Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


4-р сарын 17
21 цаг 48 минут

      Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.17/ хуралдаан 11 цаг 40 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд хуралдаж, ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллыг нэг бүрчлэн хураасныг дурдаад хуулийн төсөлд малчин, мал бүхий иргэд хоршоо байгуулах, хоршоонд нэгдэх, бэлчээрийг улирлын онцлогтой уялдуулан ашиглах, хамгаалах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх бодлогыг тодорхойлох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадвартай бүс нутгийн онцлогт тохирсон, баталгаажсан үүлдэр, омгийн малаар сүргийг сайжруулахад малчдын хоршоонд дэмжлэг үзүүлэх, өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг малын тоо толгойтой уялдуулан хангах, өвөлжөө, хаваржааны орчны газар дахь малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалах, малын гаралтай түүхий эдийн анхан шатны ангилалт, тордолт хийж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, стандарт техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх зэрэг ач холбогдолтой хуулийн зохицуулалтыг төсөлд нэмж тусгалаа.

Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн саналыг Ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжсэн гэв.

Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Монгол Улсынн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас хариулт авав. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн 10 дугаар зүйлд “өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах ажлыг хангах ажлыг зохион байгуулах; малчдын орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх санал санаачилгыг дэмжих, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;” 10.1.5, 10.1.6 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа3 цаг 3 минутын өмнөЭрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 цаг 14 минутын өмнөБиржийн арилжаа нэмэгдэж экспорт өсөв3 цаг 19 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян 20243 цаг 23 минутын өмнөОрганик бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга3 цаг 30 минутын өмнөЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төв аймгийн хоршоологчидтой уулзлаа3 цаг 35 минутын өмнөӨмгөөлөгч Г.Батбаяр өөрийн нэр дээр галт зэвсэг худалдан авсан болох нь тогтоогдсон6 цаг 48 минутын өмнө“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурлын шилдгүүд тодорлоо6 цаг 53 минутын өмнөБ.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий8 цаг 52 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил9 цаг 13 минутын өмнөЗамын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана9 цаг 17 минутын өмнөБ.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ9 цаг 29 минутын өмнө“Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон нутгийн зөвлөл”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна9 цаг 35 минутын өмнөТөрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ9 цаг 49 минутын өмнө“Дуудлага” арга хэмжээ зохион байгуулагдлаа9 цаг 55 минутын өмнөТүймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа9 цаг 59 минутын өмнөАмерикт тэргүүлэгч далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа4 сар 30. 8:55“Судлаач-2024” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж байна4 сар 30. 8:50ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4 сар 30. 8:39Өнөөдөр хөх хулгана өдөр4 сар 30. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан4 сар 30. 8:33Чингэлтэй дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн зохион байгуулагдлаа4 сар 29. 15:41Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусална4 сар 29. 15:37Startup 2024 - шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг олгох улсын уралдаан зарлагдлаа4 сар 29. 15:29“Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо4 сар 29. 14:32НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ4 сар 29. 14:27ТОЙМ МЭДЭЭ: БНКУ-ын Жогорку Кенешийн дарга Н.Шакиевын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө4 сар 29. 11:55“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийн сургалт боллоо4 сар 29. 11:25Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана4 сар 29. 11:21Н.Батсүмбэрэл: Хүссэн бүхнээ авч чадахгүй, өөрөө хөдөлмөрлөж олсон минь амьдралын ухаанд намайг сургасан4 сар 29. 11:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.