Хэмнэнэ гэдэг чинь хэрэгцээгүй өр тавихыг хэлдэггүй байх аа!


11-р сарын 30
7 цаг 00 минут

Арваннэгдүгээр сарын эхэнд Монгол Улс 2023 оны төсвөө батлаад буй. Ирэх жилийн төсвийн онцлог нь төрийн хэмнэлт, шинээр нэг ч барилга байгууламж, сургууль, цэцэрлэг төсвийн мөнгөөр барихгүй. Мөн иргэд хойшлуулсан байсан ипотекийн зээлээ эргүүлэн төлөх асуудал.

Татвар нэмэгдэж, инфляц өсөж, өрийн дарамт ихсэж төр бүсээ нэг биш нэлээд хэдэн хувиар чангалсан гэдгээ дахин, дахин дурдсаар байгаа хэр нь огтоос онцын шаардлагагүй зардлыг урд хөршөөс олон сая долларын зээл тавин зүтгэсээр байгаа асуудал олны гайхширлыг бишгүй төрүүлнэ.

Тодруулбал Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар иргэн Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Төслийн хүрээнд Дамбын гүүрнээс Дунд гол хүртэлх урсцыг сайжруулах буюу Дамбаас Баянмонгол хүртэл 8.5 км тохижилтын ажил хийнэ гэв.

Гэвч эдийн засгийн хямралтай, ирэх оны төсөв нь 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, инфляц хоёр оронтой тооны босгыг аль хэдийнээ давчихсан энэ үед БНХАУ-аас 60 сая ам.долларын зээл авч  Сэлбэ голын орчимд 205 тэрбум гаруй төгрөгийг түгжих шаардлагатай юу гэсэн асуулт эндээс гарч ирнэ.

Танана, хэмнэнэ гэсэн Монгол Улсын засгийн газрын үг, амлалт, төсөв гурав юу болж таарав?

Амьдрах орчноо сайжруулах нь зүйн хэрэг ч гэлээ тэвчиж болох зардлыг танах тухай ойлголтыг огтоос мэдэхгүй мэт үйлдэл, шийдвэр гаргах нь гайхмаар. Нийгэмд нүүрэн дээр тулаад ирсэн асуудлаа шийдээгүй, түүндээ хүч хаяхгүй хэр нь Сэлбэ голын ойр орчимд амьдрах иргэдийн амьдралыг 240 хувь дээшлүүлнэ гэж ярих нь нэг л авцалдахгүй.

Өнөө цаг үед эдийн засагт мөнгөний эргэлт, хүүхдүүдэд сургууль, цэцэрлэг, иргэдэд амьдрах орон байр, түгжрэлд шийдэл гарц хэрэгтэй болохоос хэмнэнэ гэчхээд гаднаас хээв нэг зээл авч Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулна гэдэг мунхаглал хэрэггүй.

Хэрвээ үнэхээр энэ зээл, санхүүжилтийг голын голдиролд бус нэн тэргүүний асуудалдаа 60 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 205 тэрбум 140 сая төгрөгийг хэрхэн зарцуулж болох жишээг хүргэе.

Иргэд ирэх жилээс ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ.

ХЭРВЭЭ: 60 сая ам.доллараар медиан буюу 2022 оны хоёрдугаар улирлын дунджаар 1м.кв нь 3 сая төгрөгийн  50м.кв байрыг ипотекийн зээлээр иргэдэд олговол 1367 айл өрх орон сууцанд хамрагдах боломжтой юм. Цаашлаад дунджаар нэг өрх 4 ам бүлтэй гэж тооцвол 5468 иргэн орон сууцанд амьдрах нөхцөл боломж бүрдэнэ. 

Түгжрэл хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй.

Улаанбаатар хотын замын түгжрэл бол хүн бүрийн амнаас гарч, ярих бүртээ төвөгшөөдөг сэдэв болоод удаж байгаа. Нийслэлээс 420 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн замын түгжрэлийг шийдэхэд төсөвлөсөн ч одоог хүртэл үр дүн гарсан уу гэвэл мэдээж үгүй. Үүнд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх асуудал ч мөн гол байр суурийг эзэлнэ.  

ХЭРВЭЭ: 60 сая ам.долларыг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд бүрэн зориулбал 240 тооны шинэ нийтийн тээврийн автобус нэмэгдэж замын түгжрэлийг шийдэхэд нэг биш нэлээд хэдэн алхам дөхөх байсан болов уу.

Боловсрол хамгийн эхэнд.

Аливаа улсын ард түмний хөгжлийн тулгуур, ирээдүй бол хүүхэд, боловсрол хоёр.  Энэ хоёр ч салшгүй холбоотой байх ёстой. Цэцэрлэг, сургуулийн чанартай боловсрол гэдэг тэдгээрийн хүртээмжтэй мөн шууд холбоотой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл 2023 оны Монгол Улсын төсөвт нэг ч сургууль, цэцэрлэг шинээр барих зардал, тооцоо тусгагдаагүй. Энэ бол өнөөх төрийн хэмнэлт.

ХЭРВЭЭ: 60 сая ам.долларыг сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулбал нийтдээ 25 тооны стандартад нийцсэн, хүүхэд сурч хөгжихөд тохиромжтой сургууль, цэцэрлэгийг улсынхаа ирээдүй хойчид зориулах боломжтой юм. 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.26.193.117Зочин   • 2022, 12 сарын 6. 16 цаг 02 минут

Uvurkhangai heden garaar garaa ugaaj bgaa ovjin hyyhendee, nuguu heden ***** um uzeegui garuud

202.126.88.106зочин   • 2022, 12 сарын 2. 11 цаг 18 минут

хөхөө өвлөөр түгжирч хөлдөж үхэх гэж байхад Сэлбэ голын Сэрүүн дэнж гэж хуцаж мөнгө хулгайлах аргаа яриад хуралдаж бдаг Сумья бузар огцор алтанзагасны эмгэний үлгэр ярьсаар нэг төслөө 10 жил ярина хэлж ярих хулгайлахаас цаашүгй Ман тар

1.224.216.137Зочин   • 2022, 12 сарын 1. 10 цаг 01 минут

Голын эрэг тохижуулж тав тухтай суух, уулзаж ярилцах, тоглож наадах орчин бүрдүүлэх нь чухал, хийх ёстой л ажил. Гэхдээ сургууль цэцэрлэг, иргэдийнхээ орон сууц, замын түгжрээ, утаа униарынхаа асуудлыг шийдсэний дараа л хийх ажил. 60 сая $ ч бага мөнгө биш шүү дээ. Голын эрэг тохижуулсанаар ойр орчмын айлуудын амьдралын чанар дээшлэх нь юу л бол. Ямар үндэслэл тооцоогоор ийм дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ ажлыг хийх хэрэгтэй боловч аминд тулсан асуудал биш, хойшлуулж болох асуудал. 60 сая $ -ыг аминд тулсан асуудлаа шийдье.

66.181.160.127Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 37 минут

Ажил хийж мөнгө олж орлогоороо гэртээ шинэ тавилга авалдаа писдаа юмаа үйлдвэр барилдаа голынхоо хогыг сайн цэвэрлэхэд л болношдээ цэмент байснаас оригоороо байсан дээр

202.21.104.2Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 34 минут

ИРгэдээ боддог бол хийх л ажил. Духцэцэг харин хийж чадах болуудаа? Олны хяналт өндөр бн. Хэл ам хэрүүл уруулгүй хотын дундуур урсдаг ганц голын эргээ тохижуулчихаж чадахгүй бид күэ мөн хэцүү улс аа. 200 тэрбум, 2 их наяд төгрөг ч байсан наадуул чинь хийхгүйгээ хүрвэл хийхгүй, энэ мөнгөөр сургууль цэцэрлэг эмнэлэг ч барихгүй. Шуналтай хүмүүсийг төрд сонгож, сонгогдсон шуналтнууд нь өтрийн сан хөмрөгийг хоосолдогыг л бболиулмаар бн. ккк

66.181.161.15Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 24 минут

Лаларуудийг зайлуулая сумяабазар гичий минь ээ бө *****

64.119.26.149Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 24 минут

Писдааа

192.82.85.175Зочин   • 2022, 11 сарын 30. 9 цаг 04 минут

Энэ ӨНӨРЦЭЦЭГ бас ДУХЦЭЦЭГ гэсэн 2 лалрын хүүүхэн байнаа хархаас дургүй хүрээд байдын

66.181.188.86Зочин   • 2022, 11 сарын 30. 8 цаг 27 минут

Сумъяабазарыг зайлуулаачээ. Энэ нэг мөнгөний төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй жингэр хүртэл төрийн мөнгөнд гараа дүрэх гэнэ

202.126.88.106зочинСумбузар худлаа ярьсаар   • 2022, 12 сарын 2. 11 цаг 10 минут

Сумбузар 4 жил худлаа ярилаа дүүжин тээвэрт зарсан тэрбум тэрбум хаачив хувийн банкаа дампууруулчихаад улсаас хулгайлсаар огцор ард түмнээ дэндүү элэг барих юм



Шинэ мэдээ

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.