Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана


4-р сарын 19
17 цаг 55 минут

     Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын удирдлагууд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтэд хариулт өглөө.
Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал, хүсэлт, гомдол 11-11 төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол, санал хамгийн олон ирсэн байна.

Иргэдтэй уулзах үеэр сайд Х.Булгантуяа “11-11 төв иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Нийгмийн даатгалын салбартай холбоотой гомдол саналд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрынхантайгаа ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт их ирж байна” гэлээ.

Энэ үеэр өндөр настан Ч.Жанцан тэтгэврийн зөрүүг арилгахад алдаатай бодлого явуулсан. Үүнд зарим иргэн гомдолтой үлдсэн. Ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр хүн тэтгэвэр авна. Тэтгэвэр тогтооход шударга зарчим барих ёстойг сайдад уламжилж байв.
“11-11” төвд өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой санал, гомдол 35 иржээ. Эдгээрт Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн ирэх долоо хоногийн турш тус газар 11-11 төвд ажиллах юм. Он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 67 мянган гомдол, санал ирснээс 76 хувийг нь шийдвэрлэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа44 минут 28 секундын өмнөГудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо49 минут 58 секундын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв53 минут 47 секундын өмнөВьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна57 минут 27 секундын өмнөЧингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо1 цаг 6 минутын өмнөТавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь1 цаг 10 минутын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо1 цаг 18 минутын өмнөХуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав1 цаг 28 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ1 цаг 32 минутын өмнөТөрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 цаг 42 минутын өмнө“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо5 цаг 45 минутын өмнөМонголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа5 цаг 49 минутын өмнөШаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө5 цаг 54 минутын өмнөТөрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо6 цагийн өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 4 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө8 цаг 2 минутын өмнөЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 8 минутын өмнөХэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа8 цаг 11 минутын өмнө“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ8 цаг 18 минутын өмнөЭрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 23 минутын өмнөДэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав8 цаг 26 минутын өмнө"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 34 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа8 цаг 43 минутын өмнөЭм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо8 цаг 50 минутын өмнөӨнөөдөр улаан бар өдөр9 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 цаг 3 минутын өмнөЭрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.