Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс


9-р сарын 5
17 цаг 32 минут

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцүүлгүүд заримдаа ашигт малтмалын гол үүргийг умартдаг. Тэгвэл энэ сэдвийг Женев дэх дараалсан хоёр чуулганаар хөндөх юм. Есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Дэлхийн нөөцийн форум 2023, үргэлжлүүлээд хоёр өдрийн турш UNEP-ийн дэлхийн Засгийн газар хоорондын ашигт малтмал, металлын асуудлаарх уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн нөөцийн форумын Гүйцэтгэх захирал Маттиас Шлуп "Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс юм. Хэрэв улс орнуудын Засгийн газар, салбарын тэргүүлэгчид ашигт малтмалын нөөцийг урт хугацаанд, тогтвортой ашиглах боломж нөхцөлийг эрэлхийлэхгүй бол дэлхий дахинаа ногоон шилжилт хийж чадахгүй. Энэ асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал ач холбогдолтой тул илүү их анхаарал хандуулах ёстой" хэмээн мэдэгджээ.

Дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн автомашинаас 6 дахин их металл, гол төлөв зэс, бал чулуу, кобальт, никель зэрэг металл цахилгаан машинд шаардагддаг. Салхины дундаж хэмжээтэй 1 сэнсэнд 67 тонн зэс ордог. Ийм хэмжээний зэс олборлохын тулд уурхайчид бараг 50 мянган тонн шороо, чулуу зөөх бөгөөд энэ нь Эйфелийн цамхгаас 5 дахин их жинтэй гэсэн үг.

Ашигт малтмал, металлын өсөн нэмэгдэх эрэлтийг хангахын тулд олон улсын компаниуд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа энэ үед уул уурхайн төслүүдийн тогтвортой байдал улам бүр анхаарлын төвд орж байна. Цөөн орнуудад ашигт малтмал, металлын ихээхэн нөөц төвлөрч, компаниуд Андын нуруу, Арктик зэрэг илүү алслагдсан бүс нутагт шинэ ордын хайгуул хийснээр байгаль орчин, нийгмийн асуудлууд үүсгэдэг.

Нөөцийг зүй бусаар олборлох, ашиглах нь хүн төрөлхтөнд, цаашлаад манай гаригт хортой нөлөө үзүүлж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, хүрээлэн буй орчны бохирдолд хүргэсээр байгаа.

Одоогийн байдлаар ашигт малтмал, металлын олборлолт, боловсруулалт нь биологийн олон янз байдлын алдагдлын 90 хувь, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 50 хувь, агаарын бохирдлын нөлөөллийн 30 хувьд нөлөөлж байна. Дэлхий даяар эрчим хүчний шилжилт, дэд бүтцийн өсөлт нь байгаль орчны асуудлыг улам хурцатгах эрсдэлтэй. Энэ асуудлыг 2022 оны гуравдугаар сард Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны V ассамблейн чуулганаар хэлэлцэж, эрдэс баялаг, металлын олборлох, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны тухай тогтоол баталсан юм. Уг тогтоолыг Швейцар, Аргентин, Конго, Гана, Сенегал зэрэг улстай хамтран санаачилжээ. Тухайн орнууд ашигт малтмал, металлын олборлолтоос эхлээд ашиглаж дуусах хүртэл байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Энэ оны 4-7 дугаар сард НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь Африк, Ази, Номхон далайн бүс нутаг, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон бусад улстай Засгийн газар хоорондын бүс нутгийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.

Ашигт малтмал, металлын өртгийн сүлжээ нь дэлхий нийтийн шинж чанартай. Өөрөөр хэлбэл нөөц олборлогчдоос эхлээд тухайн ашигт малтмалыг худалдаалдаг, хэрэглэдэг бүх оролцогч талууд асуудал, хариуцлагыг хуваалцдаг гэсэн үг.

Өдгөө 81 орны эдийн засагт байгалийн баялгийн олборлолт зонхилох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр улс дэлхийн ДНБ-ий ¼, дэлхийн хүн амын тал хувийг бүрдүүлдэг ч тухайн хүмүүсийн бараг 70 хувь ядуу амьдарч байна. Иймд металл, эрдэс баялгийн нийлүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох хүчин чармайлт төдийгүй тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Дэлхийн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой шийдлийг олохын тулд төр-хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаа зэргээр олон улсын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байх шаардлагатай. Өнөөгийн геополитикийн хүнд нөхцөлд улам ч чухлаар тавигдаж байна.

Ашигт малтмал, металлын нөөцийг илүү хэмнэлттэй, хүртээмжтэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тулд олон түвшний хамтын ажиллагаа нэн хэрэгтэй юм.

Дэлхийн нөөцийн чуулган “Rethinking Value–Resources For Planetary Wellbeing” сэдвийг онцолно. Сэдвийн хүрээнд НҮБ-ын салбар байгууллагуудын төлөөлөл, судлаачид, бизнес эрхлэгчид, ТББ-ууд, тогтвортой байдлын мэргэжилтнүүд 500 гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд ашигт малтмалын олборлолтоос нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагаа, тойргийн эдийн засаг, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ ба амьдралын хэв маяг, эрчим хүч, бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээг хамарна. Энэ жилийн чуулганд Швейцар, Япон, Хятад, Коста Рика, Австрали, Бельги, Гана зэрэг 140 орны 1500 гаруй төлөөлөл оролцох юм. 

Эх сурвалж: mininginsight.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Тамгын газар, Азийн сан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх Санамж бичиг байгууллаа13 минут 8 секундын өмнөМонгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 99 жилийн ойн мэнд дэвшүүлье16 минут 4 секундын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна2 цаг 14 минутын өмнө“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр"-ийн явцын хяналтын уулзалт зохион байгуулагдлаа3 цаг 30 минутын өмнөУГТЭ: Молекул биологийн лабораторио тоног төхөөрөмжөөр хангалаа3 цаг 40 минутын өмнөГол усаар л нэг горилогчдын гороо3 цаг 55 минутын өмнөӨнөөдөр найман цагаан мэнгэтэй хар бич өдөр4 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан4 цаг 6 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ5 сар 7. 17:36“Шинэ хоршоо” малчны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа5 сар 7. 17:30Тавантолгой-Ханги чиглэлийн тээвэр эхэллээ5 сар 7. 13:58ЦЕГ-ийн удирдлагууд камерын хяналтын нэгдсэн төв “Ногоон бүс”-д ажиллалаа5 сар 7. 13:53Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ5 сар 7. 12:25"Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ5 сар 7. 12:20“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна5 сар 7. 9:51Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 7. 9:42Ургамлын тоосны харшил гэж юу вэ5 сар 7. 9:37Налайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө5 сар 7. 9:25Хойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ5 сар 7. 9:16“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм5 сар 7. 8:46“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 8:43Өнөөдөр цагаагчин хонь өдөр5 сар 7. 8:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 7. 8:30Малчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.