ.

 

ОРГИЛ ЦЭГ. "COACHELLA-2022" –Д ОРОЛЦСОН АНХНЫ МОНГОЛ ХАМТЛАГ

 

Энэ оны дөрөвдүгээр сард "Coachella-2022" рок хөгжмийн наадам амжилттай болж өндөрлөсөн. Энэ наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцсон юм. Тэд дэлхийн тайзнаа алдарт  “Шихихутуг” дуугаа эгшиглүүлснээр дэлхийн хамтлаг болсноо томоос томоор зарлав.  Энэ наадамд дэлхийн өнцөг булан бүрээс амьд хөгжмийн хамтлагууд ирж, уран бүтээлээ хүргэдэг уламжлалтай. "Coachella-2022"   фестивалиар хөгжим сонирхогчид дэлхийн хөгжмийн, ялангуяа рок хөгжмийн дэвшлийг тодорхойлсоор ирсэн. Тиймээс ч анх удаа монгол хамтлаг оролцсон нь нэр төрийн хэрэг юм.

 

ИРЭЭДҮЙ ЦЭГ. ТӨГСГӨЛ ҮГҮЙ

 

Монголын түүх соёл, язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд таниулж, морин хуураа үүрээд оргил өөд тэмүүлж яваа “The Hu” хамтлагт төгсгөл гэж үгүй билээ. Хүсэл мөрөөдлийнхөө зүгт гар гараасаа бариад тэд илүү өндөр уулын оргилд нь хүрэх зорилготой. Одоогийн байдлаар тус хамтлагийн хоёр дахь цомог болох “Rumble of Thunder" бэлэн болоод байна. Энэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" зэрэг 13 дуу багтжээ. Тэд мэдээж энэ цомгоороо хөгжмийн ертөнцөд дахин тэсрэлт хийнэ. Угаасаа тэдэнд ухрах зам байхгүй.

 

 

Хамтлагийн продюссер Б.Дашдондогийн хэлсэн таван эшлэл:

 

-Би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг сайхан дуу хийх юмсан гэж их бодож явсан. Тэр дууг яаж хийх вэ гэж бараг жил шахуу эргэцүүлсэн. Миний аавын төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хөөмий, хархирааны эх нутаг. Маш эрчтэй, хийморьлог дуу хийх сэдлийг эндээс л олсон доо. Улмаар энэ бодлоос минь “The Hu” хамтлаг бий болсон.


-“The Hu” хамтлагийг үүсгэн байгуулахын тулд есөн жилийн хугацаа зарцуулжээ. Энэ хугацаанд 4-5 жилийг судалгааны ажилд зарцуулсан. “Хүннү” рок урсгал бидний өвөг дээдсийн үед л зохиогдчихсон байж ээ. Ийм үндэслэлийг л  “The Hu” дэвшүүлж, уран бүтээлээ туурвидаг.


-Өнөөдөр дэлхийд рок хөгжим дээд цэгтээ тултлаа хөгжчихсөн. Тэр хөгжил нь нэг л хэвийн шинжтэй болоод их удсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Ийм ойлголттой байсан хүмүүст “The Hu” хамтлаг цоо шинэ хуудсыг нээж өглөө.


-“The Hu” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа хамгийн анхны рок хамтлаг. Английн нэрт судлаачийн хэлснээр дэлхийн рок урсгал хөгжлийнхөө дээд түвшинд очоод бараг унтрах тийшээ хандаж байхад “The Hu” хамтлаг дахин амьсгалуулж аварч чадсан гэж хэлсэн. Тэгэхээр манай хамтлаг рок урсгалд цоо шинэ амьсгал оруулж өгсөн.


-Олон зүйлийг туршиж байж уран бүтээлээ хийдэг. Өвгөдийнхөө түүх рүү их ордог. Хүмүүсээс сонсоно, өөрөө бас судална.. Өөрийнхөө толгойг цэнэглэж, оюун ухаан дотроо боловсруулж байгаад бичнэ. Энэ чинь өөрөө их цаг шаарддаг ажил. Уран бүтээл гэдэг чинь өнөөдөр зохиогоод маргааш дуулаад гаргачихдаг зүйл биш шүү дээ.

 

“The Hu” хамтлагийн түүхэн амжилтууд

 

“Wolf totem” дуу YouTube-д орсноос хойш найман сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан. Харин бусад хөгжмийн сувгуудын үзүүлэлтийг нийлүүлэхэд 70 саяын үзэлттэй байжээ.


Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионуудад ирж тоглолтоо хийгээч гэж урьсан.


“Yuve yuve” дуу 15.4 сая үзэлттэй  байсан бол өдрийн дотор 16 мянгад хүрч, хөгжмийн сувгуудын өдрийн амжилтыг эвдсэн.


“Гэрэг” цомог нь АНУ-ын зарим хотуудад тав хоногийн хугацаанд зарагдаж дууссан нь шинэ рекорд болж мөнхрөв.


Алдарт дуучин Элтон Жон “The Hu” хамтлагийн үнэнч бишрэгч болсноо твитер хуудсаараа зарлаж “Өмнө нь ийм гайхалтай хамтлаг сонсож байгаагүй” гэж бичжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



49.0.137.164Hun !   • 2022, 11 сарын 10. 14 цаг 33 минут

Ulam ih amjilt! Ner aldart hureh tusam daruu ZUV baizgaagaarai



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв29 минут 29 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ49 минут 26 секундын өмнөӨмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.