200 гаруй сая доллараар тавхан сарын настай зам барих гэж…


4-р сарын 3
16 цаг 47 минут

      Улаанбаатар –Дархан чиглэлийн 204 км авто замыг барихын тулд эрх баригчид долоон жил ноцолдож,  өнгөрсөн өвөл ашиглалтад оруулсан ч энэ хаврын ганц цаснаар цөмөрч тараа таниулав.

Зам тээврийн дэд сайд Л.Халтарын тайлбарласнаар бол авто замыг барихад технологийн алдаа гарчээ.

Энэ тухай тэрбээр “Замын хажуу талын шанааг шар усны үер их угаасан байна гэсэн. Би бол газар дээр нь үдээс хойш очно. Урьдчилсан байдлаар харахад нийтлэг алдаа байна. Тэр нь замаар зорчиж байхад гүүрний хоёр тал буюу ус зайлуулах хоолойн хоёр тал суулт өгдөг. Тэр юу гэхээр ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологийн алдаа гаргадаг. Далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг. Газар дээр очиход бүх асуудал тодорхой болно” гэв.

Уг нь дээрх авто замыг барих үед хяналт тавьж ажилласан албаны хүн нь дэд сайд Л.Халтар. Халтайтлаа л зам сахиж ажиллаж байгаагаа мэдэгдэж явсан удаатай.  Гэтэл технологийн алдаа гарсан болж таарч байна.  Хэдийгээр урьдчилсан байдлаар дээрх дүгнэлт гаргаад байгаа ч гэлээ ганц хаврын шар усны үерийг даахгүй зам барина гэдэг бол энэ зуны борооны аяыг даах уу гэдэг асуудлыг тавихаас аргагүйд хүргэж буй.

Хэрвээ дээрх авто зам энэ зун орох борооны аяыг даахгүй дахиад л эвдэрвэл өрөө дарж амжаагүй суутал зам эвдэрч байна гэсэн үг.

Уг авто замыг барихын тулд Монгол Улсын Засгийн газар анх Азийн хөгжлийн банкнаас 83.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 225 сая ам.доллар шаардсан тул үлдсэн санхүүжилт болох 137 сая ам.долларыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлсэн. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байхаар талууд тохиролцсон.

Тиймээс “манай авто зам эвдэрсэн, бид зээлээ төлөхгүй” гэх эрх байхгүй. Авсан зээлээ  эргэн төлөх л ёстой. Харамсалтай нь, өр зээл тавин байж барьсан авто зам таван сар болов уу үгүй юу эвдэрч эхэлсэн нь цаашид баригдах авто замуудаас чанар шаардахгүй бол татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй төсөлд зарцуулснаас ялгаагүй болж хувирч байна.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барихын тулд тендер зарласан байдаг. Тендерт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд шалгарсан. Үүнд,

  • Баруун аймаг салах тойрог уулзвараас-Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замыг БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи реүд энд бридж компани /$13.1 сая/
    Хар модот давааны араас- Урьхан хүртэлх 45.5 км авто эамыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$13.8 сая/
    Урьханаас- Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг БНХАУ-ын Гуйжоу хайвэй инженеринг групп /$14.5 сая/
    Сүмбэрийн уулзвараас -Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$11.7 сая/
    Цайдамын хөндийгөөс -Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замыг БНХАУ-ын Чайна жео- инженеринг корпораци /$9.8 сая/ тус, тус гүйцэтгэхээр шалгарсан юм.

Авто зам барих ажил эхэлсэн ч Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд Хятадын компаниудаас авлига авсан асуудал босч, баривчилгаа явуулав.

Дараа нь цар тахал гарч, авто зам барих ажил гацаанд оров. Хуучин замыг нь хуулж хаясанаас иргэд автомашинаа эвдэж хохирсноос гадна эрүүл мэндээрээ ч хохирсон тохиолдлууд олон гарсан. Энэ бүх асуудлыг иргэд тавьснаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан “Чартер нислэгээр хятад ажилчдыг оруулж ирнэ” гэдэг асуудлыг ярьсан ч цар тахалтай үед гадаадаас ажиллах хүчин олноор оруулж ирэх нь аюултай гэж үзсэнээр хойшилсон.

Дээр нь авто замын 2 болон 4 дүгээр багц дээр тендерт ялсан компани Монголд төлөөлөгчийн газаргүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй болсон, Монголд ажиллуулах менежер хайж байгаа. Зам барихад шаардагдах тоног төхөөрөмжийг Монгол руу явуултал хил дээр гацсан зэрэг асуудал үүсч, дахин тендер зарлахаас аргагүй болов. Эцэстээ үндэсний компаниа татан оруулсан байдаг.

Авто замын хатуу хучилт нь олон улсын жишгээрээ 30 см зузаан байдаг бол Монголд суурь хучилтын зузаан 5 см, өнгө хучилт мөн 5 см тавигддаг. Дээр нь авто замд ус зайлуулах суваг шуудууг стандартын дагуу барьж байгуулдаггүй нь замын насжилтад нөлөөлсөөр ирснийг мэргэжлийн хүмүүс анхааруулж ирсэн.

Албаныхан харин хөрөнгө мөнгөндөө тааруулж, замын зузааныг 10 см-ээс илүү зузаан тавих боломжгүй гэдэг хариулт өгсөөр ирсэн юм.

Гэвч цаашдаа авто замын чанарт анхаарахгүй бол улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар тавьж буй олон авто зам Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын нэгэн адил ганц хаврын цас даахгүй эвдэрч болзошгүй нь.

Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн хүрээнд энэ онд 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд 1205 урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулахаа Засгийн газар мэдэгдээд байгаа.

Ингэхдээ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Нутгийн зам төслийн хүрээнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замуудыг шинэчилж засахаар төлөвлөсөн. Мөн Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1205 метр гүүрийн их засвар хийхээр болсон.Энэ бүх ажлаас чанар л шаардахгүй бол цас бороонд хамаг бурууг тохчихоод сууж мэдэхээр л байна.

                                                                                                                                Г.ХОРОЛ

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ2 минут 17 секундын өмнө“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа8 минут 15 секундын өмнөТүймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа12 минут 15 секундын өмнөАмерикт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа18 минут 48 секундын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна23 минут 44 секундын өмнөДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа34 минут 38 секундын өмнөӨнөөдөр хөх хулгана өдөр37 минут 16 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан40 минут 31 секундын өмнөЧингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв4 сар 28. 15:04Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ4 сар 28. 14:44Өмгөөлөгч Б машиндаа нас барсан байдалтай олджээ4 сар 26. 19:47Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв4 сар 26. 17:10Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна4 сар 26. 17:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.