ТӨСӨВ: 2023 оноос иргэдэд ямар дарамтууд ирэх вэ


11-р сарын 16
7 цаг 00 минут

Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн төслөө батлаад долоо ч хоноогүй байна. 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, 204.4 тэрбум төгрөгийг 2023 ондоо хэмнэж инфляц нэг оронтой тоонд шилжинэ гэж өөдрөг төсөөлсөн ирэх жил айсуй. Төрийн албаны хэмнэлтийн горимын тоо баримтаас гадна нийгэм, иргэдийн амьдралд 2023 оноос шууд бодитоор нөлөөлж эхлэх шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

 

Иргэд ирэх жилээс ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ.

Цар тахлын хуулийг сунгаагүй. Энэ хууль сунгагдаагүй болохоор ирэх оноос тухайн хуулийн дагуу хойшлуулсан ипотекийн зээлийн төлбөрийг иргэд төлж эхэлнэ. Энэ төрлийн орон сууцны зээлтэй айл өрхүүд шууд утгаараа сүүлийн 2 жил тулгараагүй санхүүгийн дарамттайгаа нүүр тулна гэсэн үг.

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан. Дурдсан хугацаанд нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байдаг.  Ипотекийн зээлийн 5 дахь удаагийн буюу 2022 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хойшлуулахад 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдэж байжээ. 

 

Хүүхдийн мөнгийг 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд олгоно.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100.0 мянган төгрөгийг  Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан Монгол Улсын 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхэд бүрт сар бүр улсын төсвөөс олгохоор тооцсон. Үлдсэн 9 хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм. Хүүхэд бүрийг хамруулдаг мөнгөн тэтгэмжээ Засгийн газар эцэг эх, гэр бүлийнх нь орлогоос хамаарч 100-ны 9 хувийг хасаж байгаа нь эдийн засгаа тогтворжуулна гэсэн төсөөлөлрүүгээ тэмүүлэх Засгийн газрын ядмагхан алхам юм шиг...

 

1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлав.

2023 оны улсын төсвийн зардал 20.5 их наяд төгрөг. Энэ нь 1995 оноос хойш 150 дахин, 2019 оныхоос 70 хувиар өссөн үзүүлэлт. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 049.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг хэмээн тооцож батлав.

Товчхондоо ирэх жилд Монгол Улсын зарлага нь орлогоосоо 1.4 их наяд төгрөгөөр их байна гэсэн үг. Гэтэл Засгийн газрын төсөөллөөр 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ гэж байгаа нь өөрийнхөө ярьсан зүйлээ хормын дараа өөрөө үгүйсгэхтэй агаар нэг болж байна.

 

 Төсвийн урсгал зардлын 2 төгрөг тутмын 1 нь халамж.

Улсын төсвийн нийт урсгал зардал 15 их наяд төгрөг.

Төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс 61 хувь.

Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал 15 хувь.

Бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал 12 хувь.

Гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр 8 хувь.

Төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлтийн татаас 4 хувь.

Уг нь нийгэмд ажлын байр нэмэгдүүлж, ард иргэдийг тогтвортой орлоготой болгож, мөнгөний урсгалыг нэмэгдүүлж эдийн засгаа сэргээх нь Засгийн газрын үндсэн үүрэг бас ажил. Монгол төгрөгийн ханш он гарсанаас хойш ам.долларын эсрэг 20 хувь, 2012 оноос хойш бол 98 хувиар суларсан. Энгийнээр бол 10 жилийн өмнөх 1000 төгрөг одоо чанарын хувьд 20 төгрөгтэй тэнцэж байгаа ийм үед урсгал зардлын 50 хувь нь халамж байна гэдэг бол өнөө маргаашаа ч аргацааж дөнгөхгүй арга гэдэг нь хэнд ч илэрхий.

 

Түгжрэл буурахгүй, нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдох нөхцөлийг төсвийн төсөл бүрдүүлсэн.

 Засгийн газраас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар 2021 онд шийдвэрлэсний дагуу 2023 оны төсвийн төсөлд нийт 339.7 тэрбум төгрөгийг тусгасан. Ингэснээр иргэдийн нийтийн тээврээр зорчих боломж, сонголтыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна” хэмээн Төсвийн төсөлд дурджээ. 

Гэвч энэхүү мөнгөн дүнг харвал Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хөрөнгийн зардалд 339,743.2 сая төгрөг тусгасан ба тайлбарт бичсэнээр нийтийн тээврийн авто паркийг шинээр байгуулахад 21.7 тэрбум төгрөг,автобус худалдан авахад 318 тэрбум төгрөгийг нь зарцуулахаар тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, 339.7 тэрбум төгрөг зөвхөн автобус худалдан авахад зарцуулагдахаар хуульчлагдах гэж байгаа ба түгжрэлийг бууруулах бусад ажилд зарцуулах нь хууль бус болно гэж ойлгож болно.  

Энэ нь мөн түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн, он дамжин санхүүжих 420 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ бүрэн зогсох эрсдэл үүсгэж байна. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа4 минут 31 секундын өмнө“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав8 минут 49 секундын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа14 минут 45 секундын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа18 минут 7 секундын өмнөЧингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа21 минут 52 секундын өмнөХөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо24 минут 32 секундын өмнөУГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ28 минут 33 секундын өмнө“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа32 минут 36 секундын өмнөӨнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр57 минут 19 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 2 минутын өмнөХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.