Үнийн өсөлт VS Солонгосын виз


5-р сарын 10
10 цаг 58 минут

      Энэ хэцүү нийгэмд залуусын сэтгэлд итгэлийн гал асаадаг нэг зүйл нь Солонгосын виз болжээ. Манай улсад Солонгосын визний хүсэлт авдаг 12 газар байдаг. Үүний дөрвөөр нь ороход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Виз мэдүүлж байгаа иргэдийн яриаг сонсвол “Цалин бага байна. Амьдрал улам доройтож байна. Үнийн өсөлтийг дийлэхгүй байна. Виз гарчихвал амьдралаа дээш татах минь” гэх зэргээр ярьцгааж байв.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сар бүр нэгээс дээш хувиар өсөж байгааг Үндэсний статистикийн газраас мэдээлсэн. Хүн авч буй цалингийнхаа 45-аас дээш хувийг хүнсэндээ зарцуулвал тэр айлын амьдрал доройтож буйг илтгэдэг гэж үздэг. Монгол Улсын иргэдийн дундаж цалин 1750 мянган төгрөг гэж статистикийн нэгдсэн санд байршуулжээ.

Гэвч бодит байдал дээр дээрх хэмжээний цалин авдаг нь цөөхөн. Харин 800-1.0  сая төгрөгийн цалин авдаг хэсэг нь олон. Нэг сая төгрөгийн цалинтай иргэн сард 500 мянган төгрөгийг хүнсэндээ зарцуулж, үлдсэн хэдээ аппликейшн зээл, лизингд өгдөг. Ингээд дараагийн цалингаа буух хүртэл дахиад зээл хийж өдөр хоногийг өнгөрөөдөг. Энэ бол өнөөгийн нийгмийн нийтлэг дүр төрх. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт энхийн цагт эх орноосоо дүрвэх шалтгаан нь болж байна гэхэд нэг их  хатуудахгүй болов уу. Энгийн хэрэгцээнээсээ илүү гарч чадахгүй залуус Солонгосын визэнд дугаарлаж байна. Тодруулбал, визний хүсэлт авдаг газруудын цаг ирэх есдүгээр сар хүртэл дууссан байлаа.

Визний цаг авахаар дугаарлаж буй энэ эмэгтэйг Г.Халиун гэдэг. Нөхөр, хоёр хүүхдийн ийн хамт амьдардаг. Тэрбээр хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэй. Түүний нөхөр хувийн компанид орчуулагч хийдэг.  Г.Халиун сургуулиа төгссөнөөсөө хойш гурван газар ажиллажээ. Цалин, мөнгө нь амьдралд нь хүрэлцэхгүй өрнөөс өрний хооронд амьдарч байгаа учраас ийнхүү визний цаг авахаар дугаарлаж байгаа нь энэ. Энэ тухайгаа “Монголд сайхан амьдрах боломж алга. Би мэргэжлээрээ ажиллаад гар дээрээ нэг сая төгрөгийн цалин авдаг. Нөхөр маань 1.8 сая төгрөгийн цалинтай. Бидний сарын дундаж орлого 2.8 сая. Үүнээсээ бид байрны зээлд 900 мянга, хоёр хүүхдийн эм тарианд 400 мянга, гар утас, тог ус, кабельд 200 мянга хүнсэндээ сард 700 орчим мянган төгрөг буюу сард нийт 2.2 сая төгрөгийг хэрэглээндээ зарцуулж байна. Хоёулаа ажиллаад ч энгийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Одоо манайх таван аппликейшнд зээлтэй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарсаар туйлдаж байна. Тиймээс Солонгос явж ажил хийхээр визний цаг авч байна. Гэтэл визний цаг нь ирэх есдүгээр сарын 3-ны өдрийнх л байна. Хүүхдэдээ хүссэн тоглоом, хувцас, цүнхийг нь авч өгөхийг хүсэж байна” гэсэн юм. Энэ монголын залуу гэр бүлүүдийн нийтлэг төрх. Тэгвэл өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн таван жилд өсжээ.

Тухайлбал, Сүүлийн таван жилд наран цэцгийн тос 200 хувиар өссөн. Харин сүү 71 хувиар, гурил 89 хувиар, талх 100 хувиар  хувиар өсжээ. Энэ тухай Үндэсний статистикийн газрын дарга Б.Батдаваа “Сар бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өсөж байна. Сүүлийн сар хагаст махны үнэ 15 хувиар өссөн” гэв.

Харин Баянзүрх захын гурилын худалдаачин О.Оюунномин “Сар бүр гурилын үнэ нэмэгддэг. Нэг өдөр ирэхдээ л үнэ нь нэмэгдээд ирдэг. Борлуулж буй бид нар 100-200 төгрөг л нэмдэг. Харин иргэд биднийг дураараа нэмсэн гэж боддог. Гэвч гурил үйлдвэрлэгч компаниуд нь үнээ нэмдэг” гэв. Харин түүнээс гурил худалдан авч буй ахмад настан С.Лхагва “Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Би сард 620 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэвч мах, гурил будаа аваад л дуусдаг боллоо. Эм тариандаа ч хүрэхээ байлаа. Үнийн өсөлт ахмадууд бидэнд хамгийн ихээр нөлөөлж байна. Тэтгэврийн мөнгө маань хаанаа нь ч хүрэхгүй байна” гэв.

Харин төрөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг 2027 он хүртэл зарим татвараас нь чөлөөлжээ. Үүнд мах, гурил, нефт болон сүү үйлдвэрлэгч компаниуд багтсан. Тодруулбал, Алтан тариа ХХК, Өгөөж чихэр боов ХХК, Сүү ХК-ийн, Талх чихэр ХК болон махны компаниуд багтаж байгаа юм. Дээрх компаниудыг төрөөс хуулийн бодлогоор дэмжсэн ч бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өссөөр байна.

 

Эх сурвалж: Б. БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 16:55БНЭУ-ын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4 сар 26. 16:47Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолыг баталлаа4 сар 26. 16:41Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой4 сар 26. 15:05“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:10“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө4 сар 26. 14:07Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 26. 14:03“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 сар 26. 11:04Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна4 сар 26. 11:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав4 сар 26. 10:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 26. 9:58“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөр"-т хүрэлцэн ирэхийг урьж байна4 сар 26. 9:51Дундговь-Улаанбаатар чиглэлийн авто замын нөхцөл байдал4 сар 26. 9:45Үндэсний аудитын газар 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ СЕХ-нд хүргүүллээ4 сар 26. 9:37“Хүртээмжтэй нийгмийг цогцлооход тэгш, шударга байдлыг бий болгох” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг боллоо4 сар 26. 9:31800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа4 сар 26. 9:26УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа4 сар 26. 8:36Өнөөдөр цагаан бич өдөр4 сар 26. 8:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан4 сар 26. 8:18Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 сар 25. 15:29Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм4 сар 25. 15:17АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа4 сар 25. 14:55Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын түншлэлд чухал үүрэгтэй4 сар 25. 14:49“Замын хөдөлгөөний цагаан толгой 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа4 сар 25. 12:42Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ4 сар 25. 12:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.