Р.Эрдэнэчимэг: Архинд донтолтын хамгийн хэцүү аюулууд бол ажилгүй, гэр бүлгүй болох


12-р сарын 7
7 цаг 40 минут

Өнөөдөр Монгол Улсын нийгэмд айл бүр нэг архи тогтмол хэрэглэдэг хүнтэй гэхэд хилсдэхгүй. Мөн тэр архи гэр бүл, үр хүүхэд, цаашлаад улс оронд сайн үр дагавар авчирч байсан түүх байхгүй. Орчин үеийн соёлт залуус архийг тохируулан хэрэглэх гэдэг үгийг их ашиглан согтууруулах ундааг хэрэглэдэг ч тохируулан хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэхийн ялгаа юу вэ гэдгийг илүү нарийн мэддэггүй. Тэгвэл архи хэтрүүлэн хэрэглэлт гэж юу вэ, бие махбодь болон гэр бүл ойр орчиндоо ямар уршиг үр дагавар авчирдаг вэ гэдэг талаар Төг Сун эмнэлгийг үүсгэн байгуулагч, Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч Р.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Архины хэрэглээгээрээ монголчууд хүн амын тоотой харьцуулбал дэлхийд эхний таван байр дотор эрэмблэгддэг. Тэгэхээр архийг хэтрүүлэн хэрэглэдэг ард түмэн гэсэн үг байх. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэлт гэдэг нь чухамдаа ямар ойлголт вэ?

 Өнөөдөр нийгэмд архины хэтрүүлэн хэрэглээ ихсэж байна. Хүн архи, спиртийн төрлийн ундааг ойр ойрхон хэрэглэх, согттолоо, тасартлаа хэрэглэснээс болоод түүнийг зайлшгүй хэрэглэх хэрэгцээ хүний биед үүсдэг.

Тэгэхээр энэ хэрэгцээгээ хангах гээд ойрхон давтамжтай хэрэглээд, шараа архиар тайлах хэлбэр лүү ороод ирэхээр энэ өвчин маань газар авч хүндэрч байгаагийн илрэл болдог.

Хүмүүс энийгээ тэр болгон өөрийгөө өвчлөөд байна гэдгээ ойлгодоггүйн улмаас үгүйсгэх хам шинжүүд үүсэж эхэлдэг. Би архи хэрэглээгүй, маргааш л больчихно шүү дээ, би баар ресторанд орох эрхгүй юм уу, сая л уусан шүү дээ, ингээд л уухаа больчихно шүү дээ гэдэг юм уу, хүмүүс ийм маягаар архиа хаацайлж, өмгөөлөх хандлагууд их гараад ирдэг. Энэ маань өвчний шинж тэмдэг байх нь. Үүнтэй зэрэгцээд архиа хэтрүүлж хэрэглэхээр дахин бие махбод өвдөж эхэлдэг.

Оюун санаа зовлонтой, зовууртай байдалд орж эхэлдэг. Энэ зовлонтой байдал айдас, түгшүүр, нойргүйдэл энэ байдлаа засах нэрийдлээр архиа маргааш шараа тайлж байна гэдэг зорилгоор уугаад байдаг. 

Шар тайлж ууна гэдэг нь донтолтын эхний шат гэсэн үг үү?

Шар тайлж ууна гэдэг бол өшөө илүү аюултай. Маш олон мэдрэлийн эсүүд үхэж байдаг. Энэ эсүүд үхэх тоолонгоор хүн ой санамжаа алдах мартах уур уцаартай болох үзэгдлүүд гарч ирдэг. Энэ байдлаар үргэлж шараа тайлж, уугаад эхлэхээр маш хүчтэй донтох хэлбэр лүү орж ирдэг.  Энэ хэлбэр лүү ороод ирэхээр өвчтөн өвчнөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэр бүл ч мөн ялгаагүй. Ингэсгээд л больчихдог юм. Хэд хоног ууж байгаад л больчихдог юм гэсэн хандлагаар хэрэглээд өвчнийг илүү их хүндрүүлдэг. Ингэж хүндрүүлснээс болоод хувь хүний ааш занд маш их өөрчлөлтүүд орно. Ажил төрлөө алдах, хичээл сургуульдаа явахаа болих, хоорондоо зодоон нүдээн гарах, гэмт хэргийн хохирогч цаашлаад гэмт хэрэгтэн ч болох тохиолдлууд маш их байдаг. Энэ байдал давтагдсанаар гэр бүлийн ойлголцол дотно харилцаа байхгүй болоод хэрүүл маргаан, зөрчил гүнзгийрч эхэлдэг.

Үүнээс үүдэж гэр бүл салалт, түүний дараагаар үр хүүхдүүд нь маш их хохирч байна. Архины хамааралд орсон хүн илүү их би ганцаардаж байна, надад хэцүү байна гэдэг шалтгаанаар архийг илүү ихээр хэрэглэх болсноор энэ өвчин маань эргэшгүй өөрчлөлтөд орж эхэлдэг.

Эргэшгүй өөрчлөлт гэдэг ойлголтыг дэлгэрүүлбэл?

Эргэшгүй өөрчлөлтөд ороод ирэхээр байн, байн түүнийгээ хэрэглэх хэрэгцээ үүсээд тэрэнтэйгээ тэмцэж чадахаа болиод хүчлэгдсэн дур үүсэж байдаг.

Хүчлэгдээд олон хоногоор үргэлжлүүлж уугаад байх юм бол хий юм харах, хий юм сонсох архины цагаан солио илэрдэг байх нь. Харагдаж, үзэгдээд байгаа зүйлс нь тухайн хүнд өөрт нь яг жинхэнэ юм шиг санагддаг учраас тэр хүмүүс бодитой гэж ойлгодог.

Манайд хулгайч ороод ирчихсэн байна, чи энийг цагдаа дуудаж өгөхгүй байна ч гэдэг юм уу эсвэл манай гэрээр хорхой шавж гүйгээд байна, намайг гадаа найзууд дуудаад байна, миний тухай яриад байна, цонхон дээр яриад байсан ч гэдэг юм уу бүр эсвэл гэр дотор маш олон жижигхэн хүмүүс дуулаад бүжиглээд байна гэдэг ч юм уу тухайн архины хордлогоос болоод тархи хордсон хүнд ийм мэтээр бодитой юм шиг санагддаг, харагддаг, үзэгддэг учраас хүмүүс маань энэ зүйлдээ төөрөлдөж маш их аюултай зүйлс хийдэг. Магадгүй өндөрт гарх, үсрэх, ганцаараа ярих, эсвэл түүнтэй зодолдох ч гэдэг юм уу ингээд гэр бүлийн хүмүүсээ гэмтээх мөн түүнчлэн өөртөө аюултай байдлуудыг үүсгэх эрсдэл гарч ирдэг.

Нийгэмд тулгараад удаж буй энэ асуудал улам залуужиж байна. Эмч хүнийхээ хувьд залууcд юуг анхааруулж, зөвлөх вэ? Магадгүй танаас зөвлөгөө, эмчилгээ авахыг хүссэн залуус байгаа байх.

Хамгийн хэцүү аюулууд бол ажилгүй, гэр бүлгүй болох.

Хувь хүний бууралт явагдаж бие хүний дампуурлаар төгсдөг гэдгийг л ойлгоосой гэж хүсэж байна. Дээрх асуудлууд танай гэр бүл болон таны ойр дотны хүнд илэрч байгаа бол манай Төгсун эмнэлгийн хамт олон таныг байгаагаар чинь хүлээн авч бүх хүч чадлаа дайчлан туслахад бэлэн байна.  

Ярилцсанд баярлалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.89.175Gandi   • 2022, 12 сарын 8. 20 цаг 48 минут

Utasnii dugaar vnu

202.126.89.175Зочин   • 2022, 12 сарын 8. 20 цаг 48 минут

Utasnii dugar eder bhgvi yuu



Шинэ мэдээ

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа3 минут 49 секундын өмнө“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг танилцуулав8 минут 7 секундын өмнөХөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа14 минут 3 секундын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар 10 дахь ялалтаа авлаа17 минут 25 секундын өмнөЧингэлтэйн аманд автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа21 минут 10 секундын өмнөХөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал боллоо23 минут 50 секундын өмнөУГТЭ: Нүүдлийн эмнэлэг Ховд аймгийн 1000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүллээ27 минут 51 секундын өмнө“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах" журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа31 минут 54 секундын өмнөӨнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр56 минут 37 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан1 цаг 1 минутын өмнөХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.