Дональд Трамп намынхаа сунгаанд ялж, Жо Байдентай дахин өрсөлдөх нь тодорхой болов


3-р сарын 13
14 цаг 19 минут
     Дональд Трамп Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн дэмжлэг авсныг “Associated Press” мэдээллээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ялалт байгуулж, гоморхол, өширхлөөр өдөөгдсөн улс төрийн гайхалтай эргэн ирэлтийг хийснээр тус улсын шинэ үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилж, хамгийн өндөр зардал гаргахаар байгаа сонгуулийн өрсөлдөөнд албан ёсоор орж байна.

Мягмар гарагт тэрбээр Бүгд Найрамдах намын нэр дэвшигч болоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн дэмжлэг авсныг “Associated Press” мэдээлжээ. Ингэснээр Дональд Трамп тус намын улс төрийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, одоогийн Ерөнхийлөгч Жо Байдентай дахин өрсөлдөхөд бүх анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа юм.

Тэрбээр “Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Төрийн албанд гүнзгий өөрчлөлт хийж, хууль бус цагаачлалыг зогсоож, худалдааны протекционист бодлогыг баримтлах замаар АНУ-ын дэлхийн тавцанд хүлээх үүргийг багасгах”-аа амлаж байна. 

Ийнхүү Жо Байден, Дональд Трамп нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нүүр тулах нь ерөнхийдөө тодорхой болсон ч үүнд сэтгэл хангалуун байгаа америкчууд тийм ч олон биш болохыг “Bloomberg” бичжээ. Хоёр ч дайны гал дүрэлзэхийн хажуугаар эдийн засгийн бодлогод нь сэтгэл хангалуун бус америкчууд олон байгаа энэ үед өдгөө 81 настай Жо Байден АНУ-ыг үргэлжлүүлэн удирдаж чадах эсэх талаар эргэлзээ их байна.

Нөгөө талаас Дональд Трампын орооцолдсон хууль шүүхийн асуудлууд, мөн нийгмийн цөөнх, цагаачдын талаар хурц мэдэгдлүүд нь боломжит сонгогчдыг үргээх эрсдэлтэйг онцоллоо. 

Эх сурвалж: bloombergtv.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орхон: Олон улсын сувилагчдын өдрийн баярын хурал боллоо9 цаг 15 минутын өмнө“Цахим төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөн боллоо9 цаг 19 минутын өмнө“Өсвөрийн парламент 2023” нэгдсэн чуулган болон Байнгын хороодын хуралдаан боллоо9 цаг 27 минутын өмнөТөрийн банк “Ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд хаврын мод тариалалтаа эхлүүллээ9 цаг 37 минутын өмнөХүүхдийн зуслангийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөн болж байна5 сар 10. 15:24С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай5 сар 10. 15:19УНТЭ: Ахмад ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа5 сар 10. 15:10“Эрдэнэс Тавантолгой” ХК 320 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа5 сар 10. 15:05Зөвлөлдөх ардчилалд тулгуурласан Парламентын Цахим шилжилт өнгөрсөн 4 жилд ...5 сар 10. 14:59Хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг ашиглан гар утасны аппликейшнаар зээл авчээ5 сар 10. 13:16Дорноговь: “Яаралтай тусламжийг яг цагт нь" ур чадварын уралдаан боллоо5 сар 10. 13:04Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 сар 10. 12:56Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд угаартаж нас баржээ5 сар 10. 11:18Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм5 сар 10. 11:05“Оюу толгой” ХХК 220 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 10. 10:38Налайхад “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт явуулав5 сар 10. 10:28Сонсголын бэрхшээлтэй залуус “Gold’s Gym”-д ажиллаж байна5 сар 10. 10:21Д.Амарбаясгалан: Нэг малчинд олгох 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг батлан даана5 сар 10. 10:14Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулна5 сар 10. 10:07Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалт боллоо5 сар 10. 9:18Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна5 сар 10. 9:09Хүүхдийн эрхийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа5 сар 10. 9:01Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд анхны Шинэ хоршоог байгуулжээ5 сар 10. 8:42Өнөөдөр нохой өдөр5 сар 10. 8:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 сар 10. 8:24БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо5 сар 9. 14:16Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга5 сар 9. 14:09Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна5 сар 9. 14:03Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэгүй үйлчилнэ5 сар 9. 11:53Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо5 сар 9. 11:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.