Австрийн Үндэсний Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргатай уулзав


4-р сарын 19
18 цаг 19 минут

      Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Австри Улсад хийж буй ажлын айлчлалын үеэр тус Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Др.Харалд Трохтой уулзлаа.

Уулзалтын эхэнд Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Др.Харалд хэлсэн үгэндээ, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, геополитикийн олон асуудал өрнөж буй энэ үед хоёр талын харилцаагаа улам бүр бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжих нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан Австри Улс нь манай улсын гуравдагч хөрш бөгөөд Европын Холбоо, түүний дотор Австри Улс манай улсад өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг тууштай дэмжиж ирсэн нь талархалтай байдгаа илэрхийлэв.

Тэрбээр, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцлоод ардчиллын үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа бататгах, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана. Монгол Улс Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрт нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. Австри Улс ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний цэвэр эх үүсвэр нэвтрүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Ойн түншлэлийн хүрээнд бид эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэж харж байна гэв.

Уулзалтын үеэр талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Манай хоёр улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн өрнөдийн орнуудын анхдагчдын нэг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа9 цаг 9 минутын өмнөГудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо9 цаг 15 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 19 минутын өмнөВьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна9 цаг 22 минутын өмнөЧингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо9 цаг 30 минутын өмнөТавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь9 цаг 35 минутын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо9 цаг 42 минутын өмнөХуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав9 цаг 52 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ9 цаг 57 минутын өмнөТөрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ5 сар 2. 11:44“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо5 сар 2. 11:41Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа5 сар 2. 11:37Шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө5 сар 2. 11:32Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо5 сар 2. 11:26Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 11:22“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө5 сар 2. 9:24Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:19Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа5 сар 2. 9:15“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ5 сар 2. 9:08Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:03Дэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав5 сар 2. 9:00"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ5 сар 2. 8:52Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа5 сар 2. 8:43Эм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо5 сар 2. 8:36Өнөөдөр улаан бар өдөр5 сар 2. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 2. 8:23Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.