ЖАГСААЛ: Өнгө аяс хаашаа эргэв


12-р сарын 8
7 цаг 23 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн дөрөв дэх өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлж мөн Ерөнхий сайд,  ХЗДХ-ийн сайд нар төв талбайд гарч ирж иргэдтэй уулзсан.  Жагсаалын дөрөв дэх өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолой, төрийн түшээдийн иргэдэд хандан хэлсэн тайлбарыг тоймлон хүргэж байна. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий

Үг хэлэх, жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа та бүхэндээ талархаж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх хүчийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  Гол  нь нүүрс, зэс. Тиймээс нүүрстэй холбоотой, зэсийн орд газруудтай холбоотой улстөрчид, хууль хяналтын байгууллага, шүүх зэрэг олон хүмүүсийн бүлэглэл амь бөхтэй оршсоор байна. Энэ асуудалтай Монгол Улсын Засгийн газар тэмцсээр ирсэн. Бүлэглэлтэй хийх тэмцэл тийм амар байгаагүй. 

Одоо бид шийдвэрлэх үедээ ажиллаж байна, энэ бол нүүрсний хулгай. Засгийн газар Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогоод 14 хонож байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 хоногийн ажлын үр дүнг авч хэлэлцсэн. Олон асуудлыг илчилж, гарган тавьж байгаа. Тийм учраас нүүрсний хулгайн асуудал Оюутолгой, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай адилхан шийдэгдэж, үр дүнд хүрнэ.  

Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий. Иргэд маань ялгаж салгаж хандана гэдэгт итгэж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна гэв. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Хэдэн жүжигчид гарч ирээд шууд нэрийн хэл гээд байгаа. Би хараагүй шүү дээ

"Жагсагчид маргааш 12 цаг гэхэд нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг зарла гэсэн шаардлага хүргүүлж байна. Хэн нэг хүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр, гэмт хэрэг үйлдсэнд тооцож, тэр, энэ гэж зарлах боломжгүй. Шууд хүний нэр заагаад энэ гэм буруутай хүн зогсож байна аа гээд хэдүүлээ ингээд үн яллаж болох уу.  Өөрөө шүүх биш. Гадаа байгаа хүмүүст бид нар ийм ойлголт өгснөөс болоод хүмүүс бухимдаад байна шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтай 20, 30 хүн байгаа л гэж байна. Би жишээлбэл шалгаагүй, хараагүй. Нүүрс зөөж байхыг нь хараагүй байж шууд таамгаар энэ хүмүүс гээд авчраад, гаргаж ирээд буудаж болохгүй биз дээ.  Хэдэн жүжигчид гарч ирээд л шууд чи нэрийг нь хэл гээд байгаа байхгүй юу. Би хараагүй шүү дээ. 

Засгийн газар бол хохирогчийн зүгээр 5-6 мэдээллийг ил болгож өгөөрэй гэж хүссэн. Түүнчлэн энэ асуудалтай холбоотой алба хаагчдын мэдээллийг ил болгож өгөөч гэсэн асуудлыг тавьсан. Нүүрсний гэх хэрэг дээр дөрвөн эрүүгийн хэрэг үүссэн гэж ойлгосон. 

Түүнчлэн энэ мэдээллийг олон нийтэд цацсан Т.Доржханд гишүүнийг дуудаж, мэдүүлэг авмаар байна. Тэгэхгүй бол 40 их наяд ам.долларын өртөг бүхий нүүрсийг үнэгүй гаргачихсан юм шиг ойлгоод байна. Тиймээс хуулийн байгууллагууд тоо, мэдээллээ тулгах шаардлагатай байна. Шаардлагатай бол ажлын хэсгээ ЦЕГ-ын Сүлд чуулга дээр байрлуулах боломжтой" гэв. 

Таньдаг жүжиг яваад байна шүү дээ. Яг энэний урьдны жагсаал дээр иймэрхүү юм болсон

ИРГЭД:  Яг энэний урьдны жагсаал дээр иймэрхүү юм болсон.  Тэр жагсаал чинь яг ингэж явсан. Ингэж гарч ирээд л замхарчихсан. Одоо сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд ярьлаа. 30 хоногийн дотор эд нар хангалттай өөр мэдээлэл сэвээд алга болно. Надад лав саяны үйл явдал зохион байгуулалттай явагдсан юм шиг мэдрэмж төрж байна. Шударга байя, нүүрсний хулгайчдынхаа нэрийг зарла гэсэн болохоос ийм бөөрөнхий юм сонсмооргүй байна. 

Ер нь бол таньдаг  жүжиг яваад байна шүү дээ. Бид нар зун яг ийм зүйл харсан шүү дээ. Сая иргэдийг төлөөлж гарч байгаа хүмүүс нь угаасаа нэг суганы үснүүд нь л гарч байна. Одоо тэнд гарч ирэнгүүт нь Х.Нямбаатар нь үг зааж өгөөд байгаа байхгүй юу. Шивнээд л. Тэгэнгүүт өө тэгэхгүй, ингэхгүй гэж яриад л. Энд ирсэн зуу, зуун хүмүүсийн итгэлийг алдаж байгаа байхгүй юу энэ хүмүүс.  Гарч ирээд сая тодорхой юм юу ч ярьсангүй. Энэ дунд ойлгосон хүн ганц ч байхгүй. Юу ч ойлгоогүй. 

Өнөөдөр миний хүүхдүүдийг Монгол орон амьдруулах ямар ч боломж алга

Бид нарын өнөөдөр мэдээд байгаа 40 их наяд гэдэг бол бид нарын санаанд багтахгүй тоо. Бид нарт ил гараагүй хэчнээн газрын баялагийг цаагуураа яаж зарсан юм бэ.  Бид нар мэдэхгүй шүү дээ. Урьд нь тэмцээд, тэмцээд төр засаг бахь байдгаараа байна. Би хоёр хүүхдээ гадагшаа явуулж амьдруулдаг. Би ээж хүний хувьд үр хүүхэдтэйгээ эх орондоо цуг л амьдармаар байна шүү дээ. Ард түмний амьдрал маш хэцүү болчихоод байна. Гэтэл өнөөдөр миний хүүхдүүдийг Монгол орон амьдруулах ямар ч боломж алга. Ямар ч амьдруулах нөхцөл алга. Харин залуучуудыг өөрсдийнхөө төлөө өөрсдөө гарч ирээд тэмцэж байгаад баярлаж байна. 

Ерөнхий сайд ард түмнийг доромжилчихоод яваад орлоо. Энэ нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн мөсөн уулын оргил нь

Ерөнхий сайд ард түмнийг доромжилчихоод яваад орлоо. Энэ нүүрсний хулгай гэдэг чинь зөвхөн мөсөн уулын оргил. Цөлмөөд дуусчихсан. Ямар ч чадамжгүй засгийн газар, УИХ-ыг тараах л хэрэгтэй.  Хулгайчдыг хулгайчдаар солино гэж байхгүй. Хулгайч хулгайчаа барина гэж байхгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө тавантолгойд машин явуулдаг хулгайч шүү дээ. Таван толгойд машин явуулдан хулгайч.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ одоо боль. Наад шударга ёс гэдэг үгээ битгий амнаасаа унагаа. Наад үгийг чинь сонсохоор миний бөгс улайж байна. Монголын ард түмэн ямар хүлцэнгүй юм бэ гарч ирээд жагсаад эд нарыг хариуцлагыг нь хүлээлгэе.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.21.107.65talbai deerees zailaarai   • 2022, 12 сарын 8. 8 цаг 32 минут

dandaa hulsnii jagsagch nar yu medehgui bolovsrolgui huulin medleg ogt bhgui yumnuud baina yamar saindaa alia salbadaigaar udirduulj bhav de kk.shuuhiin shiidver garaagui bhad hunigem buruutai gej zarladag huuli haana ch bhgui.tiim hemjeenii nuurs garsan gedeg chtodorhoigui..hudlaa too helj malnuudiig turhirsan dorjhandiig sain shalga heregtei.dorjhandaas asuu l daa.NAM ZASAG UUND YAMAR CH HAMAAGUI SHUU!!!



Шинэ мэдээ

Өнөөдөр долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр8 минут 39 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан12 минут 41 секундын өмнөХөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хамгаалах Агентлагийн даргаар М.Маргад-Эрдэнийг томиллоо5 сар 8. 15:13НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ5 сар 8. 14:55Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга, уулзалт боллоо5 сар 8. 14:50УНТЭ: Олон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийлээ5 сар 8. 14:46УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа5 сар 8. 12:06Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье5 сар 8. 12:03“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 8. 10:06“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа5 сар 8. 8:50УГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа5 сар 8. 8:39Гол усаар л нэг горилогчдын гороо5 сар 8. 8:24Өнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр5 сар 8. 8:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 8. 8:13“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.