Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ


4-р сарын 12
12 цаг 59 минут

     РОМ, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /BBC/. МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэх үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын балгасан дотроос урлагийн гайхамшигтай бүтээлүүд олджээ.

Археологичдын хэлснээр, эдгээр ханын зураг бол өмнө нь энэхүү газраас олдож байсан бүтээлүүдээс хамгийн хосгүй гайхалтай нь ажээ.

Хүлээн авалтын танхимын өндөр ханан дээр Үзэсгэлэнт Хелен (Тройн Хелен) гэх зэрэг Грекийн домогт гардаг баатруудыг дүрсэлсэн байна. Уг танхимын мозайк шал нь маш сайн хадгалагдан үлдсэн байсан бөгөөд сая гаруй цагаан шигтгээгээр чимэглэжээ.
 
Эртний хотын гуравны нэгийнх нь талбайг галт уулын нуранги, үнс нурамнаас цэвэрлээгүй байна. Одоогийн малтлага нь сүүлийн хэдэн арван жилд хийсэн малтлагуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь бөгөөд Помпей хот бол Ромын эзэнт гүрний соёл, тэнд амьдарч байсан хүмүүсийн ахуй амьдралын талаарх мэдээллийн гол эх сурвалж гэдгийг дахин нэг удаа баталлаа.
 
Помпейн археологийн цэцэрлэгт хүрээлэнгийн (ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар) захирал Габриэль Цухтригель ВВС-гийн сурвалжлагчид "харанхуй өрөө" - тэй танилцах онцгой боломжийг олгожээ.
Нар жаргасны дараа хүлээн авалтын танхимыг гэрэлтүүлж байсан тосон дэнгийн тортогийг нуухын тулд ханыг хараар будсан гэж археологчид таамаглаж байна. Өрөөний гол чимэглэл нь хоёр том ханын зураг байв.
 
Тэдгээрийн нэг дээр Аполло Тройн гүнж Кассандрагийн ивээлийг олж авахыг оролдож байна. Бурхан эхэндээ Кассандрад урьдчилан харах чадварыг бэлэглэсэн боловч тэр эмэгтэй хариу бэлэг өгөхөөс татгалзсаны тул хэн ч түүний таамаглалд итгэхээргүй болгожээ.
 
Кассандра Үзэсгэлэнт Хеленийг Парис хулгайлсны дараа Трой үхэхийг урьдчилан харсан боловч хэн ч түүний сэрэмжлүүлгийг тоосонгүй, ингээд Тройн дайн эхэлжээ. Хелен хулгайлагдсан нь хоёр дахь ханын зургийн сэдэв юм.
 
Хар өнгийн ханатай найрын танхим нь жилийн өмнөөс эхэлсэн малтлагын явцад үнс нурамнаас цэвэрлэсэн сүүлчийн өрөө байжээ. Уг өрөөг "9-р бүс" гэж нэрлэдэг газраас илрүүлжээ. Энэ бол 2000 орчим жилийн өмнө Везувийн үнсэнд бүрэн булагдаж дарагдсан орон сууцны хороолол, худалдаа арилжааны төв юм.
Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий57 минут 22 секундын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил1 цаг 18 минутын өмнөЗамын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана1 цаг 23 минутын өмнөБ.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ1 цаг 35 минутын өмнө“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна1 цаг 40 минутын өмнөТөрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ1 цаг 54 минутын өмнө“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа2 цагийн өмнөТүймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа2 цаг 4 минутын өмнөАмерикт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа2 цаг 11 минутын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна2 цаг 16 минутын өмнөДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа2 цаг 26 минутын өмнөӨнөөдөр хөх хулгана өдөр2 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан2 цаг 32 минутын өмнөЧингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 8:54Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө4 сар 29. 8:47Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”4 сар 29. 8:38Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг сонслоо4 сар 29. 8:27Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 сар 29. 8:24УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.04.29-05.034 сар 29. 8:22Өнөөдөр харагчин гахай өдөр4 сар 29. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 29. 8:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.